FIG-ийн 5 болон 6-р салбарын "Байгалийн нөөцүүдийн үр дүнтэй гео орон зайн менежментийн шинэлэг технологиуд" сэдэвт олон улсын хуралдаан
(The third FIG Commissions 5 and 6 Workshop on
“Innovative Technologies for an Efficient Geospatial Management of Earth Resources”)
Ирэх сарын 4-нээс 8-ны хооронд "Байгалийн нөөцүүдийн үр дүнтэй гео орон зайн менежментийн шинэлэг технологиуд" сэдэвт олон улсын хуралдааныг Улаанбаатар хотноо Олон улсын геодезийн инженерүүдийн холбоо (FIG), Монголын Геодези, Фотограмметр, Зураг зүйн холбоо (MAGPC), Сибирийн улсын Геодезийн академи (SSGA) хамтран зохион байгуулах гэж байна. Хурлаар:
- Дэлхийн гадаргуу болон инженерийн байгууламжуудын өөрчлөлт, хөдлөл зүйг урьдчилан тооцоолох, геодезийн ажиглалтуудаар техтоникийн идэвхтэй аюултай бүсүүдийг тодорхойлох
- Агаараас болон газраас лазерийн бүртгэх системүүд, тэдгээрийн архитектор, иргэний болон уул уурхайн инженерийн байгууламжууд, үйлдвэрлэл, экологи, газрын тос болон хийн олборлолт г.м салбаруудад дахь хэрэглээ
- Уул уурхайн нөөцийн хайгуул, олборлолтын судалгаа
- Уул уурхай болон Инженерийн байгууламжуудын загвар, бүтэц, зохион байгуулалт, экологийн судалгаа зэрэгт ашиглаж буй ГМС-ийн технологиуд
- Гео оронзайн өгөгдлүүдийн бүтэц
- Зураглал, навигаци, геодезийн хэмжилт зэрэгт ашиглаж буй бодит хугацааны байршил тогтоогч системүүд (GNSS)
- Агаар, сансрын тандан судалгаа болон Агаарын Лидар (Lidar)
- Аюул гамшгийн менежментэд геодезийн ажиглалт, зайнаас тандан судласан өгөгдлүүдийн хэрэглээ
зэрэг сэдвүүдийг хэлэлцэх юм байна. Хурлын ерөнхий ивээн тэтгэгчээр Монмэп компани, хамтран зохион байгуулагчаар Олон улсын фотограмметр, зайнаас тандан судлалын нийгэмлэг (ISPRS), Монгол улсын Засгын газрын хэрэгжүүлэгч агентлаг Газрын харилцаа, барилга, геодези, зураг зүйн газар, Шинжлэх ухаан технологийн их сургууль, Хөдөө аж ахуйн сургууль ажиллаж байна.
Хурлын талаархи дэлгэрэнгүй мэдээллийг:
хаягаар үзнэ үү.
Эх сурвалж: Олон улсын геодезийн инженерүүдийн холбоо (FIG)
No comments:
Post a Comment