Tuesday, March 11, 2008

Сансрын цаг уурын хөгжил

Эрт дээр үеэс л дэлхийн агаар мандлын өнөөдрийн цаг агаар, маргаашийн төлөв байдлыг судлаж ирсэн билээ. Агаар мандлыг судлахдаа пуужин. Дэлхийн орбитын хиймэл дагуулуудаас өмнө агаарын бөмбөлөг болон цаасан шувууг түгээмэл хэрэглэж байсан.

1933 он нисэх онгоц цаасан шувууг орлох хүртэл агаарын бөмбөлөгөөс илүүтэйгээр цаасан шувууг төрөл бүрийн үзэгдлийг ажиглахад хэрэглэж ирсэí.

Дэлхийн 1-р дайны үед нисэх онгîöонд гарсан шинэ хөгжил дэвшил нь дээд агаарыг ажиглалтанд шинэ арга зам нээж өгсөн. 1925 онд албадуудад нисэх онгоцны далавчинд суурилуулсан мэдрэгчүүдээр ажиглалт хийх өдрийн ажиглалтуудыг хөтөлбөрийг хэрэглэж ирсэн. Энэ өгөгдлийг цаасан шувууныхдаа харьцуулахад илүү бодит байсан. Нисэх онгоцны ажиглалт нь томоохон бүс нутгийг хамарч синоптикийн урсгалуудыг нээх эхлэл болж өгсөн.

1929 онд Роберт Годдард пуужинд барометр, термометр болон камерыг суурилуулж хөөргөсөн. Үүнээс хойш албан ёсны сансрын цаг уурын хөтөлбөрүүд эхэлсэн. Дэлхийн 2-р дайны пуужингийн хөгжил нь агаар мандлын дээд давхаргыг зургыг авахад хүргэсэн.

1957 оны 10-р сарын 4-нд сансрын цаг уурын эрин эхлэж Зөвлөлт Холбоот улс Спутник 1 хиймэл дагуулыг хөөргөсөн. Спутник манай гаригын гадарга болон агаар мандлын анхны зургыг авсан. Мөн үүнтэй ижил хөтөлбөрийн хүрээнд Нэгдсэн Улс 1960 оны 4-р сарын 1-нд анхны TIROS-1 (Television Infrared Observational Satellite) цаг уурын хиймэл дагуулыг хөөргөсөн. Үүний давуу тал нь богино хугацаанд цаг уурын хэмжилтүүдийг хиймэл дагуул хийж байсан. Хамгийн түрүүнд томоохон цаг агаарын системд байгаа үүлний бүтэн зураглалыг хийсэн. Цаг уурын хиймэл дагуулын хөтөлбөрийн үйл ажиллагаа түргэн хурдацтай хөгжиж ирсэн. Эхний 10 TIROS хиймэл дагуулд (хамгийн сүүлийнх нь1965 оны 7-р сарын 2 хүртэл) өдрийн цагт үзэгдэх гэрлийн мужад видикон камер, шөнийн цагт идэвхгүй нил улаан радиометрийн мэдрэгчийг ашигладаг.

Цаг уурт хиймэл дагуулын замналын 2 төрөл аль хэдийн хэрэглэж байна. Өмнө нь бид туйлын болон нарны синхрониоз замналыг ашигласан төхөөрөмжүүдийг дэлхийн ажиглалтад 12 цаг тутамд ашиглана. Өөр нэг замнал бол 24 цагын турш үргэлжилсэн цаг агаарыг ажиглах геостационари буюу байран юм. Туйлын замнал нь 600 наас 1600 км хүртэлх өндөрт байдаг бол байран замналыг 38,000 êì-ийн өндөрт байрлана.

1966 оны 12-р сарын 6-нд одны өдрийн цаг уурын хиймэл дагуул Applications Technology Satellite (ATS-1) хөөргөсөн. ATS-1-ийн эргэлдэн хайх камер нь үзэгдэх гэрлийн мужад 20 минут тутамд дэлхий, үүлний зургыг түгээж байв. Цаг уурчид анх удаа үүлний системийн хөдөлгөөнийг харсан.

Туйлын хөтөлбөрийн хамтаар NASA байран хиймэл дагуулын хөтөлбөрийн судалгаа болон хөгжлийг боловсруулж байв. ATS бол холбооны системд суурь болсноор гадна үүн дээр үндэслэн NASA-гийн Synchronous Meteorological Satellite (SMS) үүсгэсэн бөгөөд цаг уурын зорилготой байв. SMS-1 1974 оны 5-р сард, SMS-2 1975 оны 2-р сард хөөргөсөн бөгөөд тус бүртээ эквадорын орчимд 75W and 135W байрладаг бөгөөд Нэгдсэн Улс дорнод, өрнөд Geostationary Operational Environmental Satellites (GOES) гэж нэрлэх болсон




Thursday, March 6, 2008

Сайн байна уу

Сайн байна уу?

70-иад оны сүүлээр Монголд анх удаа Ус Цаг Уур Орчны Шилжилгээнийн Газрын (УЦУОШГ)-ийн Мэдээлэл Тооцооллын Төвд (тэр үед арай өөр нэртэй хэлтэс байсан байхаа...) Америкийн NOAA цаг уурын цуврал хиймэл дагуулын мэдээг хүлээн авч цаг агаарын урьдчилан мэдээлэхэд хэрэглэж ирсэнээс 30 орчим жил болж байна. Иймд энэ чиглэлээр ажилладаг та бүхэн өөрсдийн мэдлэг, боловсролоо бусадтайгаа өргөн хуваалцана гэдэг итгэж байна. Мөн та бүхэнд тулгарч буй асуудал болон асуух зүйлээ илгээнэ үү.

SeD