Анхны цаг уурын хиймэл дагуул TIROS (Зураг 1) нэртэй байсан боловч дараа дараагийн цуврал дагуулууд нь NOAA (National Oceanic and Atmospheric Administration – Далай болон агаар мандлыг судлах үндэсний газар) хэмээн нэрлэгдсэн бөгөөд эдгээр дагуулууд нь өөр дээрээ мэдээ хүлээн авах AVHRR (Advenced very High Resolution Radiometer – Илүү ялгах чадвартай радиометр) хэмээх төхөөрөмжийг ашигладаг байна (Хүснэгт 1).
NOAA цуврал хиймэл дагуул нь туйлыг дайран өнгөрөх орбитоор ар араасаа цуварсан 2 дагуул байх бөгөөд тэдгээрийн нислэгийн өндөр нь 833-870км, эхний дагуул 7 цаг 30 минут ба 19 цаг 30 минут, дараагийн дагуул 14 цаг ба 02 цагт экватор дээгүүр өнгөрөхөөр тоцоологдсон байдаг. АНУ-ын NOAA дагуул дэлхийн гадаргын тодорхой нэгэн цэг дээр эргэн ирэх давтамж нь 12 цаг, Landsat TM дагуул 16 хоног, Франц улсын SPOT хиймэл дагуул 26 хоног байхаар нислэгийн өндөр, хурдыг тохируулсан тул NOAA хиймэл дагуулын хугацааны ялгах чадвар нь сайн боловч, орон зайн ялгах чадвар нь 1:1 км болж багассанаас шалтгаалан AVHRR-аар хүлээн авсан мэдээг зөвхөн жижиг масштабын судалгаа буюу дэлхийн хэмжээний болон бүс нутаг, улс үндэстний нутгийг хамруулсан томоохон судалгаанд ашигладаг байна.
NOAA хиймэл дагуулд олон жилийн турш ашиглаж байгаа AVHRR төхөөрөмжийн хийц, загвар болон чадварыг нь мөн сайжруулсаар ирсэн бөгөөд одоогийн ашиглагдаж байгаа системүүд цахилгаан соронзон долгионы үзэгдэх гэрлийн болон нил улаан туяаны ойрын дундын холын мужид зураглал хийх чадвартай болжээ ( Хүснэгт 2).
NOAA хиймэл дагуулын AVHRR-2 төхөөрөмжийн радиометрийн шийд нь 10 бит, зураглалд хамрагдах талбайн өргөн ойролцоогоор 3000км ба спектрийн 5 сувгаар тоон мэдээ хүлээн авдаг. AVHRR/3 нь NOAA KLM сансрын хөлөгт зориулагдсан бөгөөд өмнөх AVHRR 1 болон 2 загвараас ялгаатай. AVHRR/3 нь 6 сувагтай төхөөрөмж бөгөөд 3 нь үзэгдэх болон хэт улаан туяаны мужид, 1-р суваг нь 0.63, 2-р суваг нь 0.86, 3-р суваг нь 1.6 микрометрийн долгионы урттай. Бусад 3 нь 3.7 /суваг 3В/, 10.8 /суваг4 /, 11.5 /суваг 5/ долгионы урттай агаарын бүсэд байрладаг. AVHRR-ийн цацрагийн хэмжээсийн радиометрийн тоо хэмжээ судалгаа болон ажиллах орчинд маш чухал болж буй тул AVHRR –ийн гаргасан хэмжилтийг эдгээр гэрлээс үүсэх бүтээгдэхүүний шаардлагад нийцүүлэхийн тулд мэдрэгчүүдийг маш нарийн тохируулах хэрэгтэй болж байна. Жишээ нь : AVHRR цацрагуудад 1-2%-тай нарийвчлал 1, 2, 3А сувгуудад хэрэгтэй. Эдгээр цацраг нь далай дээрүүрх агаарын урсгалын нарийвчлалыг сайжруулахад хэрэглэгддэг ба агаарын энергийн тогтворын судалгаанд хэрэглэгддэг. Yүний адилаар 3В. 4. 5 сувгуудад температурыг ашиглан хэмжиж гаргасан тэнгисийн гадаргуугын температур нь К-ийн хувьд 10%-ийн нарийвчлалтай байх ба AVHRR –ийн халуун хэт ягаан туяаны сувагтай холбоотой шулуун биш урсгалыг заах болон дэлхийн цаг агаарын өөрчлөлтийг хэмжихэд хэрэглэгддэг.
NOAA төрлийн хиймэл дагуулын мэдээ нь цаг хугацааны хувьд давтамж сайтай (1 дагуулаас хоногт 4-6 удаа), ашиглалтын үнэ хямд, өргөн уудам нутгийг хамарсан (2400 км өргөн), спектр долгионы 5 мужлалд нэгэн зэрэг хэмжсэн тасралтгүй орон зайн мэдээллийг (пиксель бүр нь 1:1км) агуулдгаараа байгалийн түргэн хувьсах нөөц түүний дотроос бэлчээрийн төлөв байдлыг үнэлж, мониторинг хийх судалгаанд ашиглах тохиромжтой мэдээлэл болдог.
Түүнчлэн уг дагуулууд нь бие биенийгээ орлосон цуврал байдлаар гарч тасралтгүйгээр үргэлжлэн ажиллаж байгаа ч шинээр хөөргөж байгаа дагуул бүр нь өөр өөрийн онцлог шинэлэг зүйл агуулж байдгаараа өвөрмөц байдаг. Дээрх дагуулууд нь ямар төрлийн судалгаанд зориулагдсанаараа явах тойрог зам мэдээний агууламж нь өөр байдаг. Иймээс шинээр хөөргөгдсөн дагуул бүрт тохирсон агаар мандлын заслагын болон хөрвүүлгийн коэффициентууд байдаг.
No comments:
Post a Comment