Tuesday, November 29, 2016

Монгол ном: Оронзайн мэдээллийн хэрэглээ

Монгол ном: Оронзайн мэдээллийн хэрэглээ

Өнгөрсөн ГМС-ийн өдрийн үйл ажиллагаанд танилцуулагдсан нэгэн бүтээлийн тухай зохиогчийн зөвшөөрөлтэйгээр мэдээллийг нь оруулж байна.


Оршил

Зайнаас тандан судлал нь анх цэргийн зориулалтаар дайсныхаа байршил, техник, хүч хэрэгслийг тандан мэдэх зорилгоор гарч ирсэн гэж үздэг ч одоо байгаль хамгаалал, гамшиг зэрэг зэрэг бүхий л салбарт хэрэглэгдэх болсон. Зайнаас тандан судлал гэхээр зөвхөн хиймэл дагуул гэж ойлгох нь дутагдалтай. Энгийнээр хэлэхэд хүн өөрийн байрлалаас харж буй объектыг өөр цэгээс давхар хянах боломжийг олгож байгаа технологийн шийдэл нь зайнаас тандах судалгааны нэг хэрэгсэл болдог. Ийм технологи улам боловсронгуй болж хэлбэр хэмжээний хувьд жижиг бөгөөд хүчин чадал нь ч сайжирсаар байна. Тухайлбал жижиг хиймэл дагуул, нисгэгчгүй хөөрөх төхөөрөмж (дрон) болон камер, туяаны болон долгионы мэдрэгч гэх мэт төрөл бүрийн техник хэрэгслийн хослол бүхий технологиуд нийгмийн хэрэглээнд хурдацтайгаар нэвтэрч байна. Улс орны хөгжил, үндэсний баялаг, үйлдвэрлэл сэргэж байгаа өнөө үед байгалийн гамшгийн болзошгүй аюул, ой хээрийн түймэр түүнээс учрах хохирол хоорондын харилцан уялдаа холбоог тоггоох, урьдчилан сэргийлэх ажлыг шинжлэх ухааны үндэслэлтэй, дэвшилтэт технологид тулгуурлан хөгжүүлэх шаардлагатай. Байгалийн эрс тэрс уур амьсгалтай цөлжилт хурдацтай явагдаж байгаа манай орны хувьд ой, хээрийн түймэртэй тэмцэх ажиллагаанд сансрын технологи ашиглан урьдчилан тооцох, мэдээлэх, цаг алдалгүй арга хэмжээ авахаас гадна эрсдлийн зураглал гарган түүнд тулгуурласан хойшлуулшгүй арга хэмжээ авах нь тулгамдаж буй асуудал болоод байна. Зэвсэгт хүчин олон талт үүрэг гүйцэтгэх үеийн болон улсын хилийн хамгаалалт гэх мэт Монгол улсын үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан үүрэг бүхий байгууллагуудад зайн технологийг ашиглах хэрэгцээ улам бүр өсөн нэмэгдэж байна. Иймд зайн технологийн талаар энэхүү гарын авлагыг та бүхэндээ хүргэж байна.
Номын цагаан буян дэлгэрэх болтугай



Thursday, November 17, 2016

“Газарзүйн мэдээллийн систем (ГМС) /Geographic Information System (GIS)-ийн өдөр” - 2016-ийн илтгэлүүд

“Газарзүйн мэдээллийн систем (ГМС) /Geographic Information System (GIS)-ийн өдөр”  - 2016-ийн илтгэлүүд


Өнгөрөгч Лхагва гарагт болсон Газарзүйн мэдээллийн систем (ГМС)-ийн өдөр /GIS Day/-ийн илтгэлүүдийг та бүхэн үзэж сонирхоно уу. Тухайн илтгэгч нартай холбогдож нэмэлт мэдээлэлүүдийг авна уу.


  • ГМС-ийн технологийн хөгжил: ArcGIS - Шпийс Томас, MSNS ХХК-ы мэдээлэл, технологи хариуцсан захирал, Ж. Батбаяр, МонМЭП ХХК

  • Монголын хиймэл дагуул NUMSAT-ийн тухай - Проф, Др. Р. Цолмон, МУИС
  • Гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд гео-мэдээллийн технологи хэрэглээ - хошууч Д. Содномрагчаа, Гамшиг судлалын хүрээлэн, эрдэм шинжилгээний ажилтан
  • GIS day-ийн бялуу - Зохион байгуулагч, дэмжигч болон хамтран зохион байгуулагч байгууллагуудын төлөөлөл
  • Авто замын сүлжээний орон зайн мэдээллийн санд суурилсан вэб апликейшн үүсгэх, түүний хөгжүүлэлт - Д.Дэжидмаа, ҮОЗМДБ ТББ-ын Ерөнхийлөгч, Ч.Мөнх-Алтай, Софтвэй ХХК-ний захирал

  • Иргэний нисэхийн мэдээлэлд ГМС-ийг ашиглаж буй туршлагууд - Х.Одхүү, ИНЕГ-ын НМҮА-ны ГМС-ийн инженер
  • Geocaсhing in Mongolia - Б.Сүрэнхүү, Geocashing-ийн Монгол дахь клубын зохицуулагч,   М.Болорболд, Geocashing-ийн Монгол дахь клубын ерөнхийлөгч

“Газарзүйн мэдээллийн систем (ГМС) /Geographic Information System (GIS)-ийн өдөр”  - 2016-ийн үйл ажиллагааг дэмжсэн, хамтран зохион байгуулсан байгууллага хамт олон, хүрэлцэн ирсэн геомэдээлэлийн хэрэглэгч та бүхэнд маш их баярлалаа.

Wednesday, November 9, 2016

“Газарзүйн мэдээллийн систем (ГМС) /Geographic Information System (GIS)-ийн өдөр” - 2016 Хөтөлбөр

“Газарзүйн мэдээллийн систем (ГМС) /Geographic Information System (GIS)-ийн өдөр”  - 2016 Хөтөлбөр


Зорилго: Газарзүйн мэдээллийн системийн ололт, технологийг олон нийт, судлаач, оюутнуудад хэрхэн ашиглах талаар болон одоо Монгол улсын хэмжээнд хэрхэн хэрэглэж буй талаар танилцуулах.
Хэзээ: 2016 оны 11-р сарын 16-ны өдөр,  09:30 цаг



Энэхүү үйл ажиллагаа нь олон нийтэд ГМС-ийг сурталчилах зорилготой ТӨЛБӨРГҮЙ, БҮРТГҮҮЛЭХ шаардлагагүй сонирхсон бүх хүмүүст нээлттэй үйл ажиллагаа болно.

Санаачлагч/Зохион байгуулагч: 
Дэмжигч байгууллагууд

 

Хамтран зохион байгуулагч:



  
Жич:  Дараахь бүртгэлийн хуудсанд бүртгүүлэх шаардлагатай.