Монгол ном: Байгалийн нөөцийн менежментэд NGIC-ийн оролцоо
Монгол улсын Засгийн Газар Нидерландын вант улсын Засгийн Газар хоорондын хамтын ажиллагааны хүрээнд, шинэ түншлэлийг бий болгох, манай улсын тогтвортой хөгжлийн болон байгаль орчныг хамгаалах зарчмуудыг нэгтгэх, улмаар нийгмийн амьдралын нөхцлийг сайжруулах зорилгоор 2006 оны 12-р сараас “Байгалийн Нөөцийн Менежментийн Үндэсний Геомэдээллийн Төв (NGIC)” төсөл үйл ажиллагаагаа эхэлсэн юм.
Уг төслийн хүрээнд, манай улсад бий болсон байгаль орчны болон газрын нөөцийн холбогдолтой бүх төрлийн мэдээ, мэдээллийг NGIC-д төвлөрүүлэх бөгөөд тэдгээрийг газарзүйн мэдээллийн систем (ГМС), зайнаас тандах судлал (ЗТС)-ын орчин үеийн техник, технологийг ашиглан байгаль орчны асуудлуудыг зөв зохистой шийдэх, янз бүрийн түвшинд шийдвэр гаргахад ашиглах юм. Мөн төслийн хүрээнд мэргэжилтэнгүүд, судлаач, шийдвэр гаргагчидийн чадавхийг дээшлүүлэх сургалт, сурах бичиг, гарын авлага, номыг гаргах бөгөөд үүний эхлэл болгож "Байгалийн нөөцийн менежментэд NGIC-ийн оролцоо" номыг энэ онд гаргасан байна. Ном нь :
- Төслийн танилцуулга
- Байгаль орчны салбарын хүний нөөцийн чадавхийг сайжруулах
- Мэдээ, мэдээллийн менежмент
- Байгаль орчны мониторингид хиймэл дагуулын мэдээг ашиглах
- Газарзүйн мэдээллийн систем, зайнаас тандан судлалын хэрэглээний загварууд
- Төслийн хүрээнд гүйцэтгэсэн ШУ-ы магистрийн ажлын хураангуй
- Байгаль орчныг хамгаалах тухай хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлт
Энэхүү номыг NGIC-ийн вэб хуудаснаас бүрэн эхээр нь татан авч уншиж болох юм байна. Удахгүй 12-р сард 2 дахь ном нь гарахаар бэлтгэгдэж байна.
Эх сурвалж: NGIC төсөл
No comments:
Post a Comment