Вэб хичээл: Ургамлын нормчилсон индексийн ялгаа (NDVI)-г хиймэл дагуулын мэдээ ашиглан зураглах
Та бүхэнд дараа сар зохион байгуулагдах НАСА-гийн Зайнаас тандан судлалын (ARSET) web-д суурилсан сургалт
хөтөлбөрт оролцохыг урьж байнав Сургалт нь вэб-д суурилсан ахисан шатны сургалт бөгөөд Ургамлын нормчилсон индексийн ялгаа (NDVI)-г хиймэл дагуулын мэдээ ашиглан зураглах тухай юм.
12: 00-1: 00 pm цагт Зүүн Бүсийн Стандарт цаг (АНУ, Канад) (-05: 00
UTC) явагдах болно.
Хичээлийн танилцуулга: Хичээлд оролцогчид нь
Ландсат болон MODIS-ын хиймэл дагуулын мэдээг ашиглан NDVI бодуулах,
гарган авах, хэрхэн ашиглах зэргийг сурах болно. Долоо хоног бүрийн вэб хичээлд лекц, практик ажлын дасгалууд, тэдгээрийг хэрхэн хийх
талаар бичсэн заавруудыг оруулах болно. Дасгал ажлуудад нь ГМС-ийн хэрэглээний нээлттэй эх үүсвэр бүхий QGIS-ийг ашиглах болно. Сургалт
бүр дээр оролцогчдод дасгал ажлыг хийж сурахад чиглүүлсэн зааварчилгаатай байна. Гэсэн
хэдий ч оролцогчид нь вэб хичээлийн үеэр дасгалуудыг хийж гүйцэтгэх бөгөөд магадгүй нэмэлт хугацааг зайлшгүй зарцуулах хэрэгтэй. Дасгал ажил тус бүрийн дараа гэрийн
даалгаваруудыг бүрэн хийж гүйцэтгэх ба
шаардлага хангасан оролцогчид гэрчилгээ авах эрхтэй болно.
Хичээлд оролцоход шаардлагатай зүйлс:
- "Зайнаас тандан судлалын үндсэн суурь зарчимууд" шаардлагыг хангасан, сургалтын 1 болон 2-р түвшний эсвэл түүнтэй адилтгах хэмжээний туршлагатай байна.
- QGIS Татаж аван бүх дагалдах програм хангамжийг суулгах хэрэгтэй. Бид танд хичээл эхлэхээс өмнө QGIS програмхангамжаа нээж, ажиллуулж баталгаатай болгохыг зөвлөж байна.
Хичээлийн хөтөлбөр:
• 2-р долоо хоног (хоёрдугаар сарын
17): Ландсат мэдээ ашиглах болон NDVI зураглал хийх
• 3 -р долоо хоног (хоёрдугаар сарын
24): MODIS мэдээ ашиглан NDVI-ийн цаг хугацааны цуврал зураглал хийх
• 4 дэх долоо хоног(гуравдугаар сарын 2): MODIS NDVI-ийн өөрчлөлтийн зураглал
Сургалтын материалиудыг англи, испани хэл дээр олгоно. Дэлгэрэнгүй мэдээллийг
хавсаргасан хуудсаар дамжуулан үзнэ үү.
Бүртгэл: Энд дарж бүртгүүлнэ үү
Гэрчилгээг 4 долоо хоногийн бүх сургалтанд оролцож, гэрийн даалгавраа бүгдийг
бүрэн гүйцэтгэсэн хүмүүст олгоно.
Вэб хичээл болон ARSET хөтөлбөрийн талаарх илүү дэлгэрэнгүй мэдээллийг манай вэб
хуудаснаас авна уу.
Эх сурвалж: NASAARSET.
Орчуулсан. Л.Золзаяа
No comments:
Post a Comment