Sunday, March 16, 2014

Австралийн тэтгэлэгт хөтөлбөрийн нэг чиглэл: Газарзүйн Мэдээллийн Систем (ГМС)

Австралийн тэтгэлэгт хөтөлбөрийн нэг чиглэл: 
Газарзүйн Мэдээллийн Систем (ГМС)

Жил бүр Австрали улсаас Монгол улсын хүний нөөцийг чадавхижуулах, хоёр улсын харилцааг нэмэгдүүлэх зорилго бүхий Австралийн тэтгэлэгт хөтөлбөрүүдийн нэг болох Australia Awards in Mongolia буюу Монгол дахь Австралийн тэтгэлэг хөтөлбөрт энэ жилээс эхлээд Газарзүйн Мэдээллийн Систем (ГМС) чиглэлээр магистрийн түвшинд Австраль улсын их дээд сургуулиудад суралцах боломжтой болсон байна. Ерөнхийдөө, энэхүү тэтгэлэгт хөтөлбөрт 1995 оноос эхлэн Монгол улс оролцож байгаа бөгөөд энэ жилийн нэг онцлог нь өгөгдөл гаргагч бүр онлайнаар хүсэлт гаргах юм байна. Түүнчлэн, гео-мэдээллийн салбарын ололт, технологиудыг хэрэглэдэг салбарууд болох байгалийн шинжлэх ухаан, ялангуяа, байгаль орчин, байгалийн нөөцийн менежмент, геофизик зэрэг салбаруудад ч мөн адил оюутан сургана.


Нэмэлт мэдээллүүдийг www.masp.mn хуудаснаас авна уу.

No comments: