Monday, February 1, 2016

Э-ном: Дэлхийн газрын зураг

Э-ном: Дэлхийн газрын зураг

Өнгөрсөн жил Олон улсын зурагзүйн холбоо  (ICA)-ноос 2015/2016 оныг Олон улсын газрын зурагны жил болгон зарласан билээ. Энэхүү үйл ажиллагааны хүрээнд олон нийтийн болон ерөнхий боловсролын сурагчид, хэрэглэгч нарт зориулсан  "Дэлхийн газрын зураг" э-номыг Англи, Франц, Испани хэл дээр боловсруулан түгээж эхлэсэн байна. Түүнчлэн зарим улс орнууд ч гэсэн өөрийн хэл дээрх хувилбарыг орчуулах ажлын хэсэг байгууллагдан ажиллаж байна. 

Ерөнхийдөө энэхүү э-ном нь зурагзүй, газрын зураг, газарзүйн мэдээллийн системүүдийн тухай энгийн, одооны ойлголтууд, ололтууд цаашдын төлвүүдийн тухай дурьдсан бөгөөд бүлэг бүр нь ажлын хэсгүүдийн сүүлийн үеийн мэдээллүүдээр шинэчиглэгдэж байгаа юм байна. Номын агуулга нь:

  • Удиртгал
  • Оршил
    • Зураг зүй
    • Газрын зургыг унших, ашиглах
    • Газарзүйн мэдээлэл
  • Хэрхэн газрын зураг боловсруулдаг вэ?
    • Газрын зурагын дизайн
    • Байрзүйн зураг
    • Сэдэвчилсэн зураг
    • Атлас
    • Газарзүйн нэр, нэршилүүд
    • Газрын зурагны тусгац, суурь системүүд
  • Хэрхэн газрын зургыг ашиглах вэ?
    • НҮБ-ын үйл ажиллагаанл хэрэглэгдэж буй газрын зураг
    • Далайн тээвэрлэлт хэрэглэж буй зураглалууд
    • Зүг чиг болон аялалд хэрхэн газрын зурагыг хэрэглэх
  • Хэрхэн газрын зургыг үзүүлэх вэ?
    • Газрын зурагны хэвлэлт
    • Вэб, мобайл газрын зураг
  • Газарзүйн мэдээлэл
    • Газарзүйн мэдээллийн хандалт, боломжууд
    • Сайн дурын (Нээлттэй) газарзүйн мэдээллүүд
  • Боловсрол, цаашдын хандлага
    • Боловсрол
    • Зурагзүйг хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулах нь
    • Цаашдын мэдээллүүд
гэсэн бүлгүүдээс бүрдэж байгаа юм байна.


No comments: