Зайнаас тандан судлалын сэтгүүлүүдийн үзүүлэлт
Судалгааны болон төслийнхөө тухай аль болох нэр хүндтэй сэтгүүлүүдэд хэвлүүлэх гэсэн зорилго бүхий сонирхогч талуудад байдаг билээ. Энэ нь нэг талаасаа хэтэрхий амбиц хөөж байгаа мэт боловч нөгөө талаас тухайн судалгааны ажил, шинэ санаа, технологийг хэрэглээг өсгөх, сайжруулах чухал алхамуудын нэг билээ.
Thomson Reuters хэвлэлийн газраас тухайн сэтгүүлд дурьдагдсан өгүүллэгүүд, нийтлэлүүдийн иш татсан тоо болон ашиглагдсан байдлыг үнэлэдэг үзүүлэлт (impact factor) -ийн жагсаалтанд гео мэдээллийн салбарын 165 сэтгүүл багтсан бөгөөд эдгээрээс тэргүүлж буй зайнаас тандан судлалын сэтгүүлүүдийг та бүхэнд танилцуулья.
- Хүрээлэн буй орчны тандан судалгаа (Remote Sensing of Environment): 2010 оны үзүүлэлт (IF(2010)) - 3.951, 5 жилийн үзүүлэлт (5 year IF) - 4.605
- IEEE-ийн Дэлхий судлал ба Зайнаас тандан судлал (IEEE Geoscience and Remote Sensing): 2010 оны үзүүлэлт (IF(2010)) - 2.470, 5 жилийн үзүүлэлт (5 year IF) - 2.995
- ISPRS-ийн Агаарын зураглал болон Зайнаас тандан судалын сэтгүүл (ISPRS Journal of Photogrammetry and Remote Sensing): 2010 оны үзүүлэлт (IF(2010)) - 2.158, 5 жилийн үзүүлэлт (5 year IF) - 2.886
- Дэлхийн ажиглалт болон гео-мэдээллийн хэрэглээ (Applied Earth Observation and Geoinformation): 2010 оны үзүүлэлт (IF(2010)) - 1.557, 5 жилийн үзүүлэлт (5 year IF) - 2.039
- IEEE-ийн Дэлхий судлал болон Зайнаас тандан судлалын захианууд (IEEE Geoscience and Remote Sensing Letters): 2010 оны үзүүлэлт (IF(2010)) - 1.420, 5 жилийн үзүүлэлт (5 year IF) - 1.684
- Фотограмметрийн инженер ба Зайнаас тандан судлал (Photogrammetric Engineering and Remote Sensing): 2010 оны үзүүлэлт (IF(2010)) - 0.926, 5 жилийн үзүүлэлт (5 year IF) - 1.566
- Олон улсын Зайнаас тандан судлалын сэтгүүл (International Journal of Remote Sensing): 2010 оны үзүүлэлт (IF(2010)) - 1.182, 5 жилийн үзүүлэлт (5 year IF) - 1.551
- Фотограмметрийн бичлэг (The Photogrammetric Record): 2010 оны үзүүлэлт (IF(2010)) - 0.925, 5 жилийн үзүүлэлт (5 year IF) - 1.495
- Канадын Зайнаас тандан судлалын сэтгүүл (Canadian Journal of Remote Sensing): 2010 оны үзүүлэлт (IF(2010)) - 0.962, 5 жилийн үзүүлэлт (5 year IF) - 1.156
Эх сурвалж: GIS in Education
No comments:
Post a Comment