2015 онд олон нийтэд зориулсан гео-мэдээллийн онлайн сургалтууд
Та бүхэнд 2015 онд MOOC буюу олон нийтэд зориулсан гео-мэдээллийн онлайн сургалтуудын хуваар, сэдэв, зохион байгуулагч нар, вэб хуудас зэргүүдийг хүргэж байна.
Энэхүү сургалт нь газарзүйн мэдээллийн систем (ГМС)-ийн бүхий л онол, арга зүйн тухайн үндсүүдийг багтааж, ГМС-ийн талаар танд гүнзгий мэдлэг олгоно. Сүүлийн жилүүдэд ГМС-ийн салбар дахь ажиллах хүчний тоо болон орлогын хэмжээ хоёр дахин өссөн ба ажиллах хүчний хэрэгцээ ирээдүйд нэмэгдэх юм. Суралцагчид нь ГМС-ийн суурь мэдлэгийг, нээлттэй эх үүсвэр бүхий программ хангамжийн тусламжтайгаар хэрхэн үнэгүй, хязгааргүй хэрэглэх боломжийг энэхүү сургалт хангаж өгнө. Сургалтын гарын авлага, дадлага ажлын материалуудыг хавсаргадсан болно.
Хичээлийг заах багш нар: John Van Hoesen, Green Mountain College; Kurt Menke, Birds Eye View GIS Consulting; Richard Smith, Texas A&M Corpus Christi; Phil Davis, Delmar College
Хаанаас санал болгосон: Дэлма Коллеж /Delmar College/
Үргэлжлэх хугацаа: 5 долоо хоног
Дараагийн хэсэг: 2 сарын 23 - 3 сарын 29, 2015
Нэмэлт мэдээллийг: Сургалтын вэб хуудас
Элмхарст Коллеж /Elmhurst College/-ийн MOOC-д зориулсан "Тоон дэлхийг боловсруулах аргачлалууд" онлайн сургалт нь олон нийтэд байршил тогтоох технологи хэрхэн хэрэглэгдэж байгааг заах үнэгүй, 4 долоо хоногийн сургалт юм.
Хичээл заах багш: Judy Bock, Elmhurst College
Хаанаас: Элмхарст Коллеж /Elmhurst College/
Хугацаа: 4 долоо хоног
Дараагийн сургалт: 3 сарын 1 -28, 2015.
Илүү мэдээллийг: Сургалтын вэб хуудас
Олон нийтийг хамарсан, нээлттэй эх бүхий сургалтын нэг хэлбэр болох MOOC сургалт нь мэдээллийн дүн шинжилгээ хийж чаддаг хүмүүст орон зайн мэдээллийн дүн шинжилгээ хийх тодорхой чадварыг олгоно.
Хичээл заах багш: Linda Beale, Esri
Хаанаас: ESRI
Хугацаа: 6 долоо хоног
Дараагийн сургалт: 3 сарын 4 - 4 сарын 15, 2015
Илүү мэдээллийг: Сургалтын вэб хуудас
NOTE: This class is offered in Spanish. Trataremos la integración de los Sistemas de Información Geográfica y los dispositivos móviles para usarlos en la gestión del territorio (ГМС ба үүрэн төхөөрөмжийг хамтад нь газар зохион байгуулахад хэрхэн ашиглах талаар сурна.)
Хаанаас: EdX at the Universitat Politecnica de Valencia, Испани.
Хугацаа: 6 долоо хоног
Дараагийн сургалт: 3 сарын 24 - 4 сарын 29, 2015
Илүү мэдээлийг: Сургалтын вэб хуудас
Гео орон зайн технологий ба аналитик аргуудын давуу тал, хэрхэн шинэчлэгдэж байгаа талаар, мөн сүүлийн үеийн хэрэглүүрийг ашиглан газрын зураг хэрхэн үүсгэж дүн шинжилгээ хийх талаар сурна.
Заах багш: Anthony Robinson, Penn State University
Хаанаас: Coursera
Хугацаа: 5 долоо хоног
Дараагийн сургалт: 3 сарын 25 - 5 сарын 5, 2015
Илүү мэдээллийг: Сургалтын вэб хуудас
Хэрвээ бүтээлч байдал байдал ба шинжлэх ухаан хоёр хамт байвал юу болох вэ? Бид хэрхэн амьдардагаа харуулах хэрэгслүүдийг ашиглан дэлхий ертөнцийг загварчлах бидний хүчин чадал дуусашгүй. Гео дизайн бол хүмүүст өгөх мэдээллийг үүсгэн дэлхий ертөнцийг харуулах үйл ажиллагааг хооронд нь холбох цавуу юм.
Хичээл заах багш: Kelleann Foster, Penn State University
Хаанаас: Coursera
Хугацаа: 5 долоо хоног
Дараагийн сургалт: 7 сарын 8 - 8 сарын 18, 2015
Илүү мэдээллийг: Сургалтын вэб хуудас
Гео орон зайн технологийн хувьсал нь хэрхэн GEOINT тэй нэгдсэн талаар, GEOINT -ийн хүчин чадал, хүмүүс хэрхэн газар зүйг хэрэглэдэг талаар танилцуулах юм.
Заах багш: Todd Bacastow, Penn State University
Хаанаас: Coursera
Хугацаа: 5 долоо хоног
Дараагийн сургалт: Энэ сургалт 2015 оны 2 сард эхэлсэн. Дараагийн сургалтын хугацаа одоогоор тодорхойгүй байна.
Илүү мэдээллийг: Сургалтын вэб хуудас
Энэ сургалтаар алгоритмүүд, програмчлал, GPS гэх мэт орон зайн тооцоолох технологи, Google Map, байршил дээр суурилсан үйлчилгээ ба ГМС заана. Мэдээллийг хэрхэн цуглуулж, дүн шинжилгээ хийн, байж болох алдаанаас зайлсхийх, хамгийн сайн байршил мэдэрдэг технологи бүтээх зэргийг сурна.
Заах багш: Brent Hecht and Shashi Shekhar, the University of Minnesota.
Хаанаас: Coursera
Хугацаа: 8 долоо хоног
Дараагийн сургалт: Одоогийн байдлаар төлөвлөгдөөгүй, гэхдээ өмнөх лекцүүдийг урьдаас харж болно.
No comments:
Post a Comment