Tuesday, December 22, 2009

Google Map Maker-ийн Уралдаан

Google Map Maker-ийн Уралдаан

Та бүхэнд Google Inc. компаниас зарласан Дэлхийн газрын зураг бүтээх уралдаанд оролцохыг урьж байна. Та 2009 оны 12 дугаар сарын 15-наас 2010 оны 1 дүгээр сарын 31-ны хооронд өөрийнхөө хамгийн дуртай, сайн мэддэг газрынхаа зураг зүйн мэдээллийг сайжруулсанаар та орон нутагтаа алдарших боломжтой боллоо.

Уралдааны тэргүүн шагналыг хожиж орон нутагтаа тусалцгаая. Google Map Maker-т их дээд сургууль, ерөнхий боловсролын сургууль, эмнэлэг, эрүүл мэндийн төвийн байршлын мэдээллийг өндөр чанартай, хамгийн ихээр оруулсан уралдааны тэргүүлэгч таны хүч хөдөлмөр НҮБ-ын Хүүхдийн Сангаас 50,000 ам.долларын санхүүжилтэй “ Өндөр технологи ашиглан залуучуудын мэдлэг чадварыг бэхжүүлэх” төслийг эхлүүлэх болно. Та энэ уралдаанд түрүүлбэл танай улсад хэрэгжүүлэх төслийн НҮБ-ын Хүүхдийн Сангийн төлөөлөгч нартай нягт ажиллах түүнчлэн Google Super Mappers 2010 бага хуралд оролцох урилга хүлээн авах болно. Хуралд оролцох зардлыг Google Map Maker бүрэн даана.

Их дээд сургууль, ерөнхий боловсролын сургууль, эмнэлэг, эрүүл мэндийн төвийн мэдээллийг зурагт оруулснаар олон улсын хүний төлөө ажилладаг НҮБ-ын Хүүхдийн Сан мэт байгууллагууд танай оронд үйл ажиллагаа явуулахад ихээхэн туслах юм. Google Map Maker-аар бүрэн, үнэн зөв, баялаг мэдээлэл бий болох нь орон нутгийн хүмүүс, бизнесийн байгууллага, аялал жуулчлал, нийгмийн үйлчилгээ болон онцгой байдал, яаралтай тусламжийн үйл ажиллагаа явуулахад ихээхэн чухал юм.

Таны хувь нэмэр үнэлэгдэх болно. Энэ уралдааны тэргүүлэгч орон нутагтаа болон Google Map Maker, цаашилбал Google Maps дээр ч таны нэр алдарших болно.

Энэ уралдаанд оролцоход тун амархан. Та дараах холбоосоор орж уралдаанд бүртгүүлэн Google Map Maker-т мэдээ оруулж эхлээрэй.

Нэмэлт мэдээллийг дараах холбоосноос авна уу.

http://www.google.com/intl/en/help/mapmaker/competitions/global/getstarted.html

Анхаарах зүйлс

Оруулсан мэдээлэл чанарын өндөр түвшинд байх ёстой.

  • Google Map Maker-ийг ашиглаж мэдээллээ оруулах ёстой.
  • Map Your World ярилцлагын группэд элсэж санал бодолоо бусадтай хуваалцаж болно.
  • Уралдаанд онлайнаар бүртгүүлэх ёстой.
  • Уралдаан 2009 оны 12 дугаар сарын 15-наас 2010 оны 1 дүгээр сарын 31 хооронд явагдана.

Шалгаруулалт

Уралдааныг дараах үзүүлэлтээр шалгаруулна:

  • Зургийн чанар: Оруулсан болон засвар хийсэн зураг нарийвчлал өндөр, мэдээлэл сайтай байх.
  • Зургийн тоо хэмжээ: Олон зураг оруулж, олон зурагт засвар хийсэн байх тусмаа сайн!
  • Moderate-ийн чанар: Хийсэн moderate-ууд нөхөрсөг, тус болохуйц, үнэн зөв байх.
  • Moderate-ийн тоо: Олон moderate хийсэн байх тусмаа сайн!

2010 оны 2 дугаар сарын 15-нд уралдааны тэргүүлэгчдийг зарлана.

Эх сурвалж: Latitude TEAM

Thursday, December 17, 2009

Дэлхийн газрын зураглал 2005: Landsat-ын мэдээний шинэ өгөгдлийн сан

Дэлхийн газрын зураглал 2005:
Landsat-ын мэдээний шинэ өгөгдлийн сан

Landsat хиймэл дагуулын дэлхийн гадаргуугийн 2005, 2006 оны зураглалууд дээр үндэслэсэн шинэ өгөгдлийн сан болох "Дэлхийн газрын зураглал 2005 (GLS 2005)" -ыг одоо дэлхийн аль ч хэсэгт орших хэрэглэгчид ҮНЭГҮЙ татаж авах боломжтой боллоо.

АНУ-ын Геологийн судалгааны алба (USGS) ба NASA-гийн удаан хугацааны хамтын ажиллагааны үр дүнд нь Landsat хиймэл дагуулын хамгийн боломжтой гэж үзсэн зурагнуудаас мянга мянган зургийг сонгон авч тодорхой хугацаанд Дэлхийн гадаргуугын зураглалын санг бүрдүүлж дэлхийн газрын гадаргуугийн үндсэн хэсгүүд болох ойн бүрхэвч, хотжилт, тариалангийн газрууд, мөстөлтийн хэмжээ, цасан бүрхүүл, ган зудын байдал, түймэрт автсан газрууд, далайн эргийн байдал гэх зэргийг бүртгэн тайлагнасан байна.


Тус бүр нь 15 х 15 км-ийн орон зайн нарийвчлалтай бөгөөд ойролцоогоор 10,000 аад зураг уг GLS2005 иж бүрдэлд одоогоор ашиглахад бүрэн боломжтой. Бүх GLS2005 зургуудыг USGS -ийн Glovis ба Earth explorer 2 вэб хуудаснаас харах, татаж авах боломжтой.

Өмнөх GLS иж бүрдэл болох GLS 1975 , GLS 1990 ба GLS 2000 -ууд нь АНУ ба ОУ-ын хамтын хүлээн авах станцын архивт байдаг юм.

Эх сурвалж: GIS in Education

Friday, December 11, 2009

Google-ын газрын зураг дээр мэдээллээ байрлуулцгаая

Google-ын газрын зураг дээр мэдээллээ байрлуулцгаая

Latitude Team бол ГЗМС, газар ашиглалт, газрын бүрхэвчийн зураглал, зайнаас тандан судлал, мэдээллийн технологийн чиглэлээр боловсрол эзэмшсэн Монгол инженер, техникчдын баг юм. Энэ багийнхан оюутан залуучууд болон ажил хэрэгч хүмүүстээ зориулж интернетийн газрын зураг дээр мэдээлэл яаж байрлуулах талаар үнэгүй сургалт яавуулах гэж байна.

Cургалт 2 удаа зохиогдоно

Хаана: Мэдээлэл Технологийн Үндэсний Парк

Хэзээ: 2009 оны 12-р сарын 21 –ны 16 – 18 цагийн хооронд

2009 оны 12-р сарын 23 –ны 16 – 18 цагийн хооронд

Харилцах хаяг:
Утас: 9514-1282
email: info@latitude.mn
url: www.latitude.mn

Эх сурвалж: Latitude TEAM

Friday, November 27, 2009

Erasmus Mundus-ийн Гео-мэдээллийн Магистрийн хөтөлбөр

Erasmus Mundus-ийн Гео-мэдээллийн Магистрийн хөтөлбөр


Герман улсын Münster, Испани улсын Jaume I, Португал улсын Лисбоны Шинэ Их сургуулиуд Гео орон зайн технологийн чиглэлээр магистрын хөтөлбөрт сургалтыг үзүүлж байна. Энэхүү англи хэлээр явагдах сургалт нь Европын ERASMUS MUNDUS нэртэй холбооны сургалтын хөтөлбөрт албан ёсоор хамрагддаг бөгөөд олон улсын суралцахыг хүсэгч хүн бүрт нээлттэй.

  • 10 хүнд - бүрэн тэтгэлэг - Европын оюутнуудад хамаарахгүй.(26.000 € + сургалтын төлбөр + даатгал)
  • 2 хүнд - бүрэн тэтгэлэг - Зөвхөн Western Balkans ба Туркийн оюутнуудад хамаатай. (26.000 € + сургалтын төлбөр + даатгал)
  • 8 санхүүгийн дэмжлэг - Зөвхөн Европ оюутнууд + EEA-EFTA ийн орны ба Switzerland (9.000 € + сургалтын төлбөр + даатгал)
  • 4 буцалтгүй тусламж - Европын бус судалгааны ажилтан ба эрдэмтдэд (багшлах ба судалгаа хийх эхний 4 сард 14.800 € )
  • Оюутнууд - ГМС, Газар зүй, Хүрээлэн буй орчны төлөвлөлт, Бүсийн төлөвлөлт, Зам тээвэр/логистик, ХАА, Ой, Худалдаа/Маркетинг гэх мэт салбарын бакалавр зэрэгтэй магистрт сурахыг хүсэгч хүмүүсийг хамруулна.
  • Судалгааны ажилтангууд - ГМС ийн өндөр түвшний академийн зэрэгтэй хүмүүс хамрагдана.
Илүү дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар орж авна уу. http://geotech. uni-muenster. de.

Erasmus Mundus хөтөлбөрт ордог бусад хөтөлбөрүүдийг дараахь хаягаар орж үзнэ үү:

http://eacea. ec.europa. eu/erasmus_ mundus/results_ compendia/ selected_ projects_ action_1_ master_courses_ en.php



Thursday, November 19, 2009

GIS Day амжилттай боллоо

GIS Day амжилттай боллоо



Өчигдөр Монгол Улсын Их Сургуулийн 1-р байрны 320 тоотод Монгол анх удаа GIS Day-г амжилттай тэмдэглэлээ. Энэхүү өдрийг тэмдэглэхэд дэмжиж тусласан JEMR компани, AНД Консерциум, MonMAP компани, мөн зохион байгуулахад тусласан МУИС-ийн NUM-ITC-UNESCO Зайнаас тандан судлал/Газарзүйн мэдээллийн системийн лабораторийн оюутнуудад МАШ ИХ БАЯРЛАЛАА. Мөн энэ өдөр ирж өөрсдийн хийж байгаа ажил, судалгаагаа танилцуулсан илтгэгч нартай баярлалаа.

Өдөрлөгийг нээж МУИС-ийн Физик-Электроникийн Сургуулийн Сургалтын албаны дарга Проф, Д.Улам-Оргих, MonMAP компаний захирал М.Саандар нар үг хэллээ. Та бүхэнд өчигдөр танилцуулсан илтгэлүүд болон зургын албомийг танилцуулж байна.

1. GIS болон GIS Day-гийн танилцуулга:



2. NUM-ITC-UNESCO Зайнаас тандан судлал/Газарзүйн мэдээллийн системийн лабораторийн үйл ажилллагаа, Проф, PhD Р. Цолмон:



3. Web-GIS-ийн хэрэглээ: Усны Чанарын Хяналтын Шинжилгээний Мэдээллийн Сан, П.Тамир, Азийн Сангийн мэргэжилтэн:



4. Газарзүйн Мэдэээллийн Системийн Хэрэглээ, Цаашдын Хандлага, PhD, Суканта Зумар Жена, RMSI Компани:



5.Google Earth-ийг хэрэглэх нь, Робин Грейсон, Eco-Minex Компани:

Энэ илтгэлийн танилцуулгыг удахгүй хүргэх болно.

6. Фото альбом: GIS Day in Mongolia



Хурлын төгсгөлд хэлэлцүүлэг явуулсан бөгөөд MonMAP компаний захирал М.Саандар дараа жил энэ үйл ажиллагааг үргэлжүүлэн хийх бөгөөд мөн зайнаас тандан судлал, ГМС-ийг ашиглаж судалгаа хийдэг, сонирхдог залуучууд, оюутнуудыг дэмжих зорилгоор эрдэм шинжилгээний өгүүллэгийн уралдаан зарлаж, түүний шагналыг бүрэн дэмжихээ мэдэгдсэн болно. Уралдааны 1-р байр 1500000 төг, олон улсын хуралд оролцох зардлыг даах, 2-р байр 800000 төг, 3-р байр 500000 төг, мөн бусад урамшуулалууд байх болно. Уралдааны тухай мэдээлэл, цаг хугацааг бид удахгүй мэдээлэх болSно. Мөн хуралд оролсон их дээд сургуулиадад ArcGIS 9.2 evaluation CD, "ArcGIS-ийг эхлэх нь", "ArcCatalog-ийг хэрэглэх нь" номнуудыг хандивлалаа.

JEMR компаний захирал Р.Оюун хэлэлцүүлгийг удирдсаж, өөрийн мэдлэг туршлага, түүхийг ярилцаж, өөрийн компаний үйл ажиллагааг танилцуулан нээлттэй эх үүсвэр бүхий ГМС-ийг дэмжиж, ашиглах, энэ талаар сонирхогчдыг хамтран ажиллахыг уриаллаа.

Хэлэлцүүлэгт М.Эрдэнэтуяа, Энхцэцэг нарын мэргэжилтнүүд өөрсдийн байгууллагын үйл ажиллагаа болон өөрсдийнхөө саналыг мөн хэлэлцүүлсэн болно.

Эцэст энэхүү үйл ажиллагаанд ИДЭВХТЭЙ оролцсон 130 гаруй GIS-ийн хэрэглэгч, сонирхогчдоо баярлалаа.

Wednesday, November 18, 2009

HAPPY GIS DAY

HAPPY GIS DAY




Монголд анх удаа GIS Day-г өнөөлөр тэмдэглэх гэж байна. Энэхүү үйл ажиллагаа нь нээлттэйгээр, ямар нэгэн ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ GIS-ийн хэрэглэгч, мэргэжилтэн, судлаач, оюутнууд болон сонирхогчдын уулзалт, ярилцлага, танилцуулга бүхий өдөр болно. Та бүхнийг ИДЭВХТЭЙ оролцохыг уриалж, урьж байна.

Мөн Youtube сайт дээр энэ өдөртэй холбоотой GIS Day TV суваг ажиллаж байгаа бөгөөд эндээс та бүхэнд "Layers of Asia: A GIS Journey Through our World" гэсэн танилцуулга видео-г хүргэж байна.



GIS Day TV: http://www.youtube.com/user/GISDayTV

Tuesday, November 17, 2009

GIS day-ийн хөтөлбөр

GIS day-ийн хөтөлбөр
(GIS Day agenda)




-->
Газарзүйн Мэдээллийн Систем (GIS)-ийн өдөр
2009 оны 11-р сарын 18-ны өдөр
Монгол Улсын Их Сургууль, 1-р байр, 320 тоот
Хөтөлбөр
14:00 – 14:15 Газарзүйн Мэдээллийн Систем (GIS)-ийн өдрийн тухай танилцуулга
14:15 – 14:45 1-р лекц: Зайнаас тандан судлал, Газарзүйн Мэдээллийн Системийн Олон улсын Лабораторийн үйл ажиллагаа, Проф, Др. Р.Цолмон
14:45 – 15:25 Танилцуулга: GNSS буюу Байрлал тогтоогч системийн хэрэглээ, “Global Directions” Co.,Ltd
15:45 – 15:40 Цайны завсарлагө
15:40 – 16:40 2-р лекц: ГМС-ийн хэрэглээ, цаашдын хандлага, Др Суканта Кумар Жена, RMSI Компани
16:40 – 17:00 Танилцуулга: Web-GIS-ийн хэрэглээ: Усны Чанарын Хяналтын Шинжилгээний Мэдээллийн Сан, П.Тамир, Азийн Сангийн мэргэжилтэн
17:00 – 17:20 3-р лекц: Google Earth-ийг хэрэглэх, Робин Грейсон, Eco-Minex, Co.,Ltd
17:20 – 18:00 Хэлэлцүүлэг
Санаачлагч:









Нэмэлт мэдээлэл болон харилцахыг хүсвэл: mongeoinfo@gmail.com

Thursday, November 5, 2009

Монгол ном: Геодези, Зураг зүйн Тайлбар Толь-Лавлах

Монгол ном: Геодези, Зураг зүйн Тайлбар Толь-Лавлах

Саяхан, бараг уржигдар байхаа "Интерном" номын дэлгүүр хэсэж байгаад шинэ номын буланд бидэнд хэрэгтэй чухал нэг ном болох "А.Дэмбэрэл: Геодези, Зураг зүйн Тайлбар Толь-Лавлах" гарсныг олж хараад, зохиогчтой нь холбогдож номны тухай мэдээллийг блог дээрээ танилцуулахыг хүссэн юм. Харин ч санасныг бодвол зохиогч маань хурдан хариу өгч, мэдээллэхийг минь зөвшөөрлөө.
Номын өмнөтгөл үг:
Геодези, байр зүй, зураг зүй, газар зохион байгуулалт, кадастрын мэргэжилтнүүд, газрын даамал нар болон шинжлэх ухаан, техник, боловсрол, хөдөө аж ахуйн их, дээд сургуулийн багш, оюутан, нийтийн хэрэгцээнд тайлбар толь-лавлахыг зориулсан болно.

Эрин зууны шинжлэх ухааны хөгжилтэй уялдан геодези, байр зүй, зураг зүйн салбарт төрөл бүрийн тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл, программ хангамж нэвтэрч, нийгмийн шинэ харилцаа-интернет өдөр дутмын амьдралд хэрэглэх болсон нь геодези, зураг зүйн шинжлэх ухааны тухай ойлголт шинэчлэгдэж, түүний нэр томъёоны санг ихээхэн нэмэгдүүлж байна.

Тайлбар толь-лавлахад орсон нэр томъёог Монгол үгсийн санд одоо хэрэглэж байгаагаар нь аль болох зурагтай тайлбарлалаа.

Энэ тайлбар толь- лавлахад геодези, байр зүй, зураг зүй, агаарын зураглал, геодезийн гравиметр, хиймэл дагуулын геодезийн хэмжилт, ураглалд өргөн хэрэглэгддэг 500 гаруй толгой үгийн тайлбарыг оруулсан болно.

Тайлбар толь-лавлахыг ашиглахдаа дараах зүйлийг анхаарна уу. Үүнд:
  1. Тайлбар толь-лавлахад орсон нэр томъёог цагаан толгойн үсгийн дарааллаар бичиж англи, орос хэл дээр хөрвүүлсэн.
  2. Нэрийг ганц тоон дээр бичсэн боловч зарим тохиолдолд олон тоон дээр эрэх хэрэгтэй. Энэ нь нэг үгний олон утга, хэрэглээг тайлбарлахад чиглэгдсэн юм.
  3. Зарим нэрийн тайлбар дунд орсон үгийн тайлбарыг, жишээ нь агаарын байр зүй доторх фотограмметрийн, агаарын байр зүйн зураглал доторх дүрс хэмжигч г.м. тухайн үгийн тайлбараас дэлгэрэнгүй авч болно.
Эрхэм Та тайлбар толь-лавлахыг боловсронгуй болгох, сайжруулахад үнэтэй санал, зөвлөмж, шүүмжлэлээ demberel_2003@yahoo.com хаягаар ирүүлнэ гэдэгт зохиогч би найдаж байна.

Тайлбар толь-лавлахыг бүтээхэд мэргэжлийн туслалцаа үзүүлсэн доктор, профессор Ж. Алтанцэцэг, геодезийн инженер Д. Мөнхцэцэг, Э. Баярмаа, аэрофотогеодезийн инженер Ц. Дашзэвгэ нарт талархал илэрхийлье.

Зохиогч.

Эх сурвалж: Б. Дэмбэрэл, "Мэргэжил бүхэн сайхан" блог

Tuesday, November 3, 2009

GIS day-г тэмдэглэх гэж байна. 2009 оны 11-р сарын 18

GIS day-г тэмдэглэх гэж байна.
2009 оны 11-р сарын 18

өдрийн тухайн танилцуулж байсан билээ. Тэрхүү мэдээлэл
дээрээ бид ч гэсэн Монголд энэхүү өдрийг тэмдэглэх
саналыг дэвшүүлж байсан билээ. Энэ саналаа дахин та
бүхэнд сануулж, 2009 оны 11-р сарын 18-ний өдөр тохиож
буй GIS day-г Монголд анх удаа Монгол Улсын Их
Сургуулийн (МУИС) NUM-ITC-UNESCO-гийн Олон улсын
Зайнаас тандан судлал (Remote sensing), Газарзүйн
Мэдээллийн Систем (GIS)-ийн лаборатори, "Гео-мэдээлэл"
блог хамтран зохион байгуулах гэж байгааг танилцуулж
байна. Энэхүү өдрийг 11-р сарын 18-ний өдөр МУИС-ийн
1-р байранд, 14:00-18:00 цагийн хооронд зохион
байгуулах болно.

Өдөрлөг олон нийтэд нээлттэй бөгөөд гео-мэдээллийг
сонирхогч, мэргэжилтэн та бүхнийг оролцохыг урьж байна.

Энэ жилийн GIS Day-гийн танилцуулгыг үзнэ үү.



Удахгүй та бүхэнд GIS day-гийн бүрэн хөтөлбөрийг
танилцуулах болно. Мөн энэ үеэр өөрийн судалгааны ажил,
байгууллагынхаа танилцуулгыг танилцуулж, хамтран
энэхүү өдөрлөгийг зохион байгуулахыг хүсэж байвал:
mongeoinfo@gmail.com хаягаар холбогдоно уу.

Tuesday, October 27, 2009

Дэлхийн Бодит Ууршилт болон Хуурайшилтын индексийн өгөгдлийн сан

Дэлхийн Бодит Ууршилт болон Хуурайшилтын индексийн өгөгдлийн сан

Дэлхийн ууршилтын боломж болон Хуурайшлын индексийн мэдээллийн санг ҮНЭГҮЙ-гээр ашиглах боломжтой боллоо. Энэхүү өгөгдлийн сан нь өндөр нарийвчлал бүхий растер зурагнуудаас бүрдэх бөгөөд энэ уур амьсгалын мэдээ нь хуурайшлын үйл явц болоод хур тунадасны хомсдолтой холбоотойгоор бодит ургамлын өсөлтыг харуулжээ.

Эдгээр мэдээллүүдийг Антони Трабукк-ийн анализ болон загвар /Ой, Экологи, Менежментийн судалгааны групп/дээр үндэслэсэн бөгөөд Олон улсын Усны менежментийн институт (IWMI), Олон улсын Уулын хөгжлийн төв (ICIMOD) санхүүгийн дэмжлэг үзүүлснээс гадна CGIAR-CSI ийн Оронзайн мэдээллийн консорциум, Олон улсын Тропикийн хөдөө аж ахуйн төв (CIAT) зэрэг газрууд онлайнаар мэдээллэлээр хангаж байгаа юм.

Дэлхийн ууршилт, хуурайшлын индексийн өгөгдлийн сан нь арилжааны зорилгоор биш буюу ҮНЭГҮЙ ашиглагдах бөгөөд ARC/INFO-ийн гридийн форматаар 30 секунд тутамд (экваторт 1 км) ялангуя хөгжиж буй орнуудын биологийн төрөл зүйл, байгаль хамгаалал, хомсдол, уур амьсгалын өөрчлөлтийн зохицол зэрэг тогтвортой хөгжилд хувь нэмэр оруулахад дэмжлэг болно гэж үзэж байгаа ажээ.

Энэхүү мэдээллийн сан нь дараах хэд хэдэн давхаргыг агуулсан.

  • Сарын дундаж потенциал хуурайшил /1950-2000 оны сарын дундаж, 12 давхаргатай, сар бүр/
  • Жилийн дундаж потенциал хуурайшил /1950-2000оны жилийн дундаж, 1 давхаргатай/
  • Дэлхийн хуурайшлын мэдээний давхарга: Жилийн дундаж хуурайшил /1950-2000 оны жилийн дундаж , 1 давхарга/

Үнэгүй мэдээллийг интернет хаяг: http://csi.cgiar.org/Aridity/

Friday, October 23, 2009

ESRI-гийн Ерөнхийлөгч Jack Dangermond-ийн илтгэл

ESRI-гийн Ерөнхийлөгч Jack Dangermond-ийн илтгэл

Өнгөрсөн 9-р сарын 9-10-ны хооронд болсон Gov 2.0 Summit буюу Засаглалыг бэхжүүлэх олон улсын хуралд ESRI-гийн Ерөнхийлөгч Jack Dangermond засаглалын үйл ажиллагааг жигдрүүлэхэд гео-мэдээллийн технологийг хэрхэн ашиглаж, сайжруулж болох талаар танилцуулсан сонирхолтой илтгэлийг та бүхэнд хүргэж байна.

Jack Dangermond (ESRI), "GeoEnabling Gov 2.0"



Эх үүсвэр: ESRI

Monday, October 12, 2009

Энэтхэгийн Google Earth буюу Bhuvan

Энэтхэгийн Google Earth буюу Bhuvan

Сүүлийн жилүүдэд дэлхийн тэргүүлэгч программ хангамжийн Microsoft , Google зэрэг нь тоон ертөнц ялангуяа орон зайн мэдээллүүдийг ашиглах боломжтой Virtual Earth, Google Earth программуудаар өрсөлдөх болсон билээ. Үүний нэг адил улс бүр, бүс нутгийг хамарсан тоон ертөнцийг байгуулах ажлуудыг эхлүүлсэн бөгөөд өнгөрсөн сард Энэтхэгийн Сансар Судлалын Хүрээлэнгээс (Indian Space Research Organisation (ISRO))-ээс Bhuvan буюу санскрит хэлээр эх дэлхий гэсэн утгатай программ хангамжийг гаргасныг зарлалаа.


Bhuvan нь 3 хэмжээст мэдээлэлтэй, хиймэл дагуулуудын мэдээ нь бүгд ISRO-гийн дагуулуудын мэдээнүүд, мөн томруулж харах түвшин нь 10 м хүртэл (одоохондоо зөвхөн Энэтхэгийн газар нутаг) бөгөөд Google Earth-ээс илүү олон боломжтой юм байна. Түүнд байгаа зарим нэг онцлогуудыг тодорхойлбол:
  • Мэдээг гүйлгэж харах үеийн байрлал, тохируулга
  • Зөвхөн нэг давхарга дээр ажиллах биш олон төрлийн давхаргатай ажиллах
  • 2 болон 3 хэмжээст мэдээлэл, хэмжилтийн болон дэлгэцийг хадгалах багаж хэрэгсэл г.м
  • Тухайн орчны зураглалыг тодорхойлох боломж
  • Ажиллаж байгаа орчин эсвэл харж байгаа зүйлээ хадгалах боломж (bookmark)
Bhuvan:
г.м олон төрлийн түвшиний мэдээ, мэдээллийг агуулсан байна. Bhuvan-ийг хэрэглэхийн өмнө бүртгүүлж, Internet Explorer дээрээ нэмэлт plug-in-ийг суурилуулснаар ашиглах бүрэн боломжтой бөгөөд дараахь системийн үзүүлэлтүүдийг шаардана.

System Requirements:

  • Operating System: Windows XP / Vista
  • CPU: Pentium 4 2.4GHz + or AMD 2400xp +
  • System Memory (RAM): 512MB
  • Hard Disk: 2GB free space
  • Network Speed: 768 Kbits / sec
  • Graphics Card: 3D-capable with 32MB of VRAM
  • Screen: 1280 × 1024, "32-bit True Color"
Бүртгүүлэхийн тулд энд дарна уу. http://bhuvan2.nrsc.gov.in/Bhuvan/WebClient/PresentationLayer/WebClient/usr_reg.asp

Bhuvan-ийн Интернет хаяг: http://bhuvan2.nrsc.gov.in/Bhuvan/WebClient/PresentationLayer/WebClient/Index.aspx

Эх үүсвэр: ISRO

Tuesday, September 15, 2009

ESRI-гийн э-ном: Газарзүй болон ГМС-ийн эссэнүүд #2

ESRI-гийн э-ном: Газарзүй болон ГМС-ийн эссэнүүд #2

(Essays on the Geography and GIS Vol.2)


ESRI-гийн ГМС-ийн шилдэг үр дүн, өгүүллэгүүдийг цуврал болох "GIS BEST PRACTICES"-ийн "Газарзүй болон ГМС-ийн эссэнүүд"-ийн 2-р дугаарыг хүргэж байна. Эхний дугаарыг нь өнгөрсөн жил танилцуулж байсан билээ. Энэ дугаарт:
  • Jack Dangermond - "ГМС: Бидний ирээдүйг дүрслэх"
  • Harlan J. Onsrud - "Газарзүйн мэдээллийг технологийг хууль ёсоор хэрэглэх"
  • Doug Richardson - "Хүний эрх чөлөөн дэх ГМШинжлэх ухаан"
  • Harvey J. Miller - "Зам тээвар 2.0: ГМШинжлэх ухааны шилдэг жишээ"
  • Doug Richardson - "Газарзүйн боловсрол болон ГМС мэргэжилтэнгүүдийн хөгжил"
  • Roger F. Tomlinson - "Газарзүйн нүүр төрхийг өөрчлөх: ГМС болон ОУГХ"
  • Paul M. Torrens - "Шинэ үеийн Газарзүйн Мэдээллийн Технологи болон Загваруудыг үйл явц"
  • Daniel C. Edelson - "2025 онд Газарзүйн боловсрол АНУ-д"
  • Doug Richardson - "Газарзүйн, ГМС болон Эрүүл мэнд"
  • Anne Hale Miglarese - "Үндэсний Гео-оронзайн Зөвлөхүүдийн Хороо: Байгуулах хөтөлбөр"
  • Doug Richardson - "Дэлхийн сэдэв: Африкийн ГМШинжлэх ухаан, тогтвортой хөгжил"
  • Daniel C. Edelson - "Гео-боловсролын шинэчлэлт хийх"
гэсэн 12 сонирхолтой өгүүлэггүүдийг багтаасан байна.

Татах хаяг: http://www.esri.com/library/bestpractices/essays-on-geography-gis-vol2.pdf

Эх сурвалж: ESRI Press

Tuesday, September 8, 2009

Дэлхийн Тоон Номын Сан

Дэлхийн Тоон Номын Сан

(World Digital Library)


Дэлхийн тоон номын сан (WDL)-гаас МЭӨ 800-аас 2009 он хүртэлх хугацааны дэлхийн улс орнуудын соёл болоод бүхий л төрлийн материалыг олон хэлээр, үнэ төлбөргүйгээр Интернет ашиглан тоон зургын болон бусад форматаар татаж авах боломжтой бөгөөд доорхи хэд хэдэн төрлийн мэдээ материалуудыг агуулжээ.

Мэдээ/Материалын төрлүүд:

· Газрын зургууд

· Фото зураг

· Ном

· Гар бичмэлүүд

· Төрөл бүрийн хөдөлгөөнт зургууд

· Дуу бичлэг

Дижитал номын сангийн гол зорилго:

· Олон улсын соёлын талаарх ойлголтыг хөгжүүлэх

· Интернетээр соёлын хэм хэмжээ төрлийг нэмэгдүүлэх

· Хэрэглэгч, эрдэмтэн судлаачдыг мэдээллийн эх үүсвэрээр хангах

· Улс орнуудын бусад дижитал үүсвэрүүдийг түншлэн хэмжээг нэмэгдүүлэх


Сэдвүүд.

· Түүх газарзүй, Дэлхий судлал ба геологи, Газарзүй аялал жуулчлал, Геологи, усзүй цаг уур, Ландшафтын архитектор, Түүхэн, Газарзүйн ба хүмүүсийн хандлага, Европ, Хойд Америк, Хойд Африк, Дорно дахин, Ази, Латин Америк ба Кариб, Африк, Далайн орнууд, Номхон далайн түүх, Атласууд, газрын зураг, диаграмм, Нийгмийн шинжлэх ухаан, Урлаг ба рекраци, Шашин, Технологи, Нийгмийн группууд, Шинжлэх ухаан, Нийгмийн асуудлууд ба үйлчилгээ, Зан заншил, Ястан үндэстэн ба ардын дуу хөгжим, Хөдөө аж ахуй, Бусад шашингууд, Архитектор, Хэл, Христийн сургаал, Улс төрийн шинжлэх ухаан, Олон нийтийн засаг захиргаа ба зэвсэгт хүчин, Бусад хэл, Ургамал, Эмнэлэг эрүүл мэнд, Ландшафт газар төлөвлөлт, Дүрслэх урлаг, Фото зураг компьютерийн урлаг, Спорт, Тоглоом, Шашны сургаал, Энэтхэгийн шашнууд, Ислам,Бабизм, Олон улсын харилцаа, Засаг захиргааны ерөнхий бодлого, Нийгмийн хангамжийн асуудлууд, үйлчилгээ, Бусад нийгмийн асуудлууд үйлчилгээ гээд олон зүйл байгаа юм байна.

ДТНСангийн (WDL) энэхүү сайтаас дэлхийн соёлийн үнэ цэнэ хийгээд төрөл бүрийн чиглэлээр судлах боломжийг олгож байна.Эдгээр соёлын үнэ цэнтэй зүйлүүд болох гар бичмэл, газрын зураг, ховор ном, хөгжмийн аялгуу, бичлэгүүд, фото зураг, архитекторын бүтээл зэргийг ямар ч хязгаарлалтгүйгээр авах боломжийг олгожээ.

Дэлхийн тоон номын сангийн материалуудыг хэд хэдэн төрлийн хэлээр нээлттэй хайлтаар төрөл, сэдэв, цаг, тухайн газрынх нь байдлаар хялбархан авч болох юм.Гол онцлог нь газарзүйн бүх л бүлгүүд болон он цагийн хүснэгт, сайн чанарын зургийг харж болдгоороо онцлогтой.

Удирдах хэрэгслүүдийг Араб, Хятад, Англи, Франц, Португаль, Орос, Испани хэлээр ашиглаж болно. Мөн өөр олон төрлийн хэлээр орчин үеийн ном, гар бичмэл, газрын зураг, фото зураг, болон бусад материалуудыг гаргахаас гадна өөрсдийн нь эх хэлээр тавигдаж болох юм байна.

Дэлхийн тоон номын санд олон улс орны судалгааны хүрээлэнгүүд, Конгрессийн болон Английн номын сангийн баг оролцсон бөгөөд ЮНЕСКО болон олон тооны компани, сангууд санхүү болоод бусад төрлийн зүйлсээр хангаж байгаа ажээ.