Wednesday, October 29, 2014

Газарзүйн мэдээллийн систем (ГМС)-ийн анхан шатны онлайн хичэээл (англи хэл дээр, үнэгүй)

Газарзүйн мэдээллийн систем (ГМС)-ийн анхан шатны онлайн хичэээл (англи хэл дээр, үнэгүй)

Олон нийтийг хамарсан, нээлттэй эх бүхий сургалтын нэг хэлбэр болох MOOC үзэл баримтлалын хүрээнд gvSIG-ийн сургалтын төвөөс "Газарзүйн мэдээллийн системийн үндсэн ойлголт болон gvSIG 'программ хангамж"-ийн тухай ҮНЭГҮЙ онлайн сургалтынхаа бүртгэлийг эхлүүлсэн байна.

Сургалтын зорилго нь нээлттэй эх үүсвэр бүхий gvSIG программыг ГМС-ийн орчинд хэрэглэх үндсэн ажиллагаануудыг анхан шатны суралцагчдад заах юм. 2014 оны 11-р  сарын 24-ны өдрөөс эхэлж 4 долоо хоногийн хугацаанд 30 цаг үргэлжилнэ. Бүртгэл болон сургалтанд хамрагдахад үнэгүй. Амжилттай төгсөгчид нь уг хөтөлбөрийн 30 кредит бүхий сертификат gvSIG холбооноос хүлээн авна. Нэмэлт дэлгэрэнгүй мэдээллийг дараах линкээр орж авна уу. 

http://web.gvsig-training.com/index.php/es/quienes-somos-2/noticias-2/139-massive-online-open-course-introduction-to-gis
 
Бүртгүүлэхийн тулд хуудасны доор байрлах “Enroll” товчийг дараад “Site policy agreement” тай танилцан зөвшөөрөх ёстой.



Жич: gvSIG гэдэг нь бүх төрлийн газар зүйн мэдээллийг олж авах, хадгалах, дүн шинжилгээ хийдэг, иж бүрэн менежмент ба төлөвлөлтийн ажилд зориулсан үйлдлийн систем бүхий программ хангамж бөгөөд олон нийтэд үнэгүй татаж авах боломжтой компьютер ба гар утсан дээр ажилладаг open source программ юм. (http://en.wikipedia.org/wiki/GvSIG, http://www.gvsig.org/)

Эх сурвалж: gvSIG

Tuesday, October 28, 2014

"Ус зүйн загваруудад Газарзүйн мэдээллийн систем (ГМС)-ийн мэдээг боловсруулах программ хангамж"-ийн онлайн сургалт

"Ус зүйн загваруудад Газарзүйн мэдээллийн  систем (ГМС)-ийн мэдээг боловсруулах программ хангамж"-ийн онлайн сургалт

Энэ долоо хоног нь Олон Улсын 7 дахь Нээлттэй Мэдээллийн Долоо хоног бөгөөд үүнтэй холбоотойгоор  НҮБ-ийн Ус зүйн сургалтын хүрээлэн (UNESCO-IHE)-гээс үнэгүй онлайн сургалтуудыг олон нийтэд түгээж байна.  Эдгээр сургалтуудын нэг нь болох "Ус зүйн загваруудад Газарзүйн мэдээллийн  систем (ГМС)-ийн мэдээг боловсруулах программ хангамж"-ийн ҮНЭГҮЙ онлайн сургалтын тухай та бүхэнд танилцуулж байна.


Өмнөх  сургалтууд нь загварчлалын оролтын өгөгдөл ба параметрүүдийг урьдчилан боловсруулах талаар төдийлэн ач холбогдол өгдөггүй байсан. Энэ төрлийн боловсруулалтыг хийдэг маш олон үнэгүй татаж авах боломжтой программ хангамжууд байдаг. Уг сургалтанд Open Courseware section гэсэн холбоосоор орж хамрагдах боломжтой. Энд сурснаар та өгөгдлүүд, тохиргоонуудыг илүү үр ашигтай ашиглаж чаддаг болохын зэрэгцээ загварчлалыг сайжруулж чадна. Тус хүрээлэнгийн багш Хэнс вэн дэр Квэст (Hans Kwast,van der) хичээлийн хөтөлбөрүүдийг боловсруулсан ба үнэгүй ашиглах хамгийн сүүлийн үеийн программ хангамжуудын тухай, ажиллах зарчмын тухай, дасгал ажлуудтай нь хамт танилцуулах болно. Сургалтын агуулга нь:
  • Сэдэвчилсэн зураг хийх
  • Үндсэн өгөгдөл боловсруулах ба засах
  • Үндсэн газар зүйн боловсруулалт ба дүн шинжилгээ хийх
  • DEM боловсруулалт ба усны урсац, сав газрын дүрслэл хийх
  • Үнэгүй программ хангамж ба үнэгүй өгөгдлийн баазыг хайж олох
Сургалтын дараа ГМС-ийн үндсэн ойлголтууд болох растер, вектор мэдээлэл, прожекшин, орон зайн дүн шинжилгээ зэрэг зүйлсүүдийг ойлгож авна. Ус зүйн мэргэжилтнүүдийн сурах эрэлт ихэссэн учраас уг хүрээлэн энэхүү сургалтыг зохион байгуулж байгаа юм.

Эх сурвалж: http://www.unesco-ihe.org/ 

Thursday, October 9, 2014

Аравдугаар сарын Гео-уулзалтын илтгэлүүд

Аравдугаар сарын Гео-уулзалтын илтгэлүүд

Өчигдөр болсон энэ сарын Гео-уулзалтанд зайнаас тандан судлалыг байгаль орчны судалгаанд, ялангуяа газрын бүрхэвчийн өөрчлөлт, гангийн мониторинг хэрэглэх, хиймэл дагуулын мэдээ боловсруулалт, дүн шинжилгээний зарим үр дүнгээс таницуулсан сайхан уулзалт болж өнгөрлөө. Та бүхэнд уулзалтанд танилцуулсан илтгэлүүдийг хүргэж байна.

  • Танилцуулга


  • Монгол орны төвийн бүсийн газрын бүрхэвчийн өөрчлөлтийн судалгаа - А. Тунгалаг, МУИС-ийн докторант

  • Гангийн төлөв байдлыг төрөл бүрийн индексээр оновчтой үнэлэх боломж - Д. Булган, ЦУОШГ-ын Байгаль орчны мэдээллийн төв

Уулзалтанд хүрэлцэн ирсэн та бүхэн болон энэхүү үйл ажиллагааг дэмжиж, ивээн тэтгэсэн "Геосет" ХХК-д баярлалаа.

Monday, October 6, 2014

Аравдугаар сарын "Гео-уулзалт"

Аравдугаар сарын "Гео-уулзалт"

Ээлжит уулзалт маань нилээд завсарлаж байгаад энэ сараас эхлэн та бүхэндээ дараахь хөтөлбөрийн дагуу 10-р сарын 8-ны өдөр Рамада зочид буудлын Кристалл уулзалтын өрөөнд 18:30 - 20:30 цагын хооронд болно.


18:30 Танилцуулга - Л.Очирхуяг, "Гео-мэдээлэл" блог

18:40 Монгол орны төвийн бүсийн газрын бүрхэвчийн өөрчлөлтийн судалгаа - А. Тунгалаг, МУИС-ийн докторант

19:10 Завсарлага

19:30 Гангийн төлөв байдлыг төрөл бүрийн индексээр оновчтой үнэлэх боломж - Д. Булган, ЦУОШГ-ын Байгаль орчны мэдээллийн төв

20:00 Асуулт, хариулт

Санаачлагч:

Зохион байгуулагч:

Дэмжигч:

Ивээн тэтгэгч:

Хаяг:

Saturday, October 4, 2014

Өндөр нарийвчлалтай /30м/ газрын бүрхэвчийн мэдээ

Өндөр нарийвчлалтай /30м/ газрын бүрхэвчийн мэдээ


Өнгөрсөн сарын сүүлээр БНХАУ-ээс 2010 оноос хойш хэрэгжүүлсэн томоохон төслийнхөө үр дүн болох НҮБ-д  өндөр нарийвчлалтай /30м/ хиймэл дагуулын мэдээллээс өөрсдийн боловсруулсан газрын бүрхэвчийн мэдээллийг олон нийт болон судалгааны чиглэлээр, ялангуяа уур амьсгал, тогтвортой хөгжлийн чиглэлээр ашиглаж болохоор түгээж эхэлсэн байна. Та бүхэн дараахь хаягуудаар хандан, өөрсдийн судалгааны мужаар татан авч хэрэглэх боломжтой юм байна.