Showing posts with label KML. Show all posts
Showing posts with label KML. Show all posts

Wednesday, March 18, 2009

Google Earth-ийн файлыг онлайнаар ArcView-ийн shape файл болгох

Google Earth-ийн файлыг онлайнаар ArcView-ийн shape файл болгох

Zonum Solutions програм хангамжийн компаний Google Earth-ийн файл (KML)-ыг онлайнаар ArcView-ийн shape файл болгох хэрэгслийн шинэ, сайжруулсан хувилбар гарсан байна. Өмнөх хувилбар нь:


хэлбэртэй байсан бөгөөд одоо ч гэсэн ашиглаж бусад CAD, хүснэгтэн файлын төрөл рүү хөрвүүлж болох юм байна. Харин шинэ, сайжруулсан shape файлын хэлбэр лүү оруулах хэрэгсэл нь http://www.zonums.com/online/kml2shp.php гэсэн хаяган дээр байрлаж байгаа бөгөөд доор зургыг нь оруулав.

Мөн Zonum Solutions -ийн гео-мэдээллийн олон үнэгүй, онлайн хэрэгслүүдийг бас ашиглаж болох юм байна.

Эх сурвалж: Zonum Solutions

Monday, October 6, 2008

Google Earth-ийн KML-ийн хэрэглэгчдийн газрын зурагны уралдаан

Google Earth-ийн KML-ийн хэрэглэгчдийн газрын зурагны уралдаан

Google байгалийн шинжлэх ухааны судлаачид, инженерүүдийн дунд тэдний судалгааны ажилд хэрхэн Google Earth туслаж байгаа болон хэрхэн үр дүнтэй хэрэглээний газрын зураг үүсгэж байгаа зэргийг харуулсан KML-ийн уралдаан зарлаж байгаа юм байна. Уралдаан оролцогчид Google for Educators гэсэн вэб хуудаснаас нэмэлт мэдээллийг авна уу. Ялагч нь Google Earth-ийн танилцуулгын хэсэгт оролцохоос гадна 2008 оны Америкийн Геофизикчдийн нийгэмлгийн хуралд оролцоно. Мөн үүнээс гадна өөр урамшуулалууд хүлээж байгаа юм байна.

Эх сурвалж: SDI

Friday, May 23, 2008

Цэвэр усны экобүсүүдийн зураглал

Цэвэр усны экобүсүүдийн зураглал

Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF) болон Байгаль хамгаалал (TNC) байгууллагуудын хамтын ажиллагааны хүрээнд Дэлхийн цэвэр усны экобүсүүд (Freshwater Ecoregions of the World) -ийн зураглалыг хийсэн байна. Эко бүсийн зураглал нь тухайн бүс нутагт байгаа зүйлүүдийн тухай мэдээлэл,тэдгээрийн бүс нутаг, олон улсын хэмжээнд хамгаалах төлөвлөгөөг тусгаж өгсөн байна.

Энэ төсөл нь эхний ээлжинд дэлхийн хэмжээний цэвэр усны зураглалыг хийж, тухайн бүс нутгуудын биологийн төрөл зүйл, тэдгээрт тулгарч буй бэрхшээлүүдийн мэдээлэлтэй холбож өгсөн байна. Энэхүү вэб хуудаснаас цэвэр усны эко бүсүүдийн ГМС shape файлыг мета өгөгдлийн хамтаар татан авна уу. Мөн Google Earth-ийн КМL формат-аар татан авах боломжтой.

Эх сурвалж: http://www.feow.org