Wednesday, June 24, 2015

MapInfo Discover 3D-ийн сургалт Монголд болно.

MapInfo Discover 3D-ийн сургалт  Монголд болно.

Удахгүй Монгол улсад газарзүйн мэдээллийн системийн программ хангамжийн нэг төлөөлөл болох MapInfo-ийн Сингапур-т дэхь мэргэжлийн багийнхан ирж дараахь сургалтыг зохион байгуулах гэж байгаа. Энэхүү мэдээлэл нь сурталчилгааны зориултуудтай биш бөгөөд сургалтын тухай нэмэлт мэдээллийг зохион байгуулагч талаас авахыг хүсэж байна. Мөн энэхүү мэдээллийг албан ёсны зөвшөөрөлтэйгээр орчуулан нийтэлж байна.

Хэн оролцож болох вэ?
Энэхүү сургалт нь газарзүйн, хүрээлэн буй орчин болон байгалийн шинжлэх ухаанд ГМС-ийг хэрэглэж буй анхан болон дунд шатны мэдлэгтэй ГМС-ийн мэргэжилтэнгүүд болон MapInfo Discover 3D ашиглаж зураглал хийдэг, MapInfo Pro GIS зургийн программ ашигладаг инженерүүдэд зориулагдсан юм.
Сургалтан дээр та бүхэн программ хангамжийг ашиглан тоон мэдээлэл  боловсруулах, үр дүнг гарган авах дадлагыг гардаж хийснээр энэ чиглэлийн чадвараа нэмэгдүүлэх туршлага болно.
Сургалт хэзээ хаана болох вэ?
Сургалт семинарыг хугацааны хувьд Улаанбаатар хотод 2015 оны 7-9 сарын хооронд зохион байгуулахаар урьдчилан төлөвлөж байна. Та бүхний бүртгэлийн мэдээлэл дэхь холбогдох хаягаар сургалтын хугацаа, зохион байгуулах байршил зэрэг дэлгэрэнгүй мэдээллийг илгээх болно.
Сэдвийн чиглэл болон хичээлийн хуваарь:
1 дэх өдөр

• MapInfo Professional /Discover User Interface  / MapInfo Мэргэжлийн / Discover Хэрэглэгчтэй харилцах хэсэг
• Map Projections  /Газрын Зургийн Тусгагууд /
• Layer Control      /Давхарга Удирдах/
• Data Opening and Importing /Өгөгдлийг Нээх болон Импорт хийх /
• Data Creation and Editing    /Өгөгдлийг Бий болгох болон Засварлах/
• Data Selection and Querying /Өгөгдлийг Сонгох болон Шүүж ашиглах /

дахь өдөр
• Map Production / Газрын зургийн Үйлдвэрлэл /
• Thematic Mapping / Сэдэвчилсэн Зураглал /
• Surface Grid Creation and Analysis / Гадаргуугийн Торлол Үүсгэх болон Дүн шинжилгээ хийх/
• Comprehensive Drillhole Data Display / Дэлгэцэнд Өрмийн Өгөгдөлийг Иж бүрэн гаргах /

дахь өдөр
• pbEncom Discover 3D User Interface / pbEncom Discover 3D Хэрэглэгчтэй харилцах хэсэг /
• Navigating in 3D /3D Удирдан чиглүүлэх  /
• Digitising and manipulating data in 3D  /3D өгөгдөлийг дижитайз хийж удирдах/

 4 дэхь өдөр
• Modelling data in 3D / 3D өгөгдлийг загварчлах /
• Displaying the following data types in 3D: / 3D дэхь өгөгдлийг төрлөөр нь дэлгэцэнд гаргах  /
   - Drillholes and associated sections  /Өрөмдлөгүүд болон түүнтэй холбоотой зүсэлтүүд /
   - Raster Images  /Растер зураг/
   - Raster Grids   /Растер торлол/
   - Vector /Вектор/
   - Voxel /Эзэлхүүн /
• 3D Data Management /3D Өгөгдлийн Менежмэнт/
   - Hardcopy output / Бүрэн эхээр нь хуулбарлан гаргах/
   - Softcopy output /Сүлжээгээр дамжуулж хуулбарлан гаргах/
Сургалтын зардал ямар байх вэ?
Энэ сургалт нь хоёр багц байдаг. Хэрэв та сонирхож бүртгүүлвэл сургалтын төлбөрийн талаарх мэдээллийг танд явуулна.
Хувь хүн
Хувиараа оролцогчдыг энэхүү сургалтанд нэгдэхийг урьж байна. Төлбөрийн тухай мэдээллийг танд бүртгэл хийгдсэний дараа мэдэгдэх болно.
Корпораци/Групп
Байгууллагаараа эсвэл хувь хүмүүс хамгийн багадаа 5 оролцогч нэгдээд геологийн мэргэжлийн Ангисургалт гаргаж болно.
Гэрчилгээ
Сургалтанд амжилттай оролцсон оролцогчдод сургалтын явцын дүнгээр Сертификат олгоно.

Та сонирхож байвал энэхүү холбоосоор бүртгүүлээрэй.


No comments: