Monday, September 16, 2013

Мэдээ: Хамтын ажиллагааны гэрээ

Mонгол Улсын Их Сургууль болон Солонгосын Кёнгбүк Үндэсний Их Сургуулийн  хооронд хамтын ажиллагааны гэрээ байгуулав

Мэдээллийн эрин үед техник технологийн хөгжлийг даган манай улсад хурдацтай өсөж буй салбарын нэг бол гео мэдээлэлзүйн салбар билээ. Монгол орны ирээдүйн хөгжлийн төлөв, цаашдын бодлогыг тодорхойлоход нэн тэргүүний шаардагдаж байгаа нэг зүйл бол улсын хэмжээний гео оронзайн мэдээллийн дэд бүтцийг бий болгох асуудал юм. Манай улсын хувьд энэ нь цөөн хэдэн салбарт онцолбол байгаль орчин болон уул уурхайн чиглэлээр ашиглагдаж байгаа бөгөөд энэхүү хэрэгцээ шаардлагын үүднээс 2010 онд  Монгол Улсын Их Сургууль (МУИС)-ийн Газарзүй, Геологийн Сургууль дээр  Байгаль орчны зайнаас тандан судлал Газарзүйн мэдээллийн систем, зайнаас тандан судлалын мэргэжлийн ангийг нээн, мэргэжилтэнгүүдийг бэлдэж байна. 

Монгол Улсын Их Сургууль болон Солонгосын Кёнгбүк Үндэсний Их Сургууль (Kyungpook National University)-ийн хоорондын хамтын ажиллагааны гэрээ 2008 оны 4 сарын 1-ны өдөр хийгдэж байсан бөгөөд тухайн үед хоёр их сургуулиудын хоорондын хамтын ажиллагааны ерөнхий гэрээ болон оюутан солилцооны гэрээнд гарын үсэг зурсан билээ.

2013 оны 9 сарын 12-ны өдөр дээрх ерөнхий гэрээний заалтыг улам бүр өргөжүүлэн МУИС-ийн Газарзүй Геологийн Сургууль болон KNU-ын Шинжлэх ухаан-технологийн коллежийн хооронд  хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурлаа. Энэхүү гэрээний гол зорилго нь KNU-ийн Агаар-сансрын геомэдээлэлзүйн инженерийн тэнхим болон МУИС, ГГС-ийн Газарзүйн тэнхимийн хооронд эрдэм шинжилгээний хамтарсан судалгаа хийх, сургалт зохион байгуулах, оюутан солилцоо, оронзайн мэдээлэл болон хиймэл дагуулын мэдээ боловсруулах зэрэг салбаруудад хамтран ажиллахад оршиж байна. Ингэснээрээ цаашид манай улсын геомэдээлэлзүйн салбарын мэргэжилтэнгүүдийг дэлхийн хэмжээнд өсөлдөхүйц чадвартай мэргэжилтэн болгох таатай боломжийг бүрдэж байна.

Гарын үсэг зурах ёслолын үйл ажиллагааны үед тус мэргэжлээр сурдаг оюутнуудын "GIS club"-ээс санаачилан мэргэжил сурталчлах өдөрлөгийн амжилттай зохион байгуулсан бөгөөд уг өдөрлөгийн үер оюутнууд өөрсдийн хийсэн судалгаа эрдэм шинжилгээний бүтээлүүдийн дээжээс дэлгэн тавьж үзүүллээ. Оюутнууд өөрсдийн бүтээлээ эрхэм хүндэт зочид төлөөлөгчидөд англи хэлээр тайлбарлан бөгөөд тэдний бүтээлүүдийн чанар, хэлний чадавхийг өндрөөр үнэлж цаашид олон улсын уралдаан, оюутны эрдэм шинжилгээний хуралдаанд оролцуулах талаас нь сургуулийн зүгээс дэмжлэг үзүүлэхийг зөвлөлөө.

Гэрээ хийх үйл ажиллагааг олон нийтийн "Оллоо" болон "AIST" телевиз, "Өдрийн сонин", "Улаанбаатарын мэдээ" сонингоор мэдээллээ.

Тус гэрээг байгуулахад гүн туслалцаа үзүүлсэн Монголын Геомэдээлэлзүй Судлаачдын Холбооныхонд МУИС, ГГС-ийн зүгээс талархаж буйгаа илэрхийлж байна.










Эх сурвалж: МУИС-ийн ГГС

Friday, September 13, 2013

Шинэчилэлт

Шинэчилэлт

Нилээд удаан хугацаанд мэдээлэл оруулаагүй удсан болохоор шууд олон мэдээлэл оруулахаасаа илүүтэйгээр зарим нэг хуучин блогтой холбоотой мэдээллүүдийн сувгуудыг сэргээн, бас шинээр нээн ажиллуулж байна. Та бүхэн  энэ бүхнийг блогийн баруун талын баганад байгаа мэдээллүүдээс харах болно.
  1. Фэйсбүүк дээр шинээр "Гео-мэдээлэл блог" хуудас нэмлээ. https://www.facebook.com/geomedeelel
  2. Фэйсбүүк дээрх хаягыг дахин сэргээж, дагах эрхийг нээлттэй болголоо.
  3. Твиттер дээрх хаягыг мөн дахин сэргээж, дагах эрхийг нээлттэй болголоо.

Sunday, September 8, 2013

Мэдээлэл (9-р сар)

Мэдээлэл (9-р сар)

Удаан хугацаанд ямар нэгэн мэдээлэл оруулж чадахгүй байгаадаа блогын уншигч, дэмжигч та бүхнээсээ хүлцэл өчье, тиймээс төрөл бүрийн салбарт хэрэглэж буй гео орон зайн мэдээллүүд болон хэрэглээнүүдийн тухай оруулахаар хамтарч ажиллах, сонирхолтой та бүхнийг хамтран ажиллахыг урьж байна. 

Холбогдох хаяг:
эсвэл


Энэ сараас эхлэн өмнөх шигээ мэдээллүүдийг оруулж ажиллахыг зорьж байгаа бөгөөд энэ 9-р сард Улаанбаатарт гео-мэдээллийн салбартай холбоотой нилээн хэдэн үйл ажиллагаа болох юм байна.

  1. 9-р сарын 10-наас 20-ний хооронд Ази-Номхон далайн Сансрын Хамтын ажиллагааны Байгууллага  (APSCO)-аас Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газар (МТШХХГ)-тай хамтран  Улаанбаатар хотод "Бага хэмжээний хиймэл дагуулын хөгжил, хэрэглээ" сэдэвт олон улсын сургалтыг зохион байгуулна. Интернет хаяг: http://www.apsco.int/sitesearchOne.asp?ID=284
  2. 9-р сарын 18-нд "Geo-meeting": Энэ удаагийн уулзалтаар энэ оны 11-р сарын 13-нд болон "GIS day" өдөрлөгийг зохион байгуулах асуудлаар Монгол улсын их сургууль (МУИС)-ийн Газарзүй-Геологийн сургууль дээр болно.
  3. 9-р сарын 19-нээс 21-ний хооронд Байгаль орчин, Ногоон хөгжлийн яам (БОНХЯ), Шинжлэх ухаан, технологийн их сургууль (ШУТИС)-ийн Механик, инженерийн сургуулийн Профессорын баг хамтран "Цөл болон цөлжүү хээрийн бүс нутгийн уур амьсгал" сэдэвт олон улсын хуралыг зохион байгуулна. Интернет хаяг: http://www.icccasr2013.mn/