Wednesday, December 21, 2016

Монгол ном: Газарзүйн мэдээллийн систем (ГМС)-ийн үндэс

Монгол ном: Газарзүйн мэдээллийн систем (ГМС)-ийн үндэс 
/2 дахь хэвлэл/

Өнгөрсөн сар болсон "ГМС-ийн өдөр"-ийн үйл ажиллагаанд МУИС-ийн хэвлэлийн газраас албан ёсны эрхтэйгээр хуучнаар ITC буюу Нидерландын Твенти их сургуулийн Газарзүйн мэдээллийн систем (ГМС)-ийн үндэс номны 2 дахь хэвлэлийг нийтэд зах зээлийн үнээс 30% хөнгөлөлттэйгээр зарагдсан билээ. Энэхүү номын танилцуулгыг та бүхэндээ хүргэж байна.



Thursday, December 15, 2016

Арванхоёрдугаар сарын Гео-уулзалтын илтгэлүүд

Арванхоёрдугаар сарын Гео-уулзалтын илтгэлүүд

Өчигдөр болсон 12-р сарын Гео-уулзалтын илтгэлүүд:

Бидний үйл ажиллагааг дэмжин хүрэлцэн ирсэн, та бүхэнд баярлалаа.

Saturday, December 10, 2016

Арванхоёрдугаар сарын Гео-уулзалт

Арванхоёрдугаар сарын Гео-уулзалт


Энэ сарын ээлжит Гео-уулзалт 2016 оны 12-р сарын 14-нд Урлаг кафе-д 18:00 цагаас "Дроны гео-мэдээллийн хэрэглээ" сэдвийн хүрээнд зохион байгуулагдах болно.

Хөтөлбөр:

18:00  Бүртгэл

18:15 Гео-уулзалтын танилцуулга

18:30 Завсарлага /Networking/

18:40 ГМС-ийн сургалтанд  дроныг хэрэглэх тухай - С.Батжаргал, SESMIM төслийн мэргэжилтэн

19:00 Завсарлага /Networking/

19:10 Байгаль орчны мэдээллүүдийг боловсруулахад дрон ашигласан жишээнүүд - Б.Баяржаргал, ГрийнТрендс ХХК-ийн бизнес хөгжил хариуцсан захирал

19:30 Завсарлага /Networking/

Хаяг:


Tuesday, November 29, 2016

Монгол ном: Оронзайн мэдээллийн хэрэглээ

Монгол ном: Оронзайн мэдээллийн хэрэглээ

Өнгөрсөн ГМС-ийн өдрийн үйл ажиллагаанд танилцуулагдсан нэгэн бүтээлийн тухай зохиогчийн зөвшөөрөлтэйгээр мэдээллийг нь оруулж байна.


Оршил

Зайнаас тандан судлал нь анх цэргийн зориулалтаар дайсныхаа байршил, техник, хүч хэрэгслийг тандан мэдэх зорилгоор гарч ирсэн гэж үздэг ч одоо байгаль хамгаалал, гамшиг зэрэг зэрэг бүхий л салбарт хэрэглэгдэх болсон. Зайнаас тандан судлал гэхээр зөвхөн хиймэл дагуул гэж ойлгох нь дутагдалтай. Энгийнээр хэлэхэд хүн өөрийн байрлалаас харж буй объектыг өөр цэгээс давхар хянах боломжийг олгож байгаа технологийн шийдэл нь зайнаас тандах судалгааны нэг хэрэгсэл болдог. Ийм технологи улам боловсронгуй болж хэлбэр хэмжээний хувьд жижиг бөгөөд хүчин чадал нь ч сайжирсаар байна. Тухайлбал жижиг хиймэл дагуул, нисгэгчгүй хөөрөх төхөөрөмж (дрон) болон камер, туяаны болон долгионы мэдрэгч гэх мэт төрөл бүрийн техник хэрэгслийн хослол бүхий технологиуд нийгмийн хэрэглээнд хурдацтайгаар нэвтэрч байна. Улс орны хөгжил, үндэсний баялаг, үйлдвэрлэл сэргэж байгаа өнөө үед байгалийн гамшгийн болзошгүй аюул, ой хээрийн түймэр түүнээс учрах хохирол хоорондын харилцан уялдаа холбоог тоггоох, урьдчилан сэргийлэх ажлыг шинжлэх ухааны үндэслэлтэй, дэвшилтэт технологид тулгуурлан хөгжүүлэх шаардлагатай. Байгалийн эрс тэрс уур амьсгалтай цөлжилт хурдацтай явагдаж байгаа манай орны хувьд ой, хээрийн түймэртэй тэмцэх ажиллагаанд сансрын технологи ашиглан урьдчилан тооцох, мэдээлэх, цаг алдалгүй арга хэмжээ авахаас гадна эрсдлийн зураглал гарган түүнд тулгуурласан хойшлуулшгүй арга хэмжээ авах нь тулгамдаж буй асуудал болоод байна. Зэвсэгт хүчин олон талт үүрэг гүйцэтгэх үеийн болон улсын хилийн хамгаалалт гэх мэт Монгол улсын үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан үүрэг бүхий байгууллагуудад зайн технологийг ашиглах хэрэгцээ улам бүр өсөн нэмэгдэж байна. Иймд зайн технологийн талаар энэхүү гарын авлагыг та бүхэндээ хүргэж байна.
Номын цагаан буян дэлгэрэх болтугай



Thursday, November 17, 2016

“Газарзүйн мэдээллийн систем (ГМС) /Geographic Information System (GIS)-ийн өдөр” - 2016-ийн илтгэлүүд

“Газарзүйн мэдээллийн систем (ГМС) /Geographic Information System (GIS)-ийн өдөр”  - 2016-ийн илтгэлүүд


Өнгөрөгч Лхагва гарагт болсон Газарзүйн мэдээллийн систем (ГМС)-ийн өдөр /GIS Day/-ийн илтгэлүүдийг та бүхэн үзэж сонирхоно уу. Тухайн илтгэгч нартай холбогдож нэмэлт мэдээлэлүүдийг авна уу.


  • ГМС-ийн технологийн хөгжил: ArcGIS - Шпийс Томас, MSNS ХХК-ы мэдээлэл, технологи хариуцсан захирал, Ж. Батбаяр, МонМЭП ХХК

  • Монголын хиймэл дагуул NUMSAT-ийн тухай - Проф, Др. Р. Цолмон, МУИС
  • Гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд гео-мэдээллийн технологи хэрэглээ - хошууч Д. Содномрагчаа, Гамшиг судлалын хүрээлэн, эрдэм шинжилгээний ажилтан
  • GIS day-ийн бялуу - Зохион байгуулагч, дэмжигч болон хамтран зохион байгуулагч байгууллагуудын төлөөлөл
  • Авто замын сүлжээний орон зайн мэдээллийн санд суурилсан вэб апликейшн үүсгэх, түүний хөгжүүлэлт - Д.Дэжидмаа, ҮОЗМДБ ТББ-ын Ерөнхийлөгч, Ч.Мөнх-Алтай, Софтвэй ХХК-ний захирал

  • Иргэний нисэхийн мэдээлэлд ГМС-ийг ашиглаж буй туршлагууд - Х.Одхүү, ИНЕГ-ын НМҮА-ны ГМС-ийн инженер
  • Geocaсhing in Mongolia - Б.Сүрэнхүү, Geocashing-ийн Монгол дахь клубын зохицуулагч,   М.Болорболд, Geocashing-ийн Монгол дахь клубын ерөнхийлөгч

“Газарзүйн мэдээллийн систем (ГМС) /Geographic Information System (GIS)-ийн өдөр”  - 2016-ийн үйл ажиллагааг дэмжсэн, хамтран зохион байгуулсан байгууллага хамт олон, хүрэлцэн ирсэн геомэдээлэлийн хэрэглэгч та бүхэнд маш их баярлалаа.

Wednesday, November 9, 2016

“Газарзүйн мэдээллийн систем (ГМС) /Geographic Information System (GIS)-ийн өдөр” - 2016 Хөтөлбөр

“Газарзүйн мэдээллийн систем (ГМС) /Geographic Information System (GIS)-ийн өдөр”  - 2016 Хөтөлбөр


Зорилго: Газарзүйн мэдээллийн системийн ололт, технологийг олон нийт, судлаач, оюутнуудад хэрхэн ашиглах талаар болон одоо Монгол улсын хэмжээнд хэрхэн хэрэглэж буй талаар танилцуулах.
Хэзээ: 2016 оны 11-р сарын 16-ны өдөр,  09:30 цаг



Энэхүү үйл ажиллагаа нь олон нийтэд ГМС-ийг сурталчилах зорилготой ТӨЛБӨРГҮЙ, БҮРТГҮҮЛЭХ шаардлагагүй сонирхсон бүх хүмүүст нээлттэй үйл ажиллагаа болно.

Санаачлагч/Зохион байгуулагч: 
Дэмжигч байгууллагууд

 

Хамтран зохион байгуулагч:



  
Жич:  Дараахь бүртгэлийн хуудсанд бүртгүүлэх шаардлагатай.


Wednesday, September 21, 2016

Есдүгээр сарын Гео-уулзалтын илтгэлүүд

Есдүгээр сарын Гео-уулзалтын илтгэлүүд
Presentations of September Geomeeting

Өнгөрөгч Лхагва гаригт болсон МУИС-ийн ШУС-ийн Физикийн салбарын NUM-ITC-UNESCO Зайнаас тандан судлал, сансар судлалын лабораторитой хамтран энэ сарын уулзалтын илтгэлүүд болон танилцуулсан лекцийн видеог та бүхэнд хүргэж байна. Социал медиа ашиглан энэ сарын уулзалтыг анх удаа дамжуулсан бөгөөд зарим нэг техникийн алдаа гаргасанд хүлцэл өчье. Харин уулзалтын сэдвийн хувьд онолын суурь мэдлэгүүдийг түгээсэн сайхан уулзалт боллоо. Уулзалтаар:
  • Монголын анхны НАНО хиймэл дагуул - Проф. Р.Цолмон

  • Сансар судлал, техник, технологийн хөгжил - Проф. Д.Улам-Оргих


Энэ сарын гео-уулзалтыг хамтран зохион байгуулсан, хүрэлцэн ирсэн та бүхэнд баярлалаа.

Tuesday, September 6, 2016

Есдүгээр сарын Гео-уулзалт

Есдүгээр сарын Гео-уулзалт
September Geomeeting


Өмнө нь танилцуулж байснаараа энэ сараас эхлээд сар бүрийн гео-уулзалт маань 9-р сарын 14-ний 17:30 цагаас Монгол улсын их сургуулийн хичээлийн 1-р байрны 301 тоотод МУИС-ийн Шинжлэх ухааны сургуулийн Байгалийн ухаааны салбар NUM-ITC-UNESCO Сансар судлал, зайнаас тандан судлалын лаборатори-той хамтран зохион байгуулах болно. 

Энэ удаагийн уулзалтаар NUMSAT буюу монгол улсын анхны хиймэл дагуулын төслийн танилцуулга, явц үүнтэй холбоотой сансар судлал, сансарын технологийн хэрэглээний талаар хэлэлцүүлгэ болно.  Уулзалтын хөтөлбөр:

  • 17:30 Бүртгэл
  • 17:40 Гео-уулзалтуудын тов, танилцуулга
  • 18:00 Монголын анхны НАНО хиймэл дагуул - Проф. Р.Цолмон
  • 18:30 Завсарлага
  • 18:50 Сансар судлал, техник, технологийн хөгжил - Проф. Д.Улам-Оргих
  • 19:20 Асуулт, хариулт
Хаяг:

 

Thursday, September 1, 2016

Гео-уулзалтын товууд

Гео-уулзалтын товууд


Хичээлийн шинэ жил эхлэж байгаа холбогдуулан бид нарын зүгээс зохион байгуулдаг сар бүрийн гишүүд, дэмжигч, мэргэжилтэнгүүдийн Гео-уулзалтын 2016-2017 оны товуудыг та бүхэнд танилцуулья.


Огноо
Сэдэв
1
9-р сарын 14
Сансар судлал, сансарын технологийн хэрэглээ
2
10-р сарын 19
Байршил тогтоогч системүүдийн хэрэглээ
3
11-р сарын 16
ГМС-ийн өдөр
4
12-р сарын 21

5
1-р сарын 18

6
2-р сарын 15

7
3-р сарын 15
Байгаль, цаг уурын судалгаанд гео-мэдээллийг хэрэглэх
8
4-р сарын 19

9
5-р сарын 17


Зарим саруудад хэлэлцэх сэдвүүд тодорхой болоогүй нээлттэй байгаа бөгөөд таны саналыг mongeoinfo@gmail.com болон социал хуудаснуудаар дамжуулан хүлээн авах болно.

Thursday, August 25, 2016

Монгол ном: 2052

 Монгол ном: 2052

Бага зэрэг үндсэн сэдвээсээ хазайсан хэдий ч энэхүү номын зохиогч болон номын сэдвийн талаар судлаж байсан болохоор танилцуулга хиймээр санагдлаа. Учир нь энэ номын зохиогчийн гаргасан санаачлага, ажлуудыг үр дүнд өнөөдөр дэлхийн нийтээрээ тогтвортой хөгжлийн асуудал, ялангуяа экологийн асуудлуудыг ихээхэн хөндөж, зохиогчийн бүтээлүүдийг тайлбарласан, улбаалсан олон бүтэээлүүд гарсан билээ. Би ч гэсэн оюутан байхдаа захаас зулгаасан, эш татаж байсан эрхэм хүний маань нэгэн номыг Монголчууд саяхан орчуулж худалдаанд гаргасан байна.



Бидэнд өөрсдийн орчуулсан бүтээлийн танилцуулгаа явуулсан төслийн баг хамт олонд баярлалаа.

Та бүхэн номыг худалдан авах бол 99115954, 95953028 дугаарын утсанд холбогдоно уу. 

Wednesday, May 18, 2016

Тавдугаар сарын Гео-уулзалтын илтгэлүүд

Тавдугаар сарын Гео-уулзалтын илтгэлүүд
Presentations of May Geomeeting


Энэ сарын "Гео-уулзалтШинжлэх Ухааны Парк, Мэдээлэл Технологийн 302 тоотод Монгол-Австралийн нийгэмлэг (MOZZIES)-ийн болон бусад дэмжигч байгууллагуудын дэмжлэгтэйгээр амжилттай зохион байгуулагдлаа. 


  • Нөлөөлөл бууруулах загварын тооцооллыг Вэб-ГМС-ийн орчинд ажиллуулах нь - Б.Наранзул, TNC Mongolia 

  • what3words байгууллагын танилцуулга - Clare Jones 

  • Вэб-ГМС-ийн Geoserver ашигласан туршлага: map.minu.mn сайтын хөгжүүлэлт, гео мэдээлэл боловсруулалт – Х.Ганзориг, Ө.Хангайхүү, Ш.Нямжаргал, Mongol ID ХХК

гэсэн хөтөлбөрийн хүрээнд 50 гаруй салбарын мэргэжилтэнгүүд, судлаач, оюутнууд, сонирхогч нар цуглан интернет орчинд ГМС-ийн хөгжүүлэлт, хэрэглээний талаар  хэлэлцэж, ярилцлаа.

Уулзалтын үйл явцын фото альбом:

Энэ сарын уулзалтанд хүрэлцэн ирсэн, дэмжсэн, илтгэлээ танилцуулсан та бүхэнд баярлалаа.

Wednesday, May 4, 2016

Тавдугаар сарын "Гео-уулзалт" / May Geomeeting

Тавдугаар сарын "Гео-уулзалт" /  May Geomeeting


Гео-мэдээллийн мэргэжилтэнгүүд, сонирхогчдын сар бүрийн уулзалт  уламжлал ёсоор сар бүрийн гуравдугаар 7 хоногийн Лхагва гаригт буюу 5-р сарын 18-ны өдөр 17:30 цагаас Шинжлэх ухааны парк, Мэдээллийн технологийн 3-р давхарын 302 тоот сургалтын өрөөнд Монгол-Австралийн Нийгэмлэг (MOZZIES)-ийн дэмжлэгтэйгээр зохион байгуулагдах болно.

Monthly Geo-meeting is held on Wednesday of the third week of every month for geospatial science and technology professionals and public. May Geo-meeting will be organized in the training room on 3rd floor, Room #302 of the IT Park at 17:30 on Wednesday, May 18 supported by Mongolia Australia Society (MOZZIES).



  • 17:30 Бүртгэл
  • 17:40 "Гео-уулзалт"-уудын танилцуулга, төлөвлөгөө
  • 18:00 Нөлөөлөл бууруулах загварын тооцооллыг Вэб-ГМС-ийн орчинд ажиллуулах нь - Б.Наранзул, TNC Mongolia 
  • 18:30 Завсарлага /Networking/
  • 18:50 Вэб-ГМС-ийн Geoserver ашигласан туршлага: map.minu.mn сайтын хөгжүүлэлт, гео мэдээлэл боловсруулалт – Х.Ганзориг, Ө.Хангайхүү, Ш.Нямжаргал, Mongol ID ХХК
  • 19:20 Асуулт, хариулт
гэсэн хөтөлбөрийн хүрээнд гео-мэдээллийн технологи, хэрэглээг вэб-ГМС-ийн орчинд талаар уулзалт ярилцлага болно.


  • 17:30 Registration
  • 17:40 Introduction about Geo-meeting
  • 18:00 Using Web-GIS tools for the calculation of mitigation hierarchy approaches – B.Naranzul, The Nature Conservancy (TNC) Mongolia
  • 18:30 Break /Networking/
  • 18:50 Geoserver application: map.minu.mn website development and geo data processing Kh.Ganzorig, U.Khangaikhuu, Sh. Nyamjargal, Mongol ID, LLC
  • 19:20 Discussion Q/A /Networking/


Friday, April 22, 2016

Сургалт: Зайнаас тандан судлалын анхан шатны 2 өдрийн сургалт

Сургалт: Зайнаас тандан судлалын анхан шатны 2 өдрийн сургалт

                        

Монголын гео мэдээллийн холбоо (МГХ) нь гишүүд, геомэдээллийн салбарын сонирхогч нарт зориулан Үндэсний зайнаас тандан судлалын төв (NRSC)-тэй хамтран зайнаас тандан судлалын 2 өдрийн сургалтыг 2016 оны 5-р сарын 6, 7-нд Ус, Цаг уур, Орчны мэдээлэл, Судалгааны Хүрээлэнгийн сургалтын танхимд зохион байгуулах гэж байна. 

Сургалтын хөтөлбөр:



Сургалттай холбоотой нэмэлт мэдээллүүдийг 88779989, 99081644 болон mongeoinfo@gmail.com, info@geomedeelel.mn гэсэн э-шуудангаар холбогдож авна уу. Энэхүү сургалт нь анхан шатны бөгөөд цаашид сар бүр зохион байгуулагдах бөгөөд ирэх намраас дараа дараагийн шатны сургалтуудыг зохион байгуулах болно.

Сургалтын хөтөлбөр, өдөр, үргэлжлэх хугацаа болон төлбөр
Түвшин
Өдөр
Үргэлжлэх хугацаа
Төлбөр
2016 оны 4-р сарын 29, 30
2 өдөр
300,000.00₮
Анхан*
2016 оны 5-р  сарын 27, 282 өдөр
300,000.00₮
Анхан
2016 оны 6-р  сарын 24, 252 өдөр
300,000.00₮
* - 5-р сарын сургалт МУИС дээр зохион байгуулагдана.


Сургалтын төлбөр хийх хаяг:
Төрийн банк.
Хүлээн авагчийн нэрМонголын гео мэдээллийн холбоо
Дансны дугаар: 102100476784
Төлбөрийн зориулалтСургалтын төлбөр, өдөр, өөрийн овог нэрээ бичнэ үү.

ЖИЧ: МГХ-ы гишүүдэд 20%-ийн хөнгөлөлттэй сургах болно. Сургалтын төлбөр нь ашгийн төлөө бус, холбооны үйл ажиллагааг дээшлүүлэхэд ашиглагдах болно. 

Thursday, April 21, 2016

Дөрөвдүгээр сарын Гео уулзалтын илтгэлүүд

Дөрөвдүгээр сарын Гео уулзалтын илтгэлүүд
Presentations of April Geomeeting


Өчигдөр энэ сарын "Гео-уулзалт" Шинжлэх Ухааны Парк, Мэдээлэл Технологийн 302 тоотод Монгол-Австралийн нийгэмлэг (MOZZIES)-ийн дэмжлэгтэйгээр амжилттай зохион байгуулагдлаа. Тус нийгэмлэгийн гүйцэтгэх захирал, Л.Ариунаа үйл ажиллагаанд оролцож, нээлтийн үг болон үйл ажиллагаа хэрхэн дэмжиж, хамтран ажиллаж байгаа талаар болон цаашид хэрэгжүүлж болох үйл ажиллагаануудын тухай мэдээлэл өглөө.


Уулзалтанд 50 гаруй салбарын мэргэжилтэнгүүд, судлаач, оюутнууд, сонирхогч нар цуглан байгаль хамгаалал, тухайлбал биологийн төрөл зүйлийн амьдрах орчны загварчлал, орчны болон уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөлөл зэргийг тооцоолоход гео-мэдээллийн технологи, аргачлалыг хэрхэн хэрэглэж буй тухай хэлэлцэж, ярилцлаа.

  • Байгаль хамгаалалын төлөвлөлт, дүн шинжилгээ хийхэд геомэдээллийн технологи, аргазүйг хэрэглэх боломжууд - Б.Бүүвэйбаатар, Байгаль, зэрлэг амьтдыг хамгаалах нийгэмлэг (WCS)-ийн Монгол дахь төлөөлөгчийн газар, Байгаль хамгаалалын судалгааны удирдагч


  • 18:50 Биологийн төрөл зүйлийн амьдрах орчны зураглалд MAXENT загварыг ашиглах нь – Д.ЭнхбилэгХөхтөн Амьтны Экологийн Нийгэмлэг

Уулзалтын дундуур болон төгсгөлд нь ороцлогчид хоорондоо танилцуулж, цаашид хамтран ажиллах хэд хэдэн үйл ажиллагаануудын тухай ярилцлагууд боллоо. Тухайлбал, ирэх 9-р сарын албан ёсны, анхны ESRI-ийн Монголын хэрэглэгчдийн хурал буюу ArcGIS-ийн хурал, мөн Монгол Ай Ди ХХК-ийн боловсруулж буй газрын зураг, түүнтэй холбоотой бизнес боломжуудын тухай танилцуулга хийж, дараа дараагийн үйл ажиллагаануудад хамтран ажиллах саналыг солилцлоо.


Үйл ажиллагааны явцын тухай фото альбом болон онлайн шууд дамжуулалтын бичлэгтэй та бүхэн танилцана уу.



Энэ сарын уулзалтанд хүрэлцэн ирсэн, дэмжсэн, илтгэлээ танилцуулсан та бүхэнд баярлалаа.