Tuesday, November 29, 2011

Газарзүйн мэдээллийн систем (ГМС)-ийн өдөр амжилттай зохион байгууллагдлаа


Газарзүйн мэдээллийн систем (ГМС)-ийн өдөр амжилттай зохион байгууллагдлаа
(GIS Day)

Юуны өмнө ГМС-ийн өдрийн сонирхон хүрэлцэн ирсэн судлаач, оюутнууд, сонирхогч нар болон энэхүү өдрийн зохион байгуулахад санхүү хийгээд сэтгэл санаагаараа дэмжсэн бүх хүмүүстээ баярлалаа. Хүлцэл өчихэд энэ өдрийн үйл ажиллагааг хэрхэн болсон тухай болон илтгэлүүдийг удаж байж танилцуулж байгааг минь хүлээн авна уу.

Хөтөлбөр ёсоор ГМС-ийн өдөр маань Байгаль орчны Мэдээллийн төв буюу Монгол улсад байнгын үйл ажиллагаатай хиймэл дагуулын мэдээлэл хүлээн авах станц болон тус төв дээрх оронзайн өгөгдлүүд, мэдээллийн сан, боловсруулалтын тухай танилцуулга аялалаар эхлэсэн. Энэ тухай фото цомогоос сонирхоорой, түүнчлэн энэхүү үйл ажиллагааг дэмжсэн БОМТ-ийн хамт олон ялангуяа М.Одбаяр болон док. М.Эрдэнэтуяа нарт баярлалаа.

Нээлтийг Монгол улсын Шинжлэх ухааны  академич, доктор Д.Амарсайхан нээж, өнөөгийн гео оронзайн мэдээллийн үүрэг, хэрэглээ болон ГМС-ийн өдрийн тухай онцоллоо. P.S: Нээлтийн үгийг бүрэн эхээр нөхөж оруулна

Илтгэлүүд:

Ойн судалгаанд хиймэл дагуулын мэдээ ашиглах нь - БОМТөвийн мэргэжилтэн З.Нарангэрэл



Гадаргын усны судалгаанд зайнаас тандан судлал, газарзүйн мэдээллийн системыг ашиглах нь - МУИС, ГГС, Др. О.Алтансүх


Уул уурхайн салбарт дахь гео-мэдээллийн хэрэглээ: МicroMINE - Micromine компани, Д.Батсайхан
 P.S: Удахгүй нөхөж оруулна

Сансрын зураг ашиглан байр зүйн зураг хийх асуудалд - МУИС, ГГС, Д.проф. Ч.Болорчулуун 
 P.S: Удахгүй нөхөж оруулна

Ургамалын индексийг (NDVI) ашиглан ургамалжилтын байдлыг тодорхойлох нь зөв үү? - TNC-ийн Монгол дахь хөтөлбөр,  Др. Ю.Баяржаргал 



Илтгэгч нартаа ГМС-ийн өдрийн үйл ажиллагаа болон Монгол улсад гео-мэдээллийн шинжлэх ухаан, технологийг дэмжиж байгаад талархаж Монголын Гео-мэдээлэлзүйн судлаачдын холбооны талархалыг гардуулсан.

Эдгээрээс гадна 2011 оны 4-р сараас эхлэсэн Гео-мэдээлэл сонирхогчдын "Geo-meeting" уулзалтуудын илтгэлүүдийг нэгтгэн үзүүлж:


байгууллага, төсөл хөтөлбөрүүдийн танилцуулга хийгдсэн. Мөн "ГМС-ийн үндэс" номны хямдралтай худалдаа зохион байгуулагдсан болно.

Салбар хуралдаан болох "Зайнаас тандан судлалын ахисан түвшиний судалгаа: Микро/нано хиймэл дагуулын тухай" уулзалтын тухай тусад нь мэдээлэх болно.

ГМС-ийн өдрийн нэг онцлог бол зохион байгуулагчид өөрсдийн гараар эсвэл тухайн жилийнхээ сэдэвтэй холбоотой хийгдсэн бялуугаар баяраа тэмдэглэдэг уламжлал ч энэ жил давтагдаж хүрэлцэн ирсэн болон оролцсон бүх хүмүүс бялууг хүртээсэн болно.

ГМС-ийн өдрийн фото зурагнуудыг:

сонирхон үзнэ үү.

Уламжлал ёсоор 12-р сарын 14-нд Гео-мэдээлэл сонирхогчдын уулзалтад та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна.

Wednesday, November 9, 2011


Газарзүйн Мэдээллийн Систем (ГМС)-ийн өдрийн хөтөлбөр
(GIS Day agenda)

Монгол улсын их сургуулийн Газарзүй Геологийн сургууль буюу Хичээлийн 7-р байр (хуучнаар Худалдаа үйлдвэрлэлийн сургууль)-ны Урлагийн танхимд энэ сарын 16-нд ГАЗАРЗҮЙН МЭДЭЭЛЛИЙН СИСТЕМ (ГМС)-ИЙН ӨДӨР (GIS DAY)-ИЙГ "ТООН ЕРТӨНЦ" сэдвийн хүрээнд 3 дахь жилдээ тэмдэглэх гэж байгаа билээ. Та бүхэнд энэ үйл ажиллагааны хөтөлбөрийг танилцуулж байна.

ХӨТӨЛБӨР

Цаг
Сэдэв

11:00-12:00БОАЖЯ-ны Байгаль орчны мэдээллийн төв (хуучнаар мэдээлэл тооцооллын төв)-тэй танилцах аялал
1-р хэсэг
12:00-13:00БОМТ-тэй танилцах аялал
2- хэсэг
14:00-14:10Газарзүйн Мэдээллийн Систем (ГМС)-ийн өдрийн нээлт болон танилцуулгаМУИС,  ГГСургуулийн захирал Проф,  В.Батцэнгэл
14:10-14:40Ойн судалгаанд хиймэл дагуулын мэдээ ашиглах нь БОМТөвийн мэргэжилтэн З.Нарангэрэл
14:40-15:10
Гадаргын усны судалгаанд зайнаас тандан судлал, газарзүйн мэдээллийн системыг ашиглах нь
МУИС, ГГС, Др. О.Алтансүх
15:10-15:40Уул уурхайн салбарт дахь гео-мэдээллийн хэрэглээ: МicroMINEMicromine компани, Д.Батсайхан
15:40-16:20
Цайны завсарлага:
Байгууллагуудын сурталчилгаа, танилцуулга, нээлттэй ярилцлага

16:20-16:50Сансрын зураг ашиглан байр зүйн зураг хийх асуудалд МУИС, ГГС, Д.проф. Ч.Болорчулуун
16:50 – 17:20Ургамалын индексийг (NDVI) ашиглан ургамалжилтын байдлыг тодорхойлох нь зөв үү?TNC-ийн Монгол дахь хөтөлбөр,  Др. Ю.Баяржаргал
17:20 - 17:40“GIS  Day” Бялуу хуваах
17:40 – 18:00Нээлттэй хэлэлцүүлгэ / Хаалт

Салбар сургалт, семинар:
Монгол Улсын Их Сургууль, Физик  Электроникийн Сургууль, хичээлийн 1-р байр 320 тоот өрөөнд 
Цаг
Сэдэв
Зохион байгуулагч
15:00-19:00Зайнаас тандан судлалын ахисан түвшиний судалгаа: Микро/нано хиймэл дагуулын тухай
МУИС, ФЭС-ийн “NUM-ITC-UNESCO” ЗТС/ГМС-ийн лаборатори

Monday, November 7, 2011

GIS Day: Урилга

GIS Day: Урилга


Монгол Улсын Их Сургуулийн Газарзүй Геологийн сургууль, Монголын геомэдээлэлзүй судлаачдын холбоо, “Гео-мэдээлэл” блог хамтран 2011 оны 11-р сарын 16-нд Газарзүйн мэдээллийн систем (GIS day)-ийн өдрийг монголд тэмдэглэхээр төлөвлөж  байна. 

“Тоон ертөнц” сэдвийн хүрээнд газарзүйн мэдээллийн систем, зайнаас тандан судлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн болон төрийн бус байгууллага, хамт олон, судлаач эрдэмтдийн бүтээлийг сурталчилах, тэдгээрийн хооронд харилцан туршлага солилцуулах зорилгоор энэ өдрийг тэмдэглэх тул энэхүү үйл ажиллагаанд идэвхтэй оролцохыг урьж байна.   

   
Уг өдөрлөгийн  хүрээнд төрийн болон төрийн бус байгууллага, хамт олон, судлаач эрдэмтэн, сонирхогч оюутан залуус та бүхнийг өөрсдийн үйл ажиллагаагаа  олон нийтэд түгээн сурталчилах  (судалгааны ажил, танилцуулга, ном, товхимол,  газрын зураг, программ хангамж ...)  өргөн боломжийг олгож байна.                                                                                                                                                                                                                      
Түүнчлэн 25-р суваг телевизийн Өглөө хөтөлбөрөөр 11-р сарын 9 болон 14 өдрүүдээр ГМС-ийн өдрийн тухай танилцуулга, нэвтрүүлэг цацагдах болно.

Монголын Геомэдээлэлзүй судлаачдын холбооны Дэд тэргүүн
Ч.Болорчулуун

Холбоо барих:           Утас:                           99242560
                                                                        99843579
                                                                        77307730 (6116)
                                     Электрон шуудан:    mongeoinfo@gmail.com,
                                                                        m_tsogtdulam@yahoo.com
                                                                        num_gis_rslab@num.edu.mn
                                    Блог:                           http://mongeoinfo.blogspot.com
Веб:                            http://num.edu.mn

ЖИЧ: Үнэгүй /оролцогч, сонирхогчид/
Нэг байгууллагын сурталчилгааны талбайн түрээс 10 000₮