Friday, January 8, 2016

Нэгдүгээр сарын "Гео-уулзалт"

Нэгдүгээр сарын "Гео-уулзалт" /  January Geomeeting

Шинэ оны мэндийг нийт гео-мэдээллийн салбарын судлаач, мэргэжилтэн, сонирхогч нартай хүргэе. Өмнөх сарын уулзалтыг зохион байгуулж чадаагүй хүлцэл өчье.

Гео-мэдээллийн мэргэжилтэнгүүд, сонирхогчдын сар бүрийн уулзалт  уламжлал ёсоор сар бүрийн гуравдугаар 7 хоногийн Лхагва гаригт буюу 1-р сарын 20-ний өдөр 18:00 цагаас Урлаг кафе-д болно. 


  • 18:00 Бүртгэл
  • 18:05 2016 оны "Гео-уулзалт"-уудын танилцуулга, төлөвлөгөө
  • 18:20 Газарзүйн мэдээллийн систем (ГМС)-ийг байгаль орчны үнэлгээнд хэрэглэх боломжууд - Б.Баяржаргал, "Грийн Трендс" ХХК-ий Бизнес хөгжил хариуцсан захирал
  • 18:50 Завсарлага
  • 19:00 Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний мэдээллийн сан - Д.Батхишиг, Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгийн мэргэжилтэн
  • 19:20 Асуулт, хариулт
гэсэн хөтөлбөрийн хүрээнд гео-мэдээллийн технологи, хэрэглээг байгаль орчны үнэлгээ, нөхөн сэргээлтэд хэрэглэх тухай уулзалт ярилцлага болно.



No comments: