Friday, June 19, 2015

Дэлхийн Өндрийн Мэдээг (30 метрээр торолсон) JAXA-гийн вэб сайтаас үнэгүй хэрэглэх боломжтой боллоо.

Дэлхийн Өндрийн Мэдээг (30 метрээр торолсон) JAXA-гийн вэб сайтаас үнэгүй хэрэглэх боломжтой боллоо.  

Япон улсын Агаар сансрын судалгааны агентлаг (JAXA)-аас тодорхой нутаг дэвсргэрийн гадаргуугийн тогтоцыг 30 м -ийн хэвтээ нарийвчлалтай өндрийн мэдээгээр дүрслэн үнэгүй нийтэлж эхэллээ. Тухайн иж бүрэн мэдээлэл нь DAICHI буюу ALOS хиймэл дагуулын цуглуулсан мэдээ юм. Эхний шатанд Зүүн Ази буюу Япон, Зүүн Өмнөд Азийн нутаг дэвсгэрүүдийн мэдээг оруулж явцдаа бүр дэлхийг хамарсан мэдээгээр өргөтгөнө (Хойд /Өмнөд өргөргийн 82 градуст). (Хавсралт 1.)

Өндрийн мэдээг Дэлхийн 3D Байрзүйн Зураглалын 5 м ийн нарийвчлалтай өндрийн өгөгдөл дээр үндэслэн гаргасан ( Хавсралт 3). Энэ байрзүйн зураглал нь дэлхийн хамгийн нарийвчлалтай үнэн зөв өндрийн мэдээг одоогоор агуулна. Шинжлэх ухааны судалгаа шинжилгээний ажлууд, боловсрол, ялангуяа гео мэдээлээл ашигладаг хувийн секторуудад хэрэглэгдэхэд зориулагдсан. (Хавсралт 2.)



Холбогдох линкүүд
(*Тэмдэглэл)
Дэлхийн 3D Байр зүйн зураглал нэртэй төсөл нь ALOS ийн 5 м ийн ба 2.5 м ийн  өндрийн мэдээнээс бүтнэ. NTT DATA Corporation нь уг мэдээ өгөгдлийг бусдад түгээх үүрэгтэй.  

Хавсралтууд

1. PRISM Дэлхийн Өндрийн Мэдээ (30-метрийн нарийвчлалтай торолсон)

Шар дөрвөлжин дотор эхний ээлжинд нийтлэгдэх өгөгдлийг хамарч байгаа нутаг дэвсгэр.

2. PRISM Дэлхийн өндрийн мэдээ: Хэрэглээнүүдийг нь жишээгээр үзүүлбэл.

* Дараах жишээнүүдээр ALOS зураг ба өндрийн мэдээг нэгтгэн юунд ашиглаж болохыг харуулав. 
(a)Голын урсгалыг аюул занал үнэлэх зурагт дүрслэхэд суур мэдээ нь болж өгнө.
Цэнхэр хэсгүүд нь гол мөрөн болон түүний урсгалын улмаас үерийн аюул гарч болзошгүй газруудыг харуулна. (Цайвар цэнхэр өнгүүдээр усны гүн ихтэй газруудыг заав.)

(b)Цунами, далайн түрлэг, аюулын загварчлал
Цэнхэр өнгийн талбайнууд нь тодорхой нөхцөлд цунамид өртөх магадлал өндөртэй газрууд. 
(c)Газар нутгийг ойлгох дүн шинжилгээ хийх. 

(d)3D загварыг сургалтын зорилгоор ашиглах нь 
Нийтэлж байгаа мэдээний жишээнүүд (Токио)
(a)Удахгүй нийтлэгдэх Дэлхийн өндрийн мэдээ (30-m mesh) 

(b)PRISM дэлхийн өндрийн мэдээ (5-m mesh)
(c)Тухайн газар нутгийн DAICHI (ALOS) дагуулаас авсан зураг

3. Тоон 3D Байр зүйн зураглал 


Тоон 3D байр зүйн зураглал бол газар нутгийг хэвтээ ба босоо координатыг өндрийн хамт гурван хэмжээсээр зурагладаг өгөгдөл юм. Энэ өгөгдөл хоёр төрлийн мэдээнээс бүрдэнэ. Эхнийх нь ортофото зураг буюу сансраас авсан зурган дээр гарах геометрийн алдааг зассан зураг. JAXA-ийн ALOS хиймэл дагуулын PRISM мэдрэгчээр авсан бүх мэдээнүүдээс аль болох бага үүлтэй 3 сая зургийг сонгож гурван хэмжээст байр зүйн зургийн тоон өндрийг загварыг үүсгэдэг. Иймд эдгээр загварууд бүх дэлхийг 5 м ийн өндөр нарийвчлалтай харуулдаг.

No comments: