Friday, November 27, 2009

Erasmus Mundus-ийн Гео-мэдээллийн Магистрийн хөтөлбөр

Erasmus Mundus-ийн Гео-мэдээллийн Магистрийн хөтөлбөр


Герман улсын Münster, Испани улсын Jaume I, Португал улсын Лисбоны Шинэ Их сургуулиуд Гео орон зайн технологийн чиглэлээр магистрын хөтөлбөрт сургалтыг үзүүлж байна. Энэхүү англи хэлээр явагдах сургалт нь Европын ERASMUS MUNDUS нэртэй холбооны сургалтын хөтөлбөрт албан ёсоор хамрагддаг бөгөөд олон улсын суралцахыг хүсэгч хүн бүрт нээлттэй.

  • 10 хүнд - бүрэн тэтгэлэг - Европын оюутнуудад хамаарахгүй.(26.000 € + сургалтын төлбөр + даатгал)
  • 2 хүнд - бүрэн тэтгэлэг - Зөвхөн Western Balkans ба Туркийн оюутнуудад хамаатай. (26.000 € + сургалтын төлбөр + даатгал)
  • 8 санхүүгийн дэмжлэг - Зөвхөн Европ оюутнууд + EEA-EFTA ийн орны ба Switzerland (9.000 € + сургалтын төлбөр + даатгал)
  • 4 буцалтгүй тусламж - Европын бус судалгааны ажилтан ба эрдэмтдэд (багшлах ба судалгаа хийх эхний 4 сард 14.800 € )
  • Оюутнууд - ГМС, Газар зүй, Хүрээлэн буй орчны төлөвлөлт, Бүсийн төлөвлөлт, Зам тээвэр/логистик, ХАА, Ой, Худалдаа/Маркетинг гэх мэт салбарын бакалавр зэрэгтэй магистрт сурахыг хүсэгч хүмүүсийг хамруулна.
  • Судалгааны ажилтангууд - ГМС ийн өндөр түвшний академийн зэрэгтэй хүмүүс хамрагдана.
Илүү дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар орж авна уу. http://geotech. uni-muenster. de.

Erasmus Mundus хөтөлбөрт ордог бусад хөтөлбөрүүдийг дараахь хаягаар орж үзнэ үү:

http://eacea. ec.europa. eu/erasmus_ mundus/results_ compendia/ selected_ projects_ action_1_ master_courses_ en.php



Thursday, November 19, 2009

GIS Day амжилттай боллоо

GIS Day амжилттай боллоо



Өчигдөр Монгол Улсын Их Сургуулийн 1-р байрны 320 тоотод Монгол анх удаа GIS Day-г амжилттай тэмдэглэлээ. Энэхүү өдрийг тэмдэглэхэд дэмжиж тусласан JEMR компани, AНД Консерциум, MonMAP компани, мөн зохион байгуулахад тусласан МУИС-ийн NUM-ITC-UNESCO Зайнаас тандан судлал/Газарзүйн мэдээллийн системийн лабораторийн оюутнуудад МАШ ИХ БАЯРЛАЛАА. Мөн энэ өдөр ирж өөрсдийн хийж байгаа ажил, судалгаагаа танилцуулсан илтгэгч нартай баярлалаа.

Өдөрлөгийг нээж МУИС-ийн Физик-Электроникийн Сургуулийн Сургалтын албаны дарга Проф, Д.Улам-Оргих, MonMAP компаний захирал М.Саандар нар үг хэллээ. Та бүхэнд өчигдөр танилцуулсан илтгэлүүд болон зургын албомийг танилцуулж байна.

1. GIS болон GIS Day-гийн танилцуулга:



2. NUM-ITC-UNESCO Зайнаас тандан судлал/Газарзүйн мэдээллийн системийн лабораторийн үйл ажилллагаа, Проф, PhD Р. Цолмон:



3. Web-GIS-ийн хэрэглээ: Усны Чанарын Хяналтын Шинжилгээний Мэдээллийн Сан, П.Тамир, Азийн Сангийн мэргэжилтэн:



4. Газарзүйн Мэдэээллийн Системийн Хэрэглээ, Цаашдын Хандлага, PhD, Суканта Зумар Жена, RMSI Компани:



5.Google Earth-ийг хэрэглэх нь, Робин Грейсон, Eco-Minex Компани:

Энэ илтгэлийн танилцуулгыг удахгүй хүргэх болно.

6. Фото альбом: GIS Day in Mongolia



Хурлын төгсгөлд хэлэлцүүлэг явуулсан бөгөөд MonMAP компаний захирал М.Саандар дараа жил энэ үйл ажиллагааг үргэлжүүлэн хийх бөгөөд мөн зайнаас тандан судлал, ГМС-ийг ашиглаж судалгаа хийдэг, сонирхдог залуучууд, оюутнуудыг дэмжих зорилгоор эрдэм шинжилгээний өгүүллэгийн уралдаан зарлаж, түүний шагналыг бүрэн дэмжихээ мэдэгдсэн болно. Уралдааны 1-р байр 1500000 төг, олон улсын хуралд оролцох зардлыг даах, 2-р байр 800000 төг, 3-р байр 500000 төг, мөн бусад урамшуулалууд байх болно. Уралдааны тухай мэдээлэл, цаг хугацааг бид удахгүй мэдээлэх болSно. Мөн хуралд оролсон их дээд сургуулиадад ArcGIS 9.2 evaluation CD, "ArcGIS-ийг эхлэх нь", "ArcCatalog-ийг хэрэглэх нь" номнуудыг хандивлалаа.

JEMR компаний захирал Р.Оюун хэлэлцүүлгийг удирдсаж, өөрийн мэдлэг туршлага, түүхийг ярилцаж, өөрийн компаний үйл ажиллагааг танилцуулан нээлттэй эх үүсвэр бүхий ГМС-ийг дэмжиж, ашиглах, энэ талаар сонирхогчдыг хамтран ажиллахыг уриаллаа.

Хэлэлцүүлэгт М.Эрдэнэтуяа, Энхцэцэг нарын мэргэжилтнүүд өөрсдийн байгууллагын үйл ажиллагаа болон өөрсдийнхөө саналыг мөн хэлэлцүүлсэн болно.

Эцэст энэхүү үйл ажиллагаанд ИДЭВХТЭЙ оролцсон 130 гаруй GIS-ийн хэрэглэгч, сонирхогчдоо баярлалаа.

Wednesday, November 18, 2009

HAPPY GIS DAY

HAPPY GIS DAY




Монголд анх удаа GIS Day-г өнөөлөр тэмдэглэх гэж байна. Энэхүү үйл ажиллагаа нь нээлттэйгээр, ямар нэгэн ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ GIS-ийн хэрэглэгч, мэргэжилтэн, судлаач, оюутнууд болон сонирхогчдын уулзалт, ярилцлага, танилцуулга бүхий өдөр болно. Та бүхнийг ИДЭВХТЭЙ оролцохыг уриалж, урьж байна.

Мөн Youtube сайт дээр энэ өдөртэй холбоотой GIS Day TV суваг ажиллаж байгаа бөгөөд эндээс та бүхэнд "Layers of Asia: A GIS Journey Through our World" гэсэн танилцуулга видео-г хүргэж байна.



GIS Day TV: http://www.youtube.com/user/GISDayTV

Tuesday, November 17, 2009

GIS day-ийн хөтөлбөр

GIS day-ийн хөтөлбөр
(GIS Day agenda)




-->
Газарзүйн Мэдээллийн Систем (GIS)-ийн өдөр
2009 оны 11-р сарын 18-ны өдөр
Монгол Улсын Их Сургууль, 1-р байр, 320 тоот
Хөтөлбөр
14:00 – 14:15 Газарзүйн Мэдээллийн Систем (GIS)-ийн өдрийн тухай танилцуулга
14:15 – 14:45 1-р лекц: Зайнаас тандан судлал, Газарзүйн Мэдээллийн Системийн Олон улсын Лабораторийн үйл ажиллагаа, Проф, Др. Р.Цолмон
14:45 – 15:25 Танилцуулга: GNSS буюу Байрлал тогтоогч системийн хэрэглээ, “Global Directions” Co.,Ltd
15:45 – 15:40 Цайны завсарлагө
15:40 – 16:40 2-р лекц: ГМС-ийн хэрэглээ, цаашдын хандлага, Др Суканта Кумар Жена, RMSI Компани
16:40 – 17:00 Танилцуулга: Web-GIS-ийн хэрэглээ: Усны Чанарын Хяналтын Шинжилгээний Мэдээллийн Сан, П.Тамир, Азийн Сангийн мэргэжилтэн
17:00 – 17:20 3-р лекц: Google Earth-ийг хэрэглэх, Робин Грейсон, Eco-Minex, Co.,Ltd
17:20 – 18:00 Хэлэлцүүлэг
Санаачлагч:









Нэмэлт мэдээлэл болон харилцахыг хүсвэл: mongeoinfo@gmail.com

Thursday, November 5, 2009

Монгол ном: Геодези, Зураг зүйн Тайлбар Толь-Лавлах

Монгол ном: Геодези, Зураг зүйн Тайлбар Толь-Лавлах

Саяхан, бараг уржигдар байхаа "Интерном" номын дэлгүүр хэсэж байгаад шинэ номын буланд бидэнд хэрэгтэй чухал нэг ном болох "А.Дэмбэрэл: Геодези, Зураг зүйн Тайлбар Толь-Лавлах" гарсныг олж хараад, зохиогчтой нь холбогдож номны тухай мэдээллийг блог дээрээ танилцуулахыг хүссэн юм. Харин ч санасныг бодвол зохиогч маань хурдан хариу өгч, мэдээллэхийг минь зөвшөөрлөө.
Номын өмнөтгөл үг:
Геодези, байр зүй, зураг зүй, газар зохион байгуулалт, кадастрын мэргэжилтнүүд, газрын даамал нар болон шинжлэх ухаан, техник, боловсрол, хөдөө аж ахуйн их, дээд сургуулийн багш, оюутан, нийтийн хэрэгцээнд тайлбар толь-лавлахыг зориулсан болно.

Эрин зууны шинжлэх ухааны хөгжилтэй уялдан геодези, байр зүй, зураг зүйн салбарт төрөл бүрийн тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл, программ хангамж нэвтэрч, нийгмийн шинэ харилцаа-интернет өдөр дутмын амьдралд хэрэглэх болсон нь геодези, зураг зүйн шинжлэх ухааны тухай ойлголт шинэчлэгдэж, түүний нэр томъёоны санг ихээхэн нэмэгдүүлж байна.

Тайлбар толь-лавлахад орсон нэр томъёог Монгол үгсийн санд одоо хэрэглэж байгаагаар нь аль болох зурагтай тайлбарлалаа.

Энэ тайлбар толь- лавлахад геодези, байр зүй, зураг зүй, агаарын зураглал, геодезийн гравиметр, хиймэл дагуулын геодезийн хэмжилт, ураглалд өргөн хэрэглэгддэг 500 гаруй толгой үгийн тайлбарыг оруулсан болно.

Тайлбар толь-лавлахыг ашиглахдаа дараах зүйлийг анхаарна уу. Үүнд:
  1. Тайлбар толь-лавлахад орсон нэр томъёог цагаан толгойн үсгийн дарааллаар бичиж англи, орос хэл дээр хөрвүүлсэн.
  2. Нэрийг ганц тоон дээр бичсэн боловч зарим тохиолдолд олон тоон дээр эрэх хэрэгтэй. Энэ нь нэг үгний олон утга, хэрэглээг тайлбарлахад чиглэгдсэн юм.
  3. Зарим нэрийн тайлбар дунд орсон үгийн тайлбарыг, жишээ нь агаарын байр зүй доторх фотограмметрийн, агаарын байр зүйн зураглал доторх дүрс хэмжигч г.м. тухайн үгийн тайлбараас дэлгэрэнгүй авч болно.
Эрхэм Та тайлбар толь-лавлахыг боловсронгуй болгох, сайжруулахад үнэтэй санал, зөвлөмж, шүүмжлэлээ demberel_2003@yahoo.com хаягаар ирүүлнэ гэдэгт зохиогч би найдаж байна.

Тайлбар толь-лавлахыг бүтээхэд мэргэжлийн туслалцаа үзүүлсэн доктор, профессор Ж. Алтанцэцэг, геодезийн инженер Д. Мөнхцэцэг, Э. Баярмаа, аэрофотогеодезийн инженер Ц. Дашзэвгэ нарт талархал илэрхийлье.

Зохиогч.

Эх сурвалж: Б. Дэмбэрэл, "Мэргэжил бүхэн сайхан" блог

Tuesday, November 3, 2009

GIS day-г тэмдэглэх гэж байна. 2009 оны 11-р сарын 18

GIS day-г тэмдэглэх гэж байна.
2009 оны 11-р сарын 18

өдрийн тухайн танилцуулж байсан билээ. Тэрхүү мэдээлэл
дээрээ бид ч гэсэн Монголд энэхүү өдрийг тэмдэглэх
саналыг дэвшүүлж байсан билээ. Энэ саналаа дахин та
бүхэнд сануулж, 2009 оны 11-р сарын 18-ний өдөр тохиож
буй GIS day-г Монголд анх удаа Монгол Улсын Их
Сургуулийн (МУИС) NUM-ITC-UNESCO-гийн Олон улсын
Зайнаас тандан судлал (Remote sensing), Газарзүйн
Мэдээллийн Систем (GIS)-ийн лаборатори, "Гео-мэдээлэл"
блог хамтран зохион байгуулах гэж байгааг танилцуулж
байна. Энэхүү өдрийг 11-р сарын 18-ний өдөр МУИС-ийн
1-р байранд, 14:00-18:00 цагийн хооронд зохион
байгуулах болно.

Өдөрлөг олон нийтэд нээлттэй бөгөөд гео-мэдээллийг
сонирхогч, мэргэжилтэн та бүхнийг оролцохыг урьж байна.

Энэ жилийн GIS Day-гийн танилцуулгыг үзнэ үү.



Удахгүй та бүхэнд GIS day-гийн бүрэн хөтөлбөрийг
танилцуулах болно. Мөн энэ үеэр өөрийн судалгааны ажил,
байгууллагынхаа танилцуулгыг танилцуулж, хамтран
энэхүү өдөрлөгийг зохион байгуулахыг хүсэж байвал:
mongeoinfo@gmail.com хаягаар холбогдоно уу.