Sunday, March 2, 2014

Байгаль хамгаалалын Газарзүйн мэдээллийн систем (SCGIS)-ийн 2014 оны тэтгэлэг

Байгаль хамгаалалын Газарзүйн мэдээллийн системийн нийгэмлэг (SCGIS)-ийн 2014 оны тэтгэлэг




Байгаль хамгаалалын Газарзүйн мэдээллийн системийн нийгэмлэг (SCGIS)-ийн 2014 оны тэтгэлэг өнгөрсөн сард зарлагдсан бөгөөд ОХУ-ын бүсэд хамруулан Монгол улсаас оролцогчдын материалуудыг авах баяртай мэдээ ирлээ. 

Тэтгэлэгт хөтөлбөрт:

  • ESRI-ийн ArcGIS Online болон Advanced ArcGISтүүний нэмэлт программуудыг ашиглах албан ёсны сертификаттай сургалт (2014 оны 6-р сарын 18-наас 7-р сарын 9, Калифорни, Дэвис хот)
  • ESRI-гээс гаргасан ГМС-ийн ном сурах бичигүүд
  • ArcGIS программ хангамжийг хөнгөлөлттэй үнээр худалдан авах
  • ГМС-ийн техник, технологийн тусламж; жишээ нь GPS г.м
  • SPOT хиймэл дагуулын өндөр нарийвчлалтай зурган мэдээллүүдийг өөрийн судалгааны болон сонирхогч буй газруудаар ҮНЭГҮЙ авах
  • ESRI-гийн Хэрэглэгчдийн олон улсын их хурал 2014 (ESRI International User Conference 2014)-д оролцох (2014 оны 7-р сарын 14-18, Калифорни, Сан-Диего хот). Жилд 15000 гаруй ГМСчид дэлхийн өнцөг бүрээс цуглардаг том хурал.
  • SCGIS-ийн 2014 оны уулзалт ярилцлагад оролцох (2014 оны 7-р сарын 10-13, Калифорни, Монтерее)
  • Дээрх зүйлсүүдтэй холбоотой болон замын зардалын тодорхой хувийг даах
зэрэг маш олон, сайхан боломжуудыг багтаасан юм. 

Энэхүү тэтгэлэг нь 2 шаттайгаар оролцогчдыг тодоруулах бөгөөд эхний шатанд бүсийн хэмжээнд, удаахь шатанд SCGIS Global-ийн хэмжээнд 10-15 оролцогч шалгаруулах болно.

Тэтгэлгийн өргөдлийн маягтыг (Англи хэл дээр) эндээс татан авч, 3-р сарын 6-ны дотор scgisrussia@gmail.com гэсэн цахим шуудангаар илгээнэ үү.

Жич: Зөвхөн байгаль хамгааллын чиглэлээр судалгаа хийдэг хүмүүс оролцоно уу.

Эх сурвалж: SCGIS-Russia

No comments: