Friday, March 23, 2012

Дэлхийн цаг уурын өдөр: "Цаг уур, уур амьсгал, ус ирээдүйн засаглал"

Дэлхийн цаг уурын өдөр: "Цаг уур, уур амьсгал, ус ирээдүйн засаглал"
(World Meteorological Day 2012: Powering our future with weather, climate and water)

1950 оноос хойш эгнээндээ 189 улсыг нэгтгэсэн Дэлхийн цаг уурын байгууллага өнөөдөр буюу 3-р сарын 23-нийг Дэлхийн цаг уурын өдөр болгон тэмдэглэж, тухайн жил дэлхийн улс орнуудыг анхаарал болон өөрийн харьяа байгууллагууд, хамтрагч талуудын оролцоог нэмэгдүүлж ажилладаг билээ. Энэ жилийн хувьд "Цаг уур, уур амьсгал, ус ирээдүйн засаглал" сэдвийн хүрээнд тэмдэглэж байна. Та бүхэн энэ жилийн хөтөлбөрийг эндээс сонирхон үзнэ үү.


Хөх тэнгэрийг нар сартай нь тольдогч цаг уурчид
Хөрст дэлхийг ургамал ногоотой нь судлагч цаг уурчид
Шившин үлээх салхины чиглэл заагч нь цаг уурчид
Шижир алтан нарны цацраг хэмжигч бид цаг уурчид

Танд “Дэлхийн цаг уурын өдөр”-ын мэндийг хүргэе...

Thursday, March 22, 2012

Монголжихуй: Хиймэл дагуулын нууцаас

Монголжихуй: Хиймэл дагуулын нууцаас

Хиймэл дагуулын тухай тун сонирхолтой энгийнээр өгүүлсэн, хүүхэд, залуучууд, оюутнууд, сонирхогчдын танин мэдэхүйд зориулсан номыг Япон хэлнээс Монгол улсын их сургуулийн, Физик-Электроникийн сургуулийн "NUM-ITC-UNESCO" Зайнаас тандан судлал/Газарзүйн мэдээллийн системийн лабораторийн эрхлэгч, проф, док Р.Цолмон орчуулан хэвлүүлсэн байна.




Эх сурвалж: МУИС, ФЭС

Tuesday, March 13, 2012

Geo-meeting: 3-р сарын уулзалт

Geo-meeting: 3-р сарын уулзалт

Энэ сарын уулзалт "Гео-мэдээлэлийн боловсрол болон сургалтын төлөвлөгөө, ирээдүйн чиг хандлага" сэдвийн хүрээнд 3-р сарын 14-ний өдөр Монгол улсын их сургуулийн Газарзүй-геологийн сургуулийн байр буюу 7-р байранд 306 тоотод 18:30-20:30 цагийн хооронд Ч.Болорчулуун багшийн удирдлага дор хэлэлцүүлгэ хэлбэрээр явагдах болно.


ТөлбөрҮНЭГҮЙ
сул
Санаачлагч:  
"Гео-мэдээлэл" блог
Монголын Гео-мэдээлэл зүйн судлаачдын холбоо
 И.Бямбахүү /судлаач/


Дэмжигчид: 
"Геомонгол" блог

Эх сурвалж (фото) / Photo copyright: Vinad Kumar

Saturday, March 3, 2012

Зуны сургалт: Байгаль хамгаалалын Газарзүйн мэдээллийн системийн нийгэмлэг (SCGIS)-ийн 2012 оны тэтгэлэг

Зуны сургалт: Байгаль хамгаалалын Газарзүйн мэдээллийн системийн нийгэмлэг (SCGIS)-ийн 2012 оны тэтгэлэг


Энэ оны Байгаль хамгаалалын Газарзүйн мэдээллийн системийн нийгэмлэг (SCGIS)-ийн тэтгэлэг өнгөрсөн сар зарлагдсан бөгөөд 2 жил Монгол улсаас оролцогчдыг хязгаарласан боловч энэ жил ОХУ-ын бүсэд хамруулан Монгол улсаас оролцогчдын материалуудыг авах баяртай мэдээ ирлээ. 

Тэтгэлэгт хөтөлбөрт:

  • ESRI-ийн ArcGIS болон түүний нэмэлт программуудыг ашиглах албан ёсны сертификаттай сургалт (2012 оны 7-р сарын 2-13, Калифорни, Дэвис хот)
  • ESRI-гээс гаргасан ГМС-ийн ном сурах бичигүүд
  • ArcGIS программ хангамжийг хөнгөлөлттэй үнээр худалдан авах
  • ГМС-ийн техник, технологийн тусламж; жишээ нь GPS г.м
  • SPOT хиймэл дагуулын өндөр нарийвчлалтай зурган мэдээллүүдийг өөрийн судалгааны болон сонирхогч буй газруудаар ҮНЭГҮЙ авах
  • ESRI-гийн Хэрэглэгчдийн олон улсын их хурал 2012 (ESRI International User Conference 2012)-д оролцох (2012 оны 7-р сарын 23-27, Калифорни, Сан-Диего хот). Жилд 15000 гаруй ГМСчид дэлхийн өнцөг бүрээс цуглардаг том хурал.
  • SCGIS-ийн 2012 оны уулзалт ярилцлагад оролцох(2012 оны 7-р сарын 19-22, Калифорни, Монтерее)
  • Дээрх зүйлсүүдтэй холбоотой болон замын зардалын тодорхой хувийг даах
зэрэг маш олон, сайхан боломжуудыг багтаасан юм. 


Мөн Олон улсын Байгаль хамгаалалын Биолог (Society for Conservation Biology)-ийн олон улсын хурал Калифорнийн Оакланд хотно 2012 оны 7-р сарын 15-18-д болох бөгөөд оролцогчид энэхүү хуралд оролцох боломжтой.

Энэ жил 2 шаттайгаар оролцогчдыг тодоруулах бөгөөд эхний шатанд бүсийн хэмжээнд, удаахь шатанд SCGIS Global-ийн хэмжээнд шалгаруулах болно.

Тэтгэлгийн өргөдлийн маягтыг (Англи хэл дээр) эндээс татан авч, 3-р сарын 8-ны дотор scgisrussia@gmail.com гэсэн цахим шуудангаар илгээнэ үү.

Жич: Зөвхөн байгаль хамгааллын чиглэлээр судалгаа хийдэг хүмүүс оролцоно уу.

Эх сурвалж: SCGIS-Russia