ArcGIS EARTH
Өмнөх ГМС-ийн өдрөөр танилцуулж байсан ArcGIS EARTH-ийн туршилтын хувилбарууд дуусаж, олон нийтэд өнгөрсөн сараас эхлэн ESRI-гийн үндсэн хуудасаар тараагдаж эхэллээ. Ингээд энэхүү программ хангамжийн тухай бяцхан танилцуулга та бүхэндээ толилуулж байна. Ерөнхийдөө та бидний ашигладаг Google Earth-тэй ижил төстэй бөгөөд дараахь мэдээ, өгөгдлүүдийг ашиглах болон боловсруулах боломжийг олон нийтэд олгож байна. Үүнд:
- Дэлхийг бүхэлд харуулахаас эхлээд таны байшингийн дээвэрийг харуулах хиймэл дагуулын мэдээлэл
- 2 болон 3 хэмжээст өгөгдлүүдийг гео-мэдээллийн бүхий л формат, хэлбэрээр ашиглах, харах, боловсруулах
- Тухайн нөхцөл байдалд тулгаарласан нэмэлт зураглал, хэмжилт, боловсруулалт хийх боломж
- Мэдээллийг бусад түгээхэд хялбар
зэрэг боломжуудыг өөртэй агуулахаас гадна цаашид хэрэглэгчдийн хүсэлт болон бусад мэдээллийн эх үүсвэрүүдэд тулгуурлана улам сайжруулах болно гэж ESRI-гээс мэдэгдээд байгаа юм байна.
Та бүхэн дараахь хаягаар хандана ҮНЭГҮЙ татан авч хэрэглэнэ үү.
Эх сурвалж: ESRI
No comments:
Post a Comment