Wednesday, June 24, 2015

MapInfo Discover 3D-ийн сургалт Монголд болно.

MapInfo Discover 3D-ийн сургалт  Монголд болно.

Удахгүй Монгол улсад газарзүйн мэдээллийн системийн программ хангамжийн нэг төлөөлөл болох MapInfo-ийн Сингапур-т дэхь мэргэжлийн багийнхан ирж дараахь сургалтыг зохион байгуулах гэж байгаа. Энэхүү мэдээлэл нь сурталчилгааны зориултуудтай биш бөгөөд сургалтын тухай нэмэлт мэдээллийг зохион байгуулагч талаас авахыг хүсэж байна. Мөн энэхүү мэдээллийг албан ёсны зөвшөөрөлтэйгээр орчуулан нийтэлж байна.

Хэн оролцож болох вэ?
Энэхүү сургалт нь газарзүйн, хүрээлэн буй орчин болон байгалийн шинжлэх ухаанд ГМС-ийг хэрэглэж буй анхан болон дунд шатны мэдлэгтэй ГМС-ийн мэргэжилтэнгүүд болон MapInfo Discover 3D ашиглаж зураглал хийдэг, MapInfo Pro GIS зургийн программ ашигладаг инженерүүдэд зориулагдсан юм.
Сургалтан дээр та бүхэн программ хангамжийг ашиглан тоон мэдээлэл  боловсруулах, үр дүнг гарган авах дадлагыг гардаж хийснээр энэ чиглэлийн чадвараа нэмэгдүүлэх туршлага болно.
Сургалт хэзээ хаана болох вэ?
Сургалт семинарыг хугацааны хувьд Улаанбаатар хотод 2015 оны 7-9 сарын хооронд зохион байгуулахаар урьдчилан төлөвлөж байна. Та бүхний бүртгэлийн мэдээлэл дэхь холбогдох хаягаар сургалтын хугацаа, зохион байгуулах байршил зэрэг дэлгэрэнгүй мэдээллийг илгээх болно.
Сэдвийн чиглэл болон хичээлийн хуваарь:
1 дэх өдөр

• MapInfo Professional /Discover User Interface  / MapInfo Мэргэжлийн / Discover Хэрэглэгчтэй харилцах хэсэг
• Map Projections  /Газрын Зургийн Тусгагууд /
• Layer Control      /Давхарга Удирдах/
• Data Opening and Importing /Өгөгдлийг Нээх болон Импорт хийх /
• Data Creation and Editing    /Өгөгдлийг Бий болгох болон Засварлах/
• Data Selection and Querying /Өгөгдлийг Сонгох болон Шүүж ашиглах /

2 дахь өдөр
• Map Production / Газрын зургийн Үйлдвэрлэл /
• Thematic Mapping / Сэдэвчилсэн Зураглал /
• Surface Grid Creation and Analysis / Гадаргуугийн Торлол Үүсгэх болон Дүн шинжилгээ хийх/
• Comprehensive Drillhole Data Display / Дэлгэцэнд Өрмийн Өгөгдөлийг Иж бүрэн гаргах /

3 дахь өдөр
• pbEncom Discover 3D User Interface / pbEncom Discover 3D Хэрэглэгчтэй харилцах хэсэг /
• Navigating in 3D /3D Удирдан чиглүүлэх  /
• Digitising and manipulating data in 3D  /3D өгөгдөлийг дижитайз хийж удирдах/

 4 дэхь өдөр
• Modelling data in 3D / 3D өгөгдлийг загварчлах /
• Displaying the following data types in 3D: / 3D дэхь өгөгдлийг төрлөөр нь дэлгэцэнд гаргах  /
   - Drillholes and associated sections  /Өрөмдлөгүүд болон түүнтэй холбоотой зүсэлтүүд /
   - Raster Images  /Растер зураг/
   - Raster Grids   /Растер торлол/
   - Vector /Вектор/
   - Voxel /Эзэлхүүн /
• 3D Data Management /3D Өгөгдлийн Менежмэнт/
   - Hardcopy output / Бүрэн эхээр нь хуулбарлан гаргах/
   - Softcopy output /Сүлжээгээр дамжуулж хуулбарлан гаргах/
Сургалтын зардал ямар байх вэ?
Энэ сургалт нь хоёр багц байдаг. Хэрэв та сонирхож бүртгүүлвэл сургалтын төлбөрийн талаарх мэдээллийг танд явуулна.
Хувь хүн
Хувиараа оролцогчдыг энэхүү сургалтанд нэгдэхийг урьж байна. Төлбөрийн тухай мэдээллийг танд бүртгэл хийгдсэний дараа мэдэгдэх болно.
Корпораци/Групп
Байгууллагаараа эсвэл хувь хүмүүс хамгийн багадаа 5 оролцогч нэгдээд геологийн мэргэжлийн “Анги” сургалт гаргаж болно.
Гэрчилгээ
Сургалтанд амжилттай оролцсон оролцогчдод сургалтын явцын дүнгээр Сертификат олгоно.

Та сонирхож байвал энэхүү холбоосоор бүртгүүлээрэй.


Friday, June 19, 2015

Дэлхийн Өндрийн Мэдээг (30 метрээр торолсон) JAXA-гийн вэб сайтаас үнэгүй хэрэглэх боломжтой боллоо.

Дэлхийн Өндрийн Мэдээг (30 метрээр торолсон) JAXA-гийн вэб сайтаас үнэгүй хэрэглэх боломжтой боллоо.  

Япон улсын Агаар сансрын судалгааны агентлаг (JAXA)-аас тодорхой нутаг дэвсргэрийн гадаргуугийн тогтоцыг 30 м -ийн хэвтээ нарийвчлалтай өндрийн мэдээгээр дүрслэн үнэгүй нийтэлж эхэллээ. Тухайн иж бүрэн мэдээлэл нь DAICHI буюу ALOS хиймэл дагуулын цуглуулсан мэдээ юм. Эхний шатанд Зүүн Ази буюу Япон, Зүүн Өмнөд Азийн нутаг дэвсгэрүүдийн мэдээг оруулж явцдаа бүр дэлхийг хамарсан мэдээгээр өргөтгөнө (Хойд /Өмнөд өргөргийн 82 градуст). (Хавсралт 1.)

Өндрийн мэдээг Дэлхийн 3D Байрзүйн Зураглалын 5 м ийн нарийвчлалтай өндрийн өгөгдөл дээр үндэслэн гаргасан ( Хавсралт 3). Энэ байрзүйн зураглал нь дэлхийн хамгийн нарийвчлалтай үнэн зөв өндрийн мэдээг одоогоор агуулна. Шинжлэх ухааны судалгаа шинжилгээний ажлууд, боловсрол, ялангуяа гео мэдээлээл ашигладаг хувийн секторуудад хэрэглэгдэхэд зориулагдсан. (Хавсралт 2.)

Thursday, June 18, 2015

Зургаадугаар сарын Гео-уулзалтын илтгэлүүд

Зургаадугаар сарын Гео-уулзалтын илтгэлүүд

Өнөөдөр болж өнгөрсөн энэ сарын "Гео-уулзалт"-ын илтгэлүүдийг та бүхэнд танилцуулж байна.
  • "Гео-уулзалт"-ын тухай 

  • Дорноговь аймгийн аргаль хонины нүүдлийн боломжит замыг Circuitscape загвар ашиглан тодорхойлох нь  - С.Цогтсайхан, TNC-ийн Монгол дахь хөтөлбөрийн газар, ГМС-ийн мэргэжилтэн 

  • Монгол орны бэлчээрийн төлөв байдлыг phygrow загварын аргаар тодорхойлох нь - С.Энхбат, Хөдөө аж ахуйн маркетинг төсөл, ГМС-ийн мэргэжилтэн


Хүрэлцэн ирж өөрсдийн судалгааны ажил, үр дүнг танилцуулсан илтгэгч нар болон оролцогч нартай баярлалаа.

Monday, June 15, 2015

Зургаадугаар сарын Гео-уулзалт

Зургаадугаар сарын Гео-уулзалт 

Энэ сарын ээлжит Гео-уулзалт 6-р сарын 17-ны өдрийн 17:30 цагаас Мэдээлэл технологийн үндэсний паркын 3-р давхарын сургалтын өрөө /302/-д болно.

http://geomedeelel.blogspot.com/2015/06/blog-post_15.html

Уулзалт:
  • 17:30 "Гео-уулзалт"-ын тухай 
  • 17:40 Дорноговь аймгийн аргаль хонины нүүдлийн боломжит замыг Circuitscape загвар ашиглан тодорхойлох нь  - С.Цогтсайхан, TNC-ийн Монгол дахь хөтөлбөрийн газар, ГМС-ийн мэргэжилтэн 
  • 18:10 Завсарлага 
  • 18:30 Монгол орны бэлчээрийн төлөв байдлыг phygrow загварын аргаар тодорхойлох нь - С.Энхбат, Хөдөө аж ахуйн маркетинг төсөл, ГМС-ийн мэргэжилтэн
гэсэн хөтөлбөрийн дагуу явагдана.


Санаачлагч, зохион байгуулагч:


Дэмжигч:


Хаяг:









Wednesday, June 3, 2015

ЗАРЛАЛ: “Зайнаас Тандан Судлал ба Газарзүй Мэдээллийн Системийн Хэрэглээ”сэдэвт Үндэсний наймдугаар бага хурал

ЗАРЛАЛ: “Зайнаас Тандан Судлал ба Газарзүй Мэдээллийн Системийн Хэрэглээ” сэдэвт  Үндэсний наймдугаар бага хурал




Энэхүү хурал нь гео-мэдээллийн шинжлэх ухаан, технологи, Зайнаас Тандан Судлал (ЗТС) ба Газарзүй Мэдээллийн Системийг (ГМС) хэрэглэж байгаа  эрдэмтэн судлаачид болон бизнесийн байгууллагуудад судалгааны үр дүн, туршилт, ирээдүйн зорилго, мөн шинэ санаагаа солилцох сүүлийн үеийн гео - мэдээллийн технологи түүний хэрэглээний талаар мэдэх (ойлголт авах) зэрэг өргөн боломжийг бүрдүүлэх зорилготой.


  • Хиймэл дагуулын мэдээ, боловсруулалт, ялангуяа өндөр нарийвчлалтай хиймэл дагуулыг хэрэглэх 
  • Бичил хиймэл дагуул хөгжүүлэлт
  • Хүрээлэн буй болон байгаль орчны салбар дахь Зайнаас Тандан Судлал ба Газарзүй Мэдээллийн Системийг хэрэглээний туршлагууд
  • Газар ашиглалт, газрын бүрхэвчийнэ судалгаанд гео-мэдээллийн шинжлэх ухаан, технологийн хэрэглээ
  • Нийгмийн болон нийгмийн эрүүл мэндийн салбарт Зайнаас Тандан Судлал ба Газарзүй Мэдээллийн Системийг хэрэглэх
  • Геофизик, астрономийн судалгаа зэрэг сэдвээр сүүлийн үеийн судалгааны үр дүнгүүдээ танилцуулна.

 Хурлын тухай мэдээлэл авахыг хүсвэл дараах утсаар холбогдоно уу:

Утас: +976-99182380, +976-96680536 
                                                              
Хаана: 2015 оны 6-р сарын 8-ны 900 цагаас /Бүртгэл: 830- аас/
МУИС-ын1-р байр, Дугуй танхим

 Хурлын үйл ажиллагаа төлбөргүй.

ЖИЧ: Хуралд илтгэл тавьж оролцох (аман болон ханын илтгэл) сонирхолтой хүмүүс сэдвээ 2015 оны 6-р сарын 5-ны 1500 цагаас өмнө дараахь э-шууданаар  ирүүлнэ үү.

seke_m25@yahoo.com


Wednesday, May 20, 2015

Тавдугаар сарын Гео-уулзалтын илтгэлүүд

Тавдугаар сарын Гео-уулзалтын илтгэлүүд

Өнөөдөр болж өнгөрсөн энэ сарын "Гео-уулзалт"-ын илтгэлүүдийг та бүхэнд танилцуулж байна. Хүрэлцэн ирж өөрсдийн судалгааны ажил, үр дүнг танилцуулсан илтгэгч нартай баярлалаа.
  • "Гео-уулзалт"-ын тухай

  • Геодези, газарзүйн мэдээллийн системийн мэргэжлийн нэр томьёоны мэдээллийн сангийн загварчлал - Л.Золзаяа, Монголын Геомэдээллийн Холбоо

  • Улаанбаатар хотын газрын нөөцийн судалгаа, газар өмчлөлийн онлайн систем  -Д.Дэжидмаа, АНУ-ын Редландын Их Сургуулийн ГМС-ийн магистр

Харин МТҮП-ийн өрөө солигдсон учир, интернетээр шууд дамжуулалт болон Youtube дээр бичлэгийг энэ удаа дамжуулж чадсангүйдээ хүлцэл өчье.


Sunday, May 10, 2015

Тавдугаар сарын Гео-уулзалт

Тавдугаар сарын Гео-уулзалт

Энэ сарын ээлжит Гео-уулзалт 5-р сарын 20-ны өдрийн 17:30 цагаас Мэдээлэл технологийн үндэсний паркын 3-р давхарын сургалтын өрөө /302/-д болно.

geomedeelel.blogspot.com/2015/05/blog-post_10.html

Энэ сарын уулзалт:

17:30 "Гео-уулзалт"-ын тухай

17:40 Геодези, газарзүйн мэдээллийн системийн мэргэжлийн нэр томьёоны мэдээллийн сангийн загварчлал - Л.Золзаяа, Монголын Геомэдээллийн Холбоо

18:10 Завсарлага

18:30 Улаанбаатар хотын газрын нөөцийн судалгаа, газар өмчлөлийн онлайн систем  - Д.Дэжидмаа, АНУ-ын Редландын Их Сургуулийн ГМС-ийн магистр

гэсэн хөтөлбөрийн дагуу явагдана.

Санаачлагч, зохион байгуулагч:


Дэмжигч:


Хаяг:









Гео-информатикийн Азийн Сэтгүүл

Гео-информатикийн Азийн Сэтгүүл

Гео-информатикийн Азийн Сэтгүүл (Asian Journal of Geo-informatics) нь Азийн Зайнаас Тандан Судлалын Холбооноос гаргадаг албан ёсны сэтгүүл юм. Геоинформатик буюу гео-мэдээллийн салбарын тандан судалгаа, газарзүйн мэдээллийн систем, байршил тогтоогч систем, тэдгээрийн шинжлэх ухааны аргазүй, технологи, аргачлал, туршлагуудын талаар нийтэлдэг томоохон сэтгүүлүүдийн нэг юм. 


Тухайн жилийн 3, 6, 9 ба 12 дугаар саруудад буюу жилд нийт 4 удаа хэвлэгддэг. Эрдэм шинжилгээний өгүүллэгүүд, техникийн тайлангууд, Азийн Зайнаас тандан судлалын их хурлын шагналт бүтээлүүдийг байнга нийтэлдэг.

Өөрийн бүтээлээ хэвлүүлье гэвэл доорх линкээр орж заавартай танилцана уу.

4-р сарын Гео-уулзалтын илтгэлүүд

4-р сарын Гео-уулзалтын илтгэлүүд

Өнгөрсөн сарын илтгэгч нар илтгэлүүдийн танилцуулах гэсэн боловч илтгэлүүд нь цугларч амжихгүй байгаа тул та бүхэнд энэхүү уулзалтын шууд дамжууллалтын бичлэгийг танилцуулж. Илтгэгч нарыг удахгүй илтгэлээ явуулахаар, нөхөж оруулах болно.
  • "Гео-уулзалт"-ын тухай

  • Үндэсний хөгжлийн хөтөлбөрүүдийн гео-оронзайн мэдээллийн сангийн хэрэглээ - Др. Б.Сувданцэцэг, Үндэсний хөгжлийн хүрээлэн
* ЖИЧ: Дараа нөхөж оруулна.
  • Гео-мэдээллийн сангийн бүтэц ба кодчилол, түүний хэрэглээ  - П.Ганбаатар, Газрын харилцаа, геодези, зураг зүйн газар
* ЖИЧ: Дараа нөхөж оруулна. 

Гео-уулзалтын Youtube дэх суваг:

 

Monday, April 13, 2015

Дөрөвдүгээр сарын Гео-уулзалт

Дөрөвдүгээр сарын Гео-уулзалт

Энэ сарын ээлжит Гео-уулзалт дараа долоо хоногийн Лхагва гарагт буюу 4-р сарын 22-ны өдрийн 17:30 цагаас Мэдээлэл технологийн үндэсний паркын 3-р давхарын сургалтын өрөө /302/-д болно.


Уулзалт:

17:30 "Гео-уулзалт"-ын тухай

17:40 Үндэсний хөгжлийн хөтөлбөрүүдийн гео-оронзайн мэдээллийн сангийн хэрэглээ - Др. Б.Сувданцэцэг, Үндэсний хөгжлийн хүрээлэн

18:20 Завсарлага

18:40 Гео-мэдээллийн сангийн бүтэц ба кодчилол, түүний хэрэглээ  - Н.П.Ганбаатар, Газрын харилцаа, геодези, зураг зүйн газар

19:10 Асуулт, хариулт

гэсэн хөтөлбөрийн дагуу явагдана.

Санаачлагч, зохион байгуулагч:


Дэмжигч:


Хаяг:









Wednesday, March 25, 2015

Гуравдугаар сарын Гео-уулзалтын илтгэлүүд

Гуравдугаар сарын Гео-уулзалтын илтгэлүүд

Гуравдугаар сарын Гео-уулзалтын илтгэлүүдийг та бүхэнд танилцуулж байна.
  • Танилцуулга
  • Байгаль орчны нөлөөлөх байдлын үнэлгээнд геомэдээллийн технологи, аргачлалуудыг хэрэглэх боломжууд, - И.Бямбахүү, Тогтвортой хөгжил, экосистемийн судалгааны хүрээлэн ТББ



  • Заамарын алтын уурхай орчын газрын доройтлыг хиймэл дагуулын мэдээ ашиглан үнэлэх нь, - Н.Элбэгжаргал, Ус цаг уур орчны мэдээллийн хүрээлэнгийн Зайнаас тандан судлалын хэлтэс


ЖИЧ: Уулзалтын үеэр интернетийн холбоосонд асуудал гараад Гүүгл-ийн дамжуулалт минь гацсан учир, танхим дотроос бичсэн бичлэгийг нөхөн Гео-уулзалтын Youtube сувгаар танилцуулах болно.


Monday, March 23, 2015

Гуравдугаар сарын Гео-уулзалт

Гуравдугаар сарын Гео-уулзалт /March Geomeeting/


Та бүхэнд энэ сарын "Гео-уулзалт"-ын тов болон сэдвийг та бүхэнд танилцуулья.


Энэ сарын уулзалт ярилцлага нь геологи, уул уурхайн гео-мэдээллийн  хэрэглээ аргачлал гэсэн сэдвийн хүрээнд нөгөөдөр буюу 3-р сарын 25-ны өдөр Мэдээлэл технологийн үндэсний паркны 3-р давхарын сургалтын өрөөнд 17:30-аас болно.

Уулзалт:

17:30 "Гео-уулзалт"-ын тухай

17:40 Байгаль орчны нөлөөлөх байдлын үнэлгээнд геомэдээллийн технологи, аргачлалуудыг хэрэглэх боломжууд, - И.Бямбахүү, Тогтвортой хөгжил, экосистемийн судалгааны хүрээлэн ТББ

18:20 Завсарлага

18:40 Заамрын алтын уурхай орчын газрын доройтлыг хиймэл дагуулын мэдээ ашиглан үнэлэх нь, - Н.Элбэгжаргал, Ус цаг уур орчны мэдээллийн хүрээлэнгийн Зайнаас тандан судлалын хэлтэс

19:10 Асуулт, хариулт

гэсэн хөтөлбөрийн дагуу явагдана.

Санаачлагч, зохион байгуулагч:


Дэмжигч:


Хаяг:



Friday, March 6, 2015

Хоёрдугаар сарын Гео-уулзалтын илтгэлүүд

Хоёрдугаар сарын Гео-уулзалтын илтгэлүүд

Өнгөрөгч тав дахь өдөр болсон ээлжит 2-р сарын Гео-уулзалтын илтгэлүүдийг та бүхэндээ хүргэж байна.
  • Танилцуулга
  • Геологийн хайгуулын судалгаанд зайнаас тандан судлалын хэрэглээ аргачлал,Б.Баяртунгалаг, Солонгосын KOREA их сургуулийн докторант 

  • Геологи болон уул уурхайн ажлын төлөвлөлтийн загвар, зураглал, Н.Цэдэвдорж, MSLT Компани*
*Удахгүй нөхөн оруулах болно.

Мөн энэ сарын уулзалтыг Google Hangout-ийг ашиглан LIVE On Air-ээр дамжуулж, цаашид энэхүү уулзалтын Youtube сувгийг ажиллуулж байна.


2015 онд олон нийтэд зориулсан гео-мэдээллийн онлайн сургалтууд

2015 онд олон нийтэд зориулсан гео-мэдээллийн онлайн сургалтууд

Та бүхэнд 2015 онд MOOC буюу олон нийтэд зориулсан гео-мэдээллийн онлайн сургалтуудын хуваар, сэдэв, зохион байгуулагч нар, вэб хуудас зэргүүдийг хүргэж байна.



Энэхүү сургалт нь газарзүйн мэдээллийн систем (ГМС)-ийн бүхий л онол, арга зүйн тухайн үндсүүдийг багтааж, ГМС-ийн талаар танд гүнзгий мэдлэг олгоно. Сүүлийн жилүүдэд ГМС-ийн салбар дахь ажиллах хүчний тоо болон орлогын хэмжээ хоёр дахин өссөн ба ажиллах хүчний хэрэгцээ ирээдүйд нэмэгдэх юм. Суралцагчид  нь ГМС-ийн суурь мэдлэгийг, нээлттэй эх үүсвэр бүхий программ хангамжийн тусламжтайгаар хэрхэн үнэгүй, хязгааргүй хэрэглэх боломжийг энэхүү сургалт хангаж өгнө. Сургалтын гарын авлага, дадлага ажлын материалуудыг хавсаргадсан болно.
Хичээлийг заах багш нар: John Van Hoesen, Green Mountain College; Kurt Menke, Birds Eye View GIS Consulting; Richard Smith, Texas A&M Corpus Christi; Phil Davis, Delmar College
Хаанаас санал болгосон: Дэлма Коллеж /Delmar College/  
Үргэлжлэх хугацаа: 5 долоо хоног
Дараагийн хэсэг: 2 сарын 23 - 3 сарын 29, 2015   
Нэмэлт мэдээллийг:  Сургалтын вэб хуудас

Элмхарст Коллеж /Elmhurst College/-ийн MOOC-д зориулсан "Тоон дэлхийг боловсруулах аргачлалууд" онлайн сургалт нь олон нийтэд байршил тогтоох технологи хэрхэн хэрэглэгдэж байгааг заах үнэгүй, 4 долоо хоногийн сургалт юм. 
Хичээл заах багш: Judy Bock, Elmhurst College 
Хаанаас: Элмхарст Коллеж /Elmhurst College/
Хугацаа: 4 долоо хоног
Дараагийн сургалт: 3 сарын 1 -28, 2015.   
Илүү мэдээллийг: Сургалтын вэб хуудас

Олон нийтийг хамарсан, нээлттэй эх бүхий сургалтын нэг хэлбэр болох MOOC сургалт нь мэдээллийн дүн шинжилгээ хийж чаддаг хүмүүст орон зайн мэдээллийн дүн шинжилгээ хийх тодорхой чадварыг олгоно. 
Хичээл заах багш: Linda Beale, Esri
Хаанаас: ESRI
Хугацаа: 6 долоо хоног
Дараагийн сургалт:  3 сарын 4 - 4 сарын 15, 2015  
Илүү мэдээллийг: Сургалтын вэб хуудас

NOTE: This class is offered in Spanish. Trataremos la integración de los Sistemas de Información Geográfica y los dispositivos móviles para usarlos en la gestión del territorio (ГМС ба үүрэн төхөөрөмжийг хамтад нь газар зохион байгуулахад хэрхэн ашиглах талаар сурна.)
Хаанаас: EdX at the Universitat Politecnica de Valencia, Испани.
Хугацаа: 6 долоо хоног
Дараагийн сургалт: 3 сарын 24 - 4 сарын 29, 2015
Илүү мэдээлийг: Сургалтын вэб хуудас

Гео орон зайн технологий ба аналитик аргуудын давуу тал, хэрхэн шинэчлэгдэж байгаа талаар, мөн сүүлийн үеийн хэрэглүүрийг ашиглан газрын зураг хэрхэн үүсгэж дүн шинжилгээ хийх талаар сурна. 
Заах багш: Anthony Robinson, Penn State University
Хаанаас: Coursera 
Хугацаа: 5 долоо хоног
Дараагийн сургалт: 3 сарын 25 - 5 сарын 5, 2015
Илүү мэдээллийг: Сургалтын вэб хуудас


Хэрвээ бүтээлч байдал байдал ба шинжлэх ухаан хоёр хамт байвал юу болох вэ?  Бид хэрхэн амьдардагаа харуулах хэрэгслүүдийг ашиглан дэлхий ертөнцийг загварчлах бидний хүчин чадал дуусашгүй. Гео дизайн бол хүмүүст өгөх мэдээллийг үүсгэн дэлхий ертөнцийг харуулах үйл ажиллагааг хооронд нь холбох цавуу юм. 
Хичээл заах багш: Kelleann Foster, Penn State University  
Хаанаас: Coursera 
Хугацаа: 5 долоо хоног
Дараагийн сургалт: 7 сарын 8 - 8 сарын 18, 2015  
Илүү мэдээллийг: Сургалтын вэб хуудас
Гео орон зайн технологийн хувьсал нь хэрхэн GEOINT тэй нэгдсэн талаар, GEOINT -ийн хүчин чадал, хүмүүс хэрхэн газар зүйг хэрэглэдэг талаар танилцуулах юм. 
Заах багш: Todd Bacastow, Penn State University
Хаанаас: Coursera 
Хугацаа: 5 долоо хоног
Дараагийн сургалт: Энэ сургалт 2015 оны 2 сард эхэлсэн. Дараагийн сургалтын хугацаа одоогоор тодорхойгүй байна.  
Илүү мэдээллийг: Сургалтын вэб хуудас

Энэ сургалтаар алгоритмүүд, програмчлал, GPS гэх мэт орон зайн тооцоолох технологи, Google Map, байршил дээр суурилсан үйлчилгээ ба ГМС заана. Мэдээллийг хэрхэн цуглуулж, дүн шинжилгээ хийн, байж болох алдаанаас зайлсхийх, хамгийн сайн байршил мэдэрдэг технологи бүтээх зэргийг сурна.   
Заах багш:  Brent Hecht and Shashi Shekhar, the University of Minnesota.
Хаанаас: Coursera 
Хугацаа: 8 долоо хоног
Дараагийн сургалт: Одоогийн байдлаар төлөвлөгдөөгүй, гэхдээ өмнөх лекцүүдийг урьдаас харж болно. 
Илүү мэдээллийг: Сургалтын вэб хуудас

Эх сурвалж: Directions Mag