Wednesday, June 30, 2010

ESRI-гийн э-ном: Төрийн бус байгууллагууд

ESRI-гийн э-ном: Төрийн бус байгууллагууд
(Non-governmental Organizations)


Энэхүү номонд:
зэрэг төрийн бус байгууллагуудын байгаль орчин, нийгэм дэхь оролцоо, туслалцаанд ГМС-ийг хэрхэн ашиглаж үр дүнд хүрсэн жишээнүүдийг, зураглалын хамтаар танилцуулсан байна.

Номыг татах хаяг: http://www.esri.com/library/bestpractices/non-governmental-organizations.pdf

Эх сурвалж: ESRI press

Sunday, June 27, 2010

"Хиймэл дагуулын мэдээг интернетээс хэрхэн татаж, боловсруулах вэ" сэдэвт семинар

"Хиймэл дагуулын мэдээг интернетээс хэрхэн татаж, боловсруулах вэ" сэдэвт семинар

Өнгөрсөн "Монгол улсын Гео-мэдээллийн технологийн хөгжил болон хэрэглээ" сэдэвт 4-р олон улсын эрдэм шинжилгээний хурлын үеэр "Хиймэл дагуулын мэдээг интернет хэрхэн татаж, боловсруулах вэ" сэдэвт семинар 23-ны өдөр "Хиймэл дагуулын мэдээг интернетээс хэрхэн татаж, боловсруулах вэ" сэдэвт семинар Монгол улсын их сургуулийн NUM-ITC-UNESCO-ийн Зайнаас тандан судлал/Газарзүйн мэдээллийн системийн олон улсын лабортарид болсон билээ. Энэхүү семинарт танилцуулсан 2 илтгэлийг танилцуулж байна:
  1. How to download LANDSAT data from USGS website:

  2. About LANDSAT:

Энэхүү семинартай холбоотой нэмэлт мэдээлэл болон ийм төрлийн сургалтанд хамрагдахыг хүсвэл:
Проф, Др Р.Цолмон
tsolmon@num.edu.mn
7730-7730 (1311)
э-шуудангаар эсвэл утсаар холбогдоорой.

Saturday, June 26, 2010

"Монгол улсын Гео-мэдээллийн технологийн хөгжил болон хэрэглээ" сэдэвт 4-р олон улсын эрдэм шинжилгээний хурлын эмхэтгэл

"Монгол улсын Гео-мэдээллийн технологийн хөгжил болон хэрэглээ" сэдэвт 4-р олон улсын эрдэм шинжилгээний хурлын эмхэтгэл


Өнгөрсөн 21-23-ны хооронд Монгол улсын их сургуулийн Монгол-Япон төв болон NUM-ITC-UNESCO-ийн Зайнаас тандан судлал/Газарзүйн мэдээллийн системийн олон улсын лабортарид болсон "Монгол улсын Гео-мэдээллийн технологийн хөгжил болон хэрэглээ" сэдэвт 4-р олон улсын эрдэм шинжилгээний хурлын эмхэтгэлийг танилцуулж байна.


P.S: Хэрвээ илтгэгч нар зөвшөөрвөл дараагийн удаа хэлэлцүүлсэн илтгэлүүдийг танилцуулах болно.


Sunday, June 20, 2010

“Байгаль орчны тандан судалгаа – 40” сэдэвт эрдэм шинжилгээний хурал

"Байгаль орчны тандан судалгаа – 40" сэдэвт эрдэм шинжилгээний хурал
Анхны зар


Монгол улсын Байгаль орчны салбарт Зайнаас тандан судлал үүсч хөгжсөний 40 жилийн ойг 2010 оны 12-р сарын эхний 7 хоногт тэмдэглэн өнгөрүүлэхээр төлөвлөж байна. Энэхүү түүхэн үйл явдалд зориулж "Байгаль орчны тандан судалгаа – 40" сэдэвт эрдэм шинжилгээний бага хурлыг зохион байгуулах гэж байгаатай холбогдуулан та бүгдэд хурлын зарыг хүргэж байна.
  1. Хуралд байгаль орчин, байгалийн нөөц баялаг, байгалийн гамшгийн судалгаанд зайнаас тандан судлал, газарзүйн мэдээллийн системийг ашигласан, хийсэн судалгаа, хэрэглээ, төсөл, хөтөлбөрийн талаарх тавих илтгэлүүдийг хүлээн авах бөгөөд илтгэлийн хураангуйг 500 үгэнд багтаан монгол хэл (англи хэл дээр байж болно) дээр бичиж, 2010 оны 9-р сарын 30-ны дотор зохион байгуулах комиссийн дараахь э-шуудангаар ирүүлнэ үү.
  2. Бидний зүгээс аль болох бусад байгууллага, хүмүүсийг өргөнөөр оролцуулж, хурлыг өргөн хүрээнд зохион байгуулах үүднээс зохион байгуулах комиссын бүрэлдэхүүнд та бүгдийг өөрсдийн нэрээ дэвшүүлэн бидэнтэй хамтран ажиллана гэдэгт гүнээ итгэж байна.
Жич: Эрдэм шинжилгээний хурлын тухай болон ойн баярыг тэмдэглэхтэй холбогдуулан ирүүлэх та бүхний санал бидэнд их үнэтэй байх болно.

Холбоо барих хаяг:

Байгаль орчны геомэдээллийн атлас

Байгаль орчны геомэдээллийн атлас


2006 оны 12-р сараас Байгаль орчин, аялал жуулчлалын яам (БОАЖЯ)-нд Нидерланд вант улсын санхүүжилтээр "Байгалийн нөөцийн менежментийн үндэсний геомэдээллийн төв" төсөл хэрэгжсэн бөгөөд төслийн хүрээнд саяхан хэвлэгдсэн "Байгаль орчны Геомэдээллийн атлас"-ыг танилцуулж байна. Атласт:
  1. Агаарын температурын дундаж
  2. Хур тунадасны нийлбэр
  3. Бэлчээрийн бодит биомасс
  4. Цасан бүрхүүлтэй өдөр
г.м 30 гаруй төрлийн зураглал, тэдгээрийн мета-өгөгдлүүдийн мэдээлэл, холбоотой мэдээллийн сан болон тус төвийн өдөр тутам гүйцэтгэдэг цас, ургамалжилтын төлөв байдал, түймрийн мэдээлэл зэрэг бүтээгдэхүүнүүдийг танилцуулсан байна.

Энэхүү атласт дурьдагдсан мэдээллүүдийг http://geodata.mne-ngic.mn хаягаар хандан хэрэглэж болох юм байна.

Эх сурвалж: NGIC project

Saturday, June 19, 2010

"Монгол улсын Гео-мэдээллийн технологийн хөгжил болон хэрэглээ" сэдэвт 4-р олон улсын эрдэм шинжилгээний хурал

"Монгол улсын Гео-мэдээллийн технологийн хөгжил болон хэрэглээ" сэдэвт 4-р олон улсын эрдэм шинжилгээний хурал

Дараа 7 хоногт буюу 6-р сарын 21-23-ны хооронд болох "Монгол улсын Гео-мэдээллийн технологийн хөгжил болон хэрэглээ" сэдэвт 4-р олон улсын эрдэм шинжилгээний хурлын үйл ажиллагаанд бага зэргийн өөрчлөлт орсон байна. Бүртгэлийн хураамж нь 7000 төгрөг болсон бөгөөд та бүгдийг цагтай ирж оролцохыг хүссэн байна. Та бүхэнд болох газрыг дахин сануулахад: МУИС-ийн Япон-Монгол төв:


View Larger Map

Sunday, June 13, 2010

"Монгол улсын Гео-мэдээллийн технологийн хөгжил болон хэрэглээ" сэдэвт 4-р олон улсын эрдэм шинжилгээний хурлын хөтөлбөр

"Монгол улсын Гео-мэдээллийн технологийн хөгжил болон хэрэглээ" сэдэвт 4-р олон улсын эрдэм шинжилгээний хурлын хөтөлбөр

Монгол Улсын Их Сургуулийн NUM-ITC-UNESCO Зайнаас тандан судлал (ЗТС) ба Газарзүй мэдээллийн систем (ГМС)-ийн лаборатори, Монголын дэлхий судлал, зайнаас зайнаас тандан судлах нийгэмлэг (МДСЗТСН), "Гео-мэдээлэл" блог* хамтран зохион байгуулж байгаа "Монгол улсын Гео-мэдээллийн технологийн хөгжил болон хэрэглээ" сэдэвт 4-р олон улсын эрдэм шинжилгээний хурлын хөтөлбөр бэлэн болсон байна. Та бүхэнд хурлын зохион байгуулах комиссын захидалыг бүрэн эхээр нь хүргэе.

Сайн байна уу

Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. “Тhe 4th Annual International Conference on the Application and Development of Geospatial Technologies in Mongolia” сэдэвт олон улсын хурлын хөтөлбөрийг хүлээж авна уу. Хурал 6 сарын 21-нд МУИС-ийн Jаpan-Mongolia төвд 9 цагт эхлэх бөгөөд 8:30-д оролцогчдийн бүртгэл явагдах учраас та бүхнийг хоцролгүй ирэхийг хичээнгүйлэн хүсэе.

Хурлын бүртгэлийн хураамж 20 $ (27000 ₮) бөгөөд үүнд хурлийн эмхэтгэл, хавтас, СД, (хиймэл дагуулийн мэдээ), Star party -ын урилга, цай кофе багтана.

6 сарын 23-ны өдөр “Хиймэл дагуулийн мэдээг интернетээс хялбар аргаар татаж авах болон боловсруулах” сэдэвт семинар, зөвөлгөөн явагдах бөгөөд та бүгдийг тус семинарт идэвхтэй оролцохийг хүсэе.

Баярлалаа.

Хүндэтгэсэн
Цолмон

Dear Conference Participants and Colleagues,

Please accept the agenda of “The 4th Annual International Conference on the Application and Development of Geospatial Technologies in Mongolia”.

The conference will be held on Japan-Mongolia Center , on 21-22 June 2010.
Registration will start at 8:30 am.

Registration fee is 20 $ and it covers conference’s proceedings, conference materials, CD with satellite data, Star party’s invitation, and tea coffee break.

We will organize the training Workshop on “data distribution of publicly available satellite data and its simple processing” on 23 June, 2010.
We kindly invite you all to come to this event.

Kind regards,

Tsolmon R
NUM-ITC-UNESCO RS and GIS laboratory
National University of Mongolia

Phone: 77307730-(1311)

Хөтөлбөр:
Mongolia RS_GIS International Conference Agenda

Сонирхолтой видео: Цаг уурын хиймэл дагуулууд

Сонирхолтой видео: Цаг уурын хиймэл дагуулууд

Өнгөрсөн долоо хоногт Оросын Россия 2 сувгийн "Моя планета" нэвтрүүлгийн "Наука 2,0" булангаар хиймэл дагуулууд, тэдгээрийг цаг уурт хэрхэн ашиглаж байгаа болон байгалийн гамшигт үзэгдлүүдийг тодорхойлох, урьдчилан мэдээлэх, хохирлын дараах үйл ажиллагаанд хэрхэн ашиглаж болох талаар тайлбарласан сайхан нэвтрүүлэг гарлаа.

Сонирхолтой хэсгүүд:







Энэхүү нэвтрүүлгийг бэлдсэн Антон Войцеховский-тэй холбогдон тэрхүү нэвтрүүлгийн хэсгүүдээс блог дээрээ танилцуулах зөвшөөрөл авсан юм. Нэвтрүүлэг бүтнээрээ: (гэхдээ эхний 22 минут хүртэл ярилцлага, тэгээд цаг уурын хиймэл дагуулуудын тухай байгаа, шууд 22 минутаас үзээрэй.)



Эх сурвалж: Россия 2: "Моя планета"

Sunday, June 6, 2010

Metop-AVHRR (MA10)-ийн 10 өдрийн нийлбэр мэдээ

Metop-AVHRR (MA10)-ийн 10 өдрийн нийлбэр мэдээ

Европын холбооноос ашгийн бус, судалгааны чиглэлээр ашиглахаар Metop-AVHRR (MA10) 10 өдрийн нийлбэр мэдээг олон нийтэд ҮНЭГҮЙ тарааж эхэллээ. Энэхүү мэдээллийг EUMETSAT (Европын холбооны цаг уурын хиймэл дагуул) хөтөлбөрийн хүрээнд UMARF (Цаг уурын мэдээг цуглуулах, хадгалах алба)-ны мэдээллийн сан болон EumertCAST (EUMETSAT-ийн мэдээлэл түгээх систем) холбооны сувгийг ашиглаж Бельгийн шинжлэх ухааны бодлогын алба (BelSPO-Brusells)-ны дэмжлэгтэйгээр, Европын холбооны Хамтын судалгааны төв (JRC)-ийн Хөдөө аж ахуйн зайнаас тандан судлалыг хэрэглэж мониторинг хийх алба (MARS)-наас санхүүжүүлж SPOT-Vgt бүтээгдэхүүнийг тараагч VITO-Belgium ажиллуулж байна. Одоогоор 2009 оны 1-р сараас хойших мэдээнүүд бэлэн байгаа бөгөөд дараа сарын сүүлээр 2008 оны мэдээг бүрэн оруулах юм байна. Мөн агаар мандлын заслага, усны уурын нэмэлт мэдээллүүдийг цаг уурын станцад хэмжсэн мэдээллүүдээр хийсэн байна.

2009 оны нийлмэл мэдээ

Metop-AVHRR MA10 нь Европын холбооны EUMETSAT хөтөлбөрийн Metop цаг уурын хиймэл дагуул, АНУ-ын NOAA хөтөлбөрийн AVHRR мэдрэгчийн мэдээллүүдийг нийлүүлсэн бүтээгдэхүүн бөгөөд 1 км-ийн орон зайн нарийвчлал бүхий 5 сувагтай (RED, NIR, SWIR, TIR1, TIR2), зөвхөн өдрийн цагаар цуглуулсан мэдээ юм байна. Нэмэлт мэдээллийг дараахь хаягнаас авна уу: http://www.metops10.vito.be/index.html

Эх сурвалж: VITO-Belguim

Friday, June 4, 2010

Э-ном: Нээлттэй эх үүсвэр бүхий программ хангамжийн газрын бүртгэл болон кадастр дахь хэрэглээ

Э-ном: Нээлттэй эх үүсвэр бүхий программ хангамжийн газрын бүртгэл болон кадастр дахь хэрэглээ, түүний боломжууд болон эрсдэлүүд
(FLOSS in Cadastre and Land Registration: Opportunities and Risks)

Энэ удаагийн э-ном цувралаараа та бүхэнд Нэгдсэн үндэстний байгууллагын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага (FAO) болон Олон улсын хэмжил зүйн холбооны 7-р хэсгийн 7,3-р ажлын хэсэг (FIG Commission 7 WG 7.3) хамтран "Нээлттэй эх үүсвэр бүхий программ хангамжийн газрын бүртгэл болон кадастр дахь хэрэглээ, түүний боломжууд болон эрсдэлүүд (FLOSS in Cadastre and Land Registration: Opportunities and Risks)" номыг саяхан хэвлүүлсэн байна. Энэхүү бүтээл нь дээрх 2 байгууллагын сүүлийн 4 жилийн хамтын ажилын үр дүн юм. 21-р зуунд газрын бүртгэл, кадастрын удиртгалын системүүд нь мэдээллийн технологигүй ямар ч үр дүнгүй, ашиггүй бөгөөд энэхүү номыг FLOSS (free/libre/open source software) буюу нээлттэй эх үүсвэр бүхий программ хангамжуудыг ашиглан энэхүү системүүдийг хэрхэн хөгжүүлж болох, басхүү эдгээр системүүдийг хэрэглэж буй Европ, Африкийн хэд хэдэн орны туршлага, жишээ дээр тулгуурлан туурвисан байна. Ном нь:
гэсэн 5 бүлгээс бүрдсэн юм байна. Номыг татаж авах хаяг:

http://www.fig.net/pub/fao/floss_cadastre.pdf


Эх сурвалж: FIG Commission 7 WG 7.3