Орон зайн өгөгдөлийг зураглах болон дүн шинжилгээ хийх
1) DIVA-GIS (5.4-р хувилбар) программыг татах
2) Сургалтын материалууд болон гарын авлага, хичээл, дасгал ажлууд, өгүүллэгүүдийг авах
3) Үнэгүй өгөгдөл татах
DIVA-GIS бол газрын зураглал буюу газарзүйн мэдээллийн систем (ГМС)-ийн үнэгүй программ хангамж бөгөөд маш олон төрлийн үйлдлийг агуулдаг. Энэ программ хангамж нь биологийн төрөл зүйлийн чухал өгөгдөл болох зүйлүүдийн тархалт, тэдгээрийн байршлын зураглал, дүн шинжилгээ хийхэд тохиромжтой программ хангамж юм.
DIVA-GIS нь:
-
Жижиг судалгааны цэгээс дэлхийг бүхэлд хамарсан буюу төрөл бүрийн мэдээллийг хам боловсруулалтанд оруулж зураглал хийж чадна. Жишээлбэл, амьтдын зүйл амьтдын байрлалыг хиймэл дагуулын дүрс мэдээ, гол, горхи, улсын хил гэсэнтэй давхцуулах
-
Биологийн нягтшралын тархалтын торлол (grid) бүтэцтэй мэдээ болгож, төрөл зүйл бүрийн түвшинд "халуун цэг"-ийг тодорхойлж чадна.
-
Уур амьсгалын өгөгдөлүүдийг авч, зураглаж чадна. BIOCLIM эсвэл DOMAIN загваруудыг ашиглан зүйлүүдийн тархалтыг урьдчилан тодорхойлно. ESRI shapefile үүсгэх, торлол өгөгдөлийг хөрвүүлэх, оруулах болон бусад төрөл бүрийн файлуудыг таньж ажиллаж чадна.
Мөн DIVA-GIS-ийн комманд бичдэг хувилбар болох AVID-GIS (0.3-р хувилбар)-ийг үнэгүй татаж авч болно. Эсвэл Google Maps -тэй хэрхэн зохицохыг үзээрэй.
DIVA-GIS -ийг Robert Hijmans, Luigi Guarino, Andy Jarvis болон Rachel O'Brien нар хөгжүүлсэн бөгөөд энэ программ хангамжтай холбоотой асуултууд, асуудлууд, хүсэлтийг э-шуудан: info@diva-gis.org руу хандаж бичнэ үү. Мөн цаашдын DIVA-GIS-ийн хөгжилд хувь нэмэрээ (PayPal-ээр дамжуулан) оруулна уу.
Орчуулсан SeD. Эх сурвалж: http://www.diva-gis.org
No comments:
Post a Comment