Дэлхийн Өндрийн Мэдээг (30 метрээр торолсон) JAXA-гийн вэб сайтаас үнэгүй хэрэглэх боломжтой боллоо.
Япон улсын Агаар сансрын судалгааны агентлаг (JAXA)-аас тодорхой нутаг дэвсргэрийн гадаргуугийн тогтоцыг 30 м -ийн хэвтээ нарийвчлалтай өндрийн мэдээгээр дүрслэн үнэгүй нийтэлж эхэллээ. Тухайн иж бүрэн мэдээлэл нь DAICHI буюу ALOS хиймэл дагуулын цуглуулсан мэдээ юм. Эхний шатанд Зүүн Ази буюу Япон, Зүүн Өмнөд Азийн нутаг дэвсгэрүүдийн мэдээг оруулж явцдаа бүр дэлхийг хамарсан мэдээгээр өргөтгөнө (Хойд /Өмнөд өргөргийн 82 градуст). (.)
Өндрийн мэдээг Дэлхийн 3D Байрзүйн Зураглалын 5 м ийн нарийвчлалтай өндрийн өгөгдөл дээр үндэслэн гаргасан ( ). Энэ байрзүйн зураглал нь дэлхийн хамгийн нарийвчлалтай үнэн зөв өндрийн мэдээг одоогоор агуулна. Шинжлэх ухааны судалгаа шинжилгээний ажлууд, боловсрол, ялангуяа гео мэдээлээл ашигладаг хувийн секторуудад хэрэглэгдэхэд зориулагдсан. (.)