Tuesday, April 25, 2017

Монгол ном: Геодези-Тэргүүн дэвтэр

Монгол ном: Геодези-Тэргүүн дэвтэр
(3 дахь удаагийн хэвлэл)




Зохиогчид:           Доктор, профессор А.Дамдинсүрэн,
Доктор, дэд профессор Ж.Алтанцэцэг,
МУ-ын зөвлөх инженер Б.Рагчаа

Энэхүү сурах бичигт манай орны геодезийн үйлдвэрлэлд хэрэглэгдэж байгаа солбицол, өндрийн тогтолцоо, геодезийн хэмжилт, зураглал хийх аргуудыг тодорхой дурьдсаны дээр сүүлийн жилүүдэд геодезид хэрэглэгдэж байгаа гэрлэн ба электрон зай хэмжүүрүүд, тоон зураглалын арга, электрон тахеометрүүд зэрэг техник технологиудийн тухай тусган оруулсан. Геодези сурах бичгийг оюутнуудаас гадна геодезийн үйлдвэрлэл дээр ажиллаж байгаа инженер техникийн ажилтнууд ашиглаж болох юм.

Сурах бичиг нь үндсэн арван бүлэгтэй бөгөөд үүнд геодезийн үндсэн ойлголтууд, солбицол  ба өндрийн тогтолцоо, газрын зургийн тухай, газрын зураг дээр хийх хэмжилтийн ажлууд, өнцөг хэмжих тухай, зай хэмжих тухай, өндөржилт хэмжих тухай, геодезийн сүлжээний тухай, зураглалын сүлжээ байгуулах тухай болон том масштабын байр зүйн зураглал үйлдэх тухай гэсэн сэдвүүд багтаж байна.  


Үнэ: 15000₮

Холбоо барих: 9999-9388, ШУТИС-ГУУС-ийн Геодезийн салбар



Monday, April 24, 2017

Монгол ном: Инженерийн лавлах-X

Монгол ном: Инженерийн лавлах-X



Зохиогчид:     Ө.Алтансүх, Ж.Алтанцэцэг, Б.Болормаа, Б.Буянтогтох, П.Галсан, Э.Ганзориг, А.Дамдинсүрэн, Б.Дэмбэрэл, А.Доржготов, С.Жаргалмаа, Г.Нарантуяа, Б.Оюунханд, Д.Оюунцэцэг, Б.Рагчаа, Ч.Сайнбаяр, Я.Сандагдорж, Д.Түвшинбаяр, Д.Эрдэнэцэцэг, П.Эрдэнэчимэг

Редакцийн зөвлөл
Ерөнхий редактор:    Д.Оюунцэцэг
Гишүүд:                      Л.Пүрэв, Ж.Цэвэгмид, Ц.Нанзад, Б.Лайхансүрэн, Б.Алтантуяа, Б.Пүрэвтогтох, Л.Түмэнбаяр, Э.Ганзориг

Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их сургуулиас эрхлэн гаргаж байгаа “Инженерийн лавлах” цувралын Х боть “Геодези, зураг зүй” ном нь 2 хэсгээс бүрдэж байна. Энэ бүтээлд геодези, зураг зүйн үндсэн ойлголтууд, нэр томъёо, геодезийн үйлдвэрлэлд хэрэглэж буй солбилцлын тогтолцоо, геодезийн хэмжилт, зураглал хийх аргууд, хэрэглэгдэх багаж, тоног төхөөрөмжүүд, геодезийн хэмжилтийг боловсруулах, үнэлэх, газрын зураг, атласыг зохиох үйл ажиллагаа зэргийг оруулав. Геодезийн ажлыг нэгдүгээр хэсэгт “Геодезийн шинжлэх ухаан, түүний үндсэн ойлголтууд”, “Газрын зураг дээр хийх хэмжилтийн ажлууд”, “Геодезийн сүлжээ”, “Байр зүйн зураглал”, “Инженер геодези”, “Геодезийн хэмжилтийн математик боловсруулалтын онол”, “GPS-ийн технологи”, “Геодезийн хэмжилтийн багажууд”, “Геодезийн ажлын хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагаа, эрүүл ахуй” есөн бүлэгт багтаан, зураг зүйн ажлыг хоёрдугаар хэсэгт “Зураг зүйн шинжлэх ухаан”, “Газрын зураг”, Математик зураг зүй”, “Зураг зүйн дүрслэлийн аргууд”, “Газрын зураг, атласын төлөвлөлт, хэвлэлийн эх, хэвлэл”, “Газар зүйн атласууд”, “Зураг зүйн ерөнхийлөл”, “Газрын зургийг ашиглах аргууд”, “Зураг зүй ба газар зүйн мэдээллийн систем” арван бүлэгт багтаан эмхэтгэлээ.

Эл бүтээл нь геодези, зураг зүй, уул уурхайн маркшейдер, эдэлбэр газрын кадастр, газар зохион байгуулалт, барилга, авто замын инженер техникийн болон эрдэм шинжилгээний ажилтан, их дээд сургуулийн багш, оюутнуудад зориулагдсан болно.  


Үнэ: 30000₮
Холбоо барих: 999-99388, ШУТИС-ГУУС-ийн Геодезийн салбар

Thursday, April 20, 2017

Дөрөвдүгээр сарын Гео-уулзалтын илтгэлүүд

Дөрөвдүгээр сарын Гео-уулзалтын илтгэлүүд

Өчигдөр ээлжит энэ сарын гео-уулзалт маань амжилттай болж өнгөрлөө. Та бүхэндээ өчигдөрийн уулзалтанд танилцуулсан илтгэлүүдийг танилцуулж байна.

  • Зурагзүйн тусгагаас үүсэх гажилт, түүний геостастикийн шинжилгээ - Др. Д.Түвшинбаяр, ХААИС-ын багш, МУ-ын зурагзүйн зөвлөх инженер

  • Монгол улсын хилийн шугамыг зурагжуулсан байдал, түүний хэрэглээ - Хурандаа А.Дамдин, ХХЕГ

Хүрэлцэн ирсэн та бүхэндээ баярлалаа. Тавдугаар сарын гео-уулзалт 5-р сарын 17-нд болно.

Монгол ном: Геодезийн сүлжээ

Монгол ном: Геодезийн сүлжээ


Зохиогчид:     Магистр Г.Нарантуяа,
Магистр П.Эрдэнэчимэг,
Магистр Э.Ганзориг
Редактор:       Доктор, дэд профессор Д.Оюунцэцэг
МУ-ын зөвлөх инженер Г.Нарантуяа


Энэхүү сурах бичиг нь их дээд сургуулиуд болон инженерийг дахин мэргэшүүлэхээр “Геодези” хичээлийг эхлэн суралцагсад болон геодезийн шинжлэх ухааныг бие даан эхлэн суралцагсад, судлаачдад геодезийн талаарх шинжлэх ухааны ойлголт авах, газрын зураг хэмжилт зураглалын ажлын талаар эмх цэгцтэй мэдлэг олж авах, газрын зургийн төрөл, онцлогийг мэдэх, газрын зурагтай ажиллаж сурах, геодезийн хэмжилтийн багаж, түүний онцлогийг судлах, мэдэх, энгийн аргаар ажиллаж сурах, геодезийн хэмжилтийн боловсруулалтын онолыг судлах, ур чадвар эзэмшихэд зориулан гаргалаа. Тус сурах бичиг нь үндсэн дөрвөн бүлгээс бүрдэж байгаа бөгөөд үүнд байр зүйн зураг, геодезийн байнгын цэг тэмдэгтийн тухай, улсын геодезийн сүлжээний тухай болон оюутны хийж гүйцэтгэх ажлууд багтана. 

Холбоо барих: 9999-9388, ШУТИС-ГУУС-ийн Геодезийн салбар

Tuesday, April 18, 2017

Монгол ном: Математик зураг зүй

Монгол ном: Математик зураг зүй


Зохиогчид:     Доктор, дэд профессор Д.Оюунцэцэг,
Магистр Г.Өлзийсайхан
Редактор:       Доктор, дэд профессор Д.Оюунцэцэг,
Магистр Э.Ганзориг


“Математик зураг зүй” сурах бичигт газрын гадаргууг хавтгайд буулгахад шаардлагатай онолоос эхлээд үүсэх гажилтуудыг тодорхойлох, конус, цилиндр, азимут тусгалын ерөнхий онол, зураг зүйн тусгалын бодолтыг гүйцэтгэхэд шаардлагатай хэмжигдэхүүнүүдийг тодорхойлох, тусгалын автоматжуулалтын асуудлуудыг тусгасан. Энэхүү номыг мэргэжлийн ангийн оюутнууд болон энэ чиглэлээр сонирхсон суралцагсдад зориулав. “Математик зураг зүй” сурах бичиг нь үндсэн зургаан бүлгээс бүрдэж байгаа бөгөөд үүнд зураг зүйн тусгалын ерөнхий онол, конус тусгал, цилиндр тусгал, азимут тусгал, математик зураг зүйн автоматжуулалтын асуудал болон  зураг зүйн тусгалын бодолтыг гүйцэтгэх практик дасгалууд багтана.  


Холбоо барих: 9999-9388, ШУТИС-ГУУС-ийн Геодезийн салбар



Friday, April 14, 2017

Монгол ном: Геодезийн нэр томъёоны тайлбар толь

Монгол ном: Геодезийн нэр томъёоны тайлбар толь




Зохиогч: Доктор, профессор А. Дамдинсүрэн
Редактор: Магистр Д. Болормаа

Геодезийн нэр томъёог нэг ойлголтод оруулан албан ёсны тогтсон хэллэгтэй болгох нь зүйтэй гэдэг үүднээс “Геодезийн нэр томъёоны тайлбар толь”-ийг “Геодезийн Орос-Монгол толь бичиг”-ийн хамт бүтээсэн.  Энэхүү толь бичигт манайд хэрэглэгдэж байгаа ихэнхи үг хэллэгүүд багтсан хэдий ч геодези, зураг зүй, геомэдээллийн салбарыг бүрэн хамарч чадаагүй ба орчуулга болоод тайлбарласан үг хэллэг нь учир дутагдалтай байхыг үгүйсгэхгүй.




Үнэ: 20000₮

Холбоо барих: 9999-9388, ШУТИС-ГУУС-ийн Геодезийн салбар

Wednesday, April 5, 2017

Дөрөвдүгээр сарын Гео-уулзалт

Дөрөвдүгээр сарын Гео-уулзалт
April Geo-meeting


Энэ сарын Гео-уулзалт 2017 оны 4-р сарын 19-нд Шинжлэх ухаан, технологийн сургууль, Геологи, уул уурхайн сургуулийн хичээлийн 5-р байранд /хуучнаар КТМС-ийн байр/ 18:00 цагаас зураг зүй /cartography/-н сэдвээр болно. Энэ удаагийн уулзалтаар:
  • Гео-уулзалтын танилцуулга
  • "Зурагзүйн тусгагаас үүсэх гажилт, түүний геостастикийн шинжилгээ" - Др. Д.Түвшинбаяр, ХААИС-ын багш, МУ-ын зурагзүйн зөвлөх инженер
  • "МУ-ын хилийн шугамыг зурагжуулсан байдал, түүний хэрэглээ" - Хурандаа А.Дамдин, ХХЕГ
гэсэн илтгэлүүдийг хэлэлцэх болно.

ХАЯГ: