Thursday, August 27, 2009

Дэлхийн эрүүл мэндийн атлас

Дэлхийн эрүүл мэндийн атлас

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Халдварт өвчний дэлхийн атлас нь үндсэн платформоосоо гадна тухайн мэдээллийн сан дээр харьцуулалт ба дүн шинжилгээ хийх боломжтой стандартын өгөгдөл бүхий, халдварт өвчний тархалт, байршлыг улс, муж, дэлхийн түвшинд харуулдаг атлас юм. Хүн ам зүй, нийгэм эдийн засгийн нөхцөл, хүрээлэн буй орчны хүчин зүйлсийн мэдээг агуулсан учраас уг халдварт өвчний талаар дүн шинжилгээ хийх, тайлал хийхэд маш тустай юм. Атлас нь ямар нэг халдварт өвчний цар хүрээ, тархалт, дамжилтыг тогтооход зориулагдсан.

Ирэх жилээс уг атласын систем нь хумхаа, ХДВХ/ДОХ, ноцтой халдварт өвчин, сүрьеэ зэрэг өвчнүүдийн тайлан материал, мэдээллийг ашиглах үйлчилгээг үзүүлэх, тунгалгийн өвчин, нойтон хамуу, гвинейн хорхой , тахал, менеингит, булчин задрах тахал, шар халуун зэрэг өвчнүүдийг бүр мөсөн устгаж, алга болгох өвчний эсрэг эм бэлдмэл бий болгох зорилготой байгаа.

Дэлхийн эрүүл мэндийн атласыг яаж хэрэглэх вэ?

Мэдээллийн лавлах

Энэ нь хэрэглэгчдэд ДЭМБ-ийн Халдварт өвчний дэлхийн мэдээллийн сан дотроос файл сонгох, харах, лавлах, хайх, мэдээллийг тайлан, гарфик, газрын зураг хэлбэрээр гаргах үйлчилгээг үзүүлдэг.

Ангилал
  • Халдварт өвчнүүд
  • Эрүүл мэндийн хүний нөөц
  • Халдварт бус өвчнүүд
  • Дэлхийн эрүүл мэндийн статистик
Сэдэв
  • Холер ХДВХ/ДОХ/БЗХӨ/Томуу
  • Хумхаа
  • Полиомиелит (2005 оны 11 сарын байдлаар)
  • Галзуу ба сүрьеэ (2009 оны 3 сарын 24-ний байдлаар)
  • Шар халуун (2005 оны 7 сарын 21-ний байдлаар) гэх мэт хэдэн зуун сэдвүүд байгаа.
Газрын зураг

Энэ газрын зураг нь хэрэглэгчдэд тухайн өвчний газар нутгийг сонгон зураг үүсгэх боломж олгож, эмнэлэг, сургууль, зам, эрүүл мэндийн техник төхөөрөмж зэргийн байршлыг харуулсан газарзүйн мэдээллийг хүргэдэг.


Газрын зураг ба сан

Энэ нь уг өвчинтэй холбоотой газрын зураг холбогдох материал, статистик мэдээг харуулдаг.

Сансрын цаг уурын виртуал лаборатори

Сансрын цаг уурын виртуал лаборатори

судлал, түүний технологийг цаг уурт хэрхэн хэрэглэж болох
талаар онлайн хичээлийг танилцуулж байна. Хичээлийг
Дэлхийн Цаг уурын байгууллагын ОХУ-д байрлах бүс нутгийн
сургалтын төвөөс боловсруулж орос хэл дээр гаргасан байна.
Мөн англи хэл дээр ч хичээлүүдийг үзэж боломжтой байна.

  • Төвийн үүрэг
  • Онолын үндэс
  • Сансрын судалгааны системүүд
  • Цахилгаан соронзон долгион, спектр мужлалууд
  • Үүл
  • Агаар мандлын динамик
  • Далай, тэнгисийн уур амьсгал
  • Цас,мөсөн бүрхүүлийн динамик
  • Гадаргуугын ус
  • Үерийн загварчлал
  • Ургамалжилтын байдал
  • Цаг агаарын аюултай үзэгдлүүд
  • Байгаль орчны бохирдлууд
зэрэг сэдвүүдийг хамарсан онол болон практикийн мэдээлэл,
хичээл, семинаруудыг агуулсан байна.

Интернет хаяг: http://meteovlab.meteorf.ru

Wednesday, August 12, 2009

Хүрээлэн буй орчны судалгааны HJ-1A/B хиймэл дагуул

Хүрээлэн буй орчны судалгааны HJ-1A/B хиймэл дагуул


Өнгөрч оны сүүлээр өмнөд хөрш маань жижиг хиймэл дагуулыг байгаль орчин, байгалийн нөөцийн судалгаа, байгаль цаг уурын үзэгдлийг судлахад хэрэглэх хөтөлбөрийнхөө хүрээнд 2 жижиг хиймэл дагуул хөөргөсөн бөгөөд эдгээр хиймэл дагуулуудын тухай танилцуулья.

Танилцуулга

2008 оны 9-р сарын 6-ны өдөр 11:25 мин-д Taiyuan хиймэл дагуул хөөргөх төвөөс HJ-1A/B хиймэл дагуулуудыг LM-2C (CZ-2C) хөөргөх төхөөрөмжөөр хамтад нь хөөргөсөн юм. 51 минутын дараа 2 хиймэл дагуул пуужингаас дараалан салж нарны синхрон тойрог замд (SSO) орсон байна. 9-р сарын 8-ны өдөр HJ-1A хиймэл дагуулын CCD мэдрэгч зайнаас тандан судлах өгөгдлийн анхны замыг дамжуулжээ. Өгөгдлийг БНХАУ-ын Хиймэл дагуулын өгөгдлийн эх үүсвэр ба хэрэглээний төвд (CRESDA) амжилттай боловсруулсан.


HJ-1 хиймэл дагуул нь мөн “Хүрээлэн буй орчин ба болзошгүй гамшгийг хянах жижиг хиймэл дагуулуудын систем” гэж нэрлэгддэг. Түүний өгөгөдлийг том хэмжээний амьтны аймгийн сүйрэл, хүрээлэн буй орчны бохирдол, гай гамшгийг ямар ч цаг агаарын нөхцөл, ямар ч цагт хянаж гамшгийн явц, тохиолдлыг дүрслэн, тэдгээрийн өөрчлөлтийг урьдчилан мэдээлэх, нөхцөл байдалд яаралтай үнэлэлт дүгнэлт өгөх, яаралтай арга хэмжээ авахад шинжлэх ухааны үндсийг гаргах, гамшгийн дараа аврах, дахин сэргээн босгоход хэрэглэнэ.


1-р зураг. HJ-1A/B хиймэл дагуул (ижилхэн)


Одоогийн техникийн үндсэн дээр ирээдүйн техникийн хөгжил ба эдийн засгийн боломжоос хамаарч хиймэл дагуулуудын системийг бүтээх ажилыг үе шаттайгаар хийгдэх юм. Эхний шатанд энэ нь 2 ширхэг оптик жижиг хиймэл дагуулаас бүтнэ. HJ-1A ба HJ-1B /Зураг 1-ийг хар/ Эдгээр нь аль хэдийн хөөрсөн бөгөөд үлдсэн нэг нь SAR хиймэл дагуул /Зураг 2/.


2-р зураг. HJ-1C хиймэл дагуул


Энэ бол эхний хүрээлэн буй орчин ба гамшгийн хяналтыг үзүүлэх 2+1 схем юм. 2 оптиз хиймэл дагуул ба 3 SAR хиймэл дагуулууд 2-р шатанд хөөрөх бөгөөд дараа нь 4 оптик хиймэл дагуул, 4 SAR хиймэл дагуулуудын системийг үүсгэх юм. Энэ бол 4+4 схем. Зураг 3 бол 4+4 схемийн бүтэц юм.


3-р зураг. 4+4 хиймэл дагуулуудын систем


HJ-1A/B хиймэл дагуулууд, тэдгээрийн техник үзүүлэлтүүд

HJ-1A ба HJ-1B –ийн тойрог замууд бараг ижил буюу 1800 ийн зөрүүтэй давтамжтай. Хүснэгт 1-д тойрог замын параметрүүдийг үзүүлэв. HJ-1A ба HJ-1B хоёулаа 2 өргөн бүрхүүлтэй, олон гэрлийн CCD (CCD1, CCD2) мэдрэгчтэй үүнийг дэлхий дээрээс оптик дүрс цуглуулахдаа хэрэглэдэг. 2 ширхэг CCD мэдрэгчүүд нь нэг зарчмаар хийгдсэн. Хиймэл дагуул дээр надирын 2 талаас ижил зайд суурилуулсан бөгөөд дэлхийг 700км өргөнтэй, 30 м газрын нарийвчлалтай 4 спектрийн дүрслэгчээр ижил цагт ажигладаг. Түүнээс гадна өндөр спектр дүрслэгч мэдрэгч (HSI) бол HJ-1A хиймэл дагуул дээр угсрагдсан байдаг. HSI мэдрэгч нь 115 спектртэй ба дэлхийг 50 км өргөнтэй, 100 м газрын нарийчвлалтай ±30° хэлбэлзэх өнцөгтэйгээр ажигладаг. HJ-1B хиймэл дагуул дээр байдаг өөр нэг ачаа бол улаан гэрлийн инфрарэд мэдрэгч болох IRS юм. Энэ нь 4 спектртэй, 720 км өргөнтэй, 150 м ба 300 м газрын нарийвчлалтай. Гол ачаануудын параметрүүдийг Хүснэгт 2-д үзүүлэв.


Хүснэгт 1. HJ-1A/B хиймэл дагуулуудын тойрог замын үзүүлэлтүүд


Тойрог замын төрөл

Нартай синхрон циклтэй орбит

Өндөр (км)

649.093

Ижил – гол тэнхлэг (км)

7020.097

Хазайлтын хэмжээ

97.9486

Үргэлжлэх хугацаа (мин)

97.5605

Өдөрт хийх циклийн тоо

14+23/31

Өдөрт аялах давталтын тоо

CCD: 2

HSI and IRS: 4

Буцаж аялах тоо /өдөрт

31

Нийт цикл дэх буцалтын тоо

457

Орон нутгийн цаг

10:30 a.m.±30min

Орбит хурд км/цаг

7.535

Надир хурд км/цаг

6.838

Хүснэгт 2 . HJ-1A/B хиймэл дагуулуудын мэдрэгчүүдийн үзүүлэлтүүд


Хиймэл дагуул

Мэдрэгч

Зурвасын дугаар

Спектр зай (μm)

Орон зайн шийд /м/

Өргөн

/км/

Хэлбэлзэх

чадамж

Аяллын давталтын тоо

HJ-1A

CCD

1

0.43-0.52

30

360 (нэг CCD)

700 (2 CCD)

-

4

2

0.52-0.60

30

3

0.63-0.69

30

4

0.76-0.90

30

HSI

-

0.45-0.95

(115 спектр)

100

50

±30°

4

HJ-1B

CCD

1

0.43-0.52

30

360 (нэг CCD)

700 (2 CCD)

-

4

2

0.52-0.60

30

3

0.63-0.69

30

4

0.76-0.90

30

IRS

5

0.75-1.10

30

720

-

4

6

1.55-1.75

30

7

3.50-3.90

150 инфрарэд

8

10.5-12.5

300 (10.5-12.5μm)


Эх сурвалж: Space Outlook сэтгүүл

Wednesday, August 5, 2009

“Гео-мэдээллийн Монгол орны байгалийн нөөц болон хүрээлэн буй орчны судалгааны хэрэглээ” сэдэвт Үндэсний ба Олон улсын 3-р хурлын эмхэтгэл

“Гео-мэдээллийн Монгол орны байгалийн нөөц болон хүрээлэн буй орчны судалгааны хэрэглээ” сэдэвт Үндэсний ба Олон улсын 3-р хурлын эмхэтгэл

Өнгөрсөн 6-р сарын 29, 30-нд Монгол улсад Гео-мэдээллийн хэрэглээний талаар олон улсын болон үндэсний хурал болох талаар бид мэдээлсэн билээ. Та бүхэнд энэхүү хурлын эмхэтгэлийн онлайн хувилбарыг танилцуулж байна.

Proceeding 3

Өмнөх Олон улсын 2-р хурал нь 2006 оны 6-р сард болсон байна.

Tuesday, August 4, 2009

Ном: “Open source” буюу нээлттэй эх

Ном: “Open source” буюу нээлттэй эх

Нээлттэй эхийн тухай мэдэхийг хүссэн хэн болов ч “Open source” буюу нээлттэй эх номын монгол орчуулгыг файлаар татаж аваад унших боломжтой боллоо. Энэ номоос

1.Удиртгал
1.1 Нээлттэй эх гэж юу вэ?
1.2 Чөлөөт (Free) програм хангамж гэж юу вэ?
1.3 Чөлөөт програм хангамжийг нээлттэй эхийн програм хангамжтай харьцуулахад
1.4 Нийтийн домэйн програм хангамж (Public Domain Software)
1.5 FOSS нь төлбөргүй гэсэн ойлголт биш
2.Түүх
2.1 Берклейн Програм хангамжийн Түгээлт (BSD)
2.2 Чөлөөт програм хангамжийн сан ба GNU төсөл
2.3 Дэлгэрүүлж цааш унших
3.Философи ба үндсэн зарчим.
3.1 Програм хангамжийн эрх чөлөө.
3.2 Нээлттэй эх хөгжүүлэх загвар.
4.Лиценз ба патент
4.1 Лиценз гэж юу вэ?
4.2 FOSS-ийн чухал лицензүүд.
4.2.1 Апачи
4.2.2 BSD (Берклейн Програм хангамжийн Түгээлт)
4.2.3 GPL (Нийтийн дундын лиценз)
4.2.4 LGPL (Програмын сангийн GPL лиценз)
4.2.5 GPL д нэмж холбох онцгой тохиолдол (GPL + linking exception)
4.3 Зохиогчийн эрх (copyright) ба копилефтын (copyleft)
тухай товч санамж
4.4 Патентууд
5.FOSS-ийн санхүүжилт
5.1 Нэмэлт зардал гарахгүй (zero marginal cost)
5.2 Орлого үүсгэх боломж
5.2.1 Компаниудад олдох боломж
5.2.2 Хувь хүнд олдох боломж
5.3 Арилжих зориулалттай уламжлалт програм дахь асуудал
5.4 Чөлөөтэй гэхээр үнэ өртөггүй гэсэн утга биш
6.Програм хангамжийг олон улсын чанартай болгох
7.Нээлттэй эхийн зарим төслүүд
7.1 Апачи
7.2 BSD (Берклейн Програм хангамжийн Түгээлт)
7.3 Линүкс
7.4 Галт үнэг
7.5 GNU Classpath
8.Одоо байгаа нээлттэй эхийн төслүүдэд нэгдэх
8.1Үе шат
8.1.1 Эхлэх бэлтгэл
8.1.2 Нэгдэх анхны төслөө олох
8.1.3 Анхны төсөлд оролцох алхам
8.1.4 Хоёрдугаар төсөлд холбогдох
8.2 Зөвлөмж
8.3 Анхааруулга
8.4 Эх сурвалжууд болон Вэб сайтууд
9.Нээлттэй эхийн төсөл шинээр эхлэх ба тордох
9.1 Эхлэх
9.2 Төслийн менежмент
9.2.1 FOSS төсөлд зайлшгүй хэрэгцээт үйл ажиллагаа
9.2.2 FOSS төслийн хандивлагчид
9.3 Хувилбарын дугаар
10.Нээлттэй эхийн Хаардвер(хатуу эд)
(цааш үргэлжлэх бүлгүүд 11,12,13,14) …

сэдвүүдийг монгол хэлээр унших боломжтой бөгөөд Англи эхийг <"http://en.wikibooks.org/wiki/Open_Source> Вики номоос бүрэн эхээр нь гүйцээж уншиж болно. Монгол орчуулгын файлыг онлайнаар унших эсвэл .PDF баримт бичгийн хэлбэрээр <http://docs.google.com/fileview?id=0B9SHVnOYuzvpYmNmYTJhMDYtNTJiZS00MmI2LWE5ZjQtNTQ2ZDQ4M2Q4MmRj&hl=en> энэ хаягаас татаж авч болно.

Эрдэнэчимэг

P.S: Бид өмнө нь нээлттэй эх үүсвэр гео-мэдээллийн программ хангамжуудыг танилцуулж байсан билээ, тиймээс нээлттэй эх үүсвэрийн тухай мэдээлэл орууллаа. Мөн энэхүү мэдээллийг тавихыг Эрдэнэчимэгт баярлалаа.

Monday, August 3, 2009

HydroSHEDS: Усны мэдээлэл, зураглал

HydroSHEDS: Усны мэдээлэл, зураглал

Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF) -ийн Хамгаалалын судалгааны хөтөлбөр нь одоогоор HydroSHEDS гэж нэрлэгдсэн, дэлхий нийтийн ус зүйн мэдээллийн санг шинэчлэн сайжруулж боловсронгуй болгож байна. Энэхүү өгөгдлийн ихэнх нь дэлхийг бүхэлд хамрах бөгөөд цэвэр усны хамгаалал, байгаль орчны төлөвлөлтийн дүн шинжилгээ, хэрэглээг нэмэгдүүлэхэд зориулагдсан байна.

HydroSHEDS нь НАСА-гийн SRTM (олон удаа ашиглах радар байр зүйн хөтөлбөр) -ийн хүрээнд цуглуулсан өндөр нарийвчлалтай өндөршлийн өгөгдөл дээр үндэслэгдэн хийгдсэн бөгөөд HydroSHEDS гэдэг нь Ус зүйн мэдээлэл болон газрын зураг – олон янзын масштабтай Олон ашиглагдах Өндрийн үүсгэвэр (Hydrological data and maps based on SHuttle Elevation Derivatives at multiple Scales) гэсэн утгатай үг юм.

HydroSHEDSийн түгээмэл хэрэглээ нь гол ба усны хагалбарын тоон зургийг гаргаж, бусад гео орон зайн өгөгдлүүдтэй хам боловсруулалтанд оруулж загварчлал хэрэглэх боломжтой. Жишээ нь: урсгалын горимыг тооцоолдог ус зүйн загвар.

Өмнөд Америк, Төв Америк, Азийн хэсгийн өгөгдөл, мэдээллүүд одоогоор хэрэглэхэд боломжтой бөгөөд бусад газруудын өгөгдлүүдийг энэ жилд багтаан оруулах төлөвлөгөөтэй.

HydroSHEDS нь ашгийн бус, үнэгүй хэрэглэхэд зориулагдсан. Илүү их мэдээлэл авах буюу өгөгдлийг татаж авахыг хүсвэл http://hydrosheds.cr.usgs.gov.

Үзүүлэлтүүд

HydroSHEDS бол янз бүрийн түвшингийн масштабаар ашиглах, формат нь олон программ хангамжууд таних боломжтой ус зүйн мэдээллийн шинэ бүтээгдэхүүн юм. HydroSHEDS нь усны хагалбарын хил зааг, усны хоолойн чиглэл, голын топологи мэдээ, зай, үерийн усны хуримтлал гэх мэтийг агуулсан нэмэлт мэдээллийн давхаргуудыг багтаасан иж бүрэн гео мэдээллийн сүлжээ юм.

HydroSHEDS-ийг хөгжүүлэх гол зорилго бол орон нутгийн болон дэлхийн усны хагалбарын дүн шинжилгээ, ус зүйн загварчлал, цэвэр усны чанарын хамгаалалтын төлөвлөгөө, өмнө нь хийж болохгүй байсан хэмжээ, нарийвчлалыг хангах гол давхаргуудыг үүсгэх юм. Оронзайн нарийвчлал нь 3 арк сек /ойролцоогоор экватор дээр 90м/ ээс 5 мин /ойролцоогоор экватор дээр 10км/ хүртэл байна.

Дэлгэрэнгүй мэдээллийг:
http://www.worldwildlife.org/science/projects/freshwater/item1991.html

Эх сурвалж: WWF