Wednesday, November 19, 2008

ГМС-ийн өдрийн хөтөлбөр (GIS day)

ГМС-ийн өдрийн хөтөлбөр (GIS day)

Өнөөдөр дэлхийн 72 улс орон, АНУ-ын 50 муж ГМС-ийн өдрийг тэмдэглэж байна, гэхдээ цагийн бүсчлэлээс хамаарч зарим улс орнууд одоогоор тэмдэглэж эхлээгүй байгаа билээ. Манай улсад энэ өдрийг тэмдэглье гэсэн санал тавихад хүмүүс нөгөө л баяр цэнгээнээр төсөөлөн надад баярын мэнд гэх юм үнэндээ ГМС-ийн ашигладаг, сонирхдог хүмүүсийг хооронд ойртуулж, мэдээлэл солилцох өдөр болгож тэмдэглэмээр санагдаад өөрийнхөө мэддэг болон энэхүү блогоор энэ өдрийг тэмдэглэе гэсэн санал тавьсан юм. Мэдээж энэ жилийн хувьд бид хоцорчихсон олон нийтэд ГМС-ийг сурталчилсан өдөрлөг явуулж чадахгүй, ГМС-чидийг цуглуулах зар явуулаагүй билээ. Гэсэн хэдий ч дараа жил энэ үйл ажиллагааг албан ёсоор тэмдэглэе, үүнийг зохион байгуулахад ГМС-чид, байгууллага, хувь хүмүүс дэмжээд хамтраад ажиллахийг уриалж байна. Үүний бэлтгэл болгож ГМС-ийн өдрийн хөтөлбөр орон бүрд янз бүр байдаг ч, түүнд хэрэгтэй материал болон үйл ажиллагааны зарим нэгээс нь энд дурдья гэж бодлоо.

ГМС өдрийг:
  • ГМС-ийн мэргэжилтэнгүүд
  • Боловсролын салбар
  • Оюутан, сурагчид
гэсэн 3 хэрэглэгчийн түвшинд хуваан өдрийн хөтөлбөр болон материалуудыг бэлддэг байна.

Энэ өдөр ГМС-ийн тухай онол болон практикийн бага хурал, лекцийг мэргэжилтэнгүүд эсвэл боловсролын салбарын хүмүүс олон нийт ялангуяа оюутан, сурагчидад танилцуулж богино хэмжээний сургалтыг зохион байгуулдаг байна. Үүнд хэрэгтэй бүхий л материал, постер, сургалтын материал болон бусад зүйлсийг www.gisday.com -ээс аван ашиглаж болох юм байна. Жишээ болгон манай өмнөд хөрш Хятад улсад энэхүү өдрийг хэрхэн тэмдэглэж байгаа хөтөлбрийг танилцуулья.

GIS Day theme of the talks - with GIS to explore our world (Discovering the World through GIS)

Time: November 19, 2008 Wednesday 14:00-17:00 pm

14:00-14:30: GIS Day and to introduce discipline GIS
14:30-15:20: Lecture 1: OGC open geographic information services specification (ESRI Beijing)
15:30-16:20: Lecture 2: Open Source GIS software stack (OSGeo China)
16:20-17:00: QA, to discuss and draw

Эндээс харахад энэ үйл ажиллагаанд нэг их цаг хугацаа, хөрөнгө орохгүйгээр бид зохион байгуулах боломжтой харагдаж байна. Мөн http://www.gisday.com/support/materials.html хуудасаар орон хэрэгтэй зүйлс болон зарим нэг сургалтын материалуудтай танилцаж болно гэдгийг дахин сануулья.

No comments: