Wednesday, December 10, 2014

Жишээ: ArcGIS програм хангамжийг ашигласан Новосибирск хотын газарзүйн мэдээллийн систем


Жишээ: ArcGIS програм хангамжийг ашигласан Новосибирск хотын газар зүйн мэдээллийн систем


2013 онд DATA+, Data East и ИТП «ГРАД» компаниуд Оросын Холбооны Улсын Новосибирск хот дахь газарзүйн мэдээллийн системийг байгууллахаар ажилласан байна. Новосибирск хотын нутгийг хамарсан орон зайн мэдээллийн системд хотын болон төрийн байгууллагууд, албан хаагч, оршин суугч зэрэг төрөл бүрийн түвшинд холбогдон Новосибирск хотын тухай хэрэгтэй мэдээллээ авах, ашиглах, тэдгээрт тулгуурлан шийдвэр гаргах зэрэгт зориулагдсан систем юм. Мэдээллүүд нь Новосибирск хотын мэргэжилтнүүдийн бэлтгэсэн газар зүйн болон орон зайн суурь мэдээллүүд дээр тулгуурлагдан хийгдсэн бөгөөд аливаа мэргэжилтэн болон оршин суугч зэрэг хэрэглэгчид нь  зорилгоосоо хамааран ашиглаж болно.


Геопорталын нүүр хуудас

Мэдээллийн санг үүсгэхдээ 2012 оноос 2016 оны байршил тогтоогч хиймэл дагуулын ГЛОНАСС систем болон бусад хиймэл дагуулын мэдээ, өгөгдлүүдийг ашигласан байна.

Новосибирск хотын Нэгдсэн Газарзүйн мэдээллийн систем (ГМС /РГИС/) буюу - Орон зайн мэдээллийн нэгдсэн лавлахын систем бий болж байна. Энэ систем нь өөртөө өгөгдлүүдийн тухай метадата агуулахаас гадна хотын болон төрийн байгуууллагууд системрүү нэгэн зэрэг хандаж мэдээллээ шинэчилж болох боломжийг бүрдүүлж өгсөн байна. Үүнд:
  • Худалдаа, аж үйлдвэрийн яамны Новосибирск хотын бизнес хөгжлийн төв
  • Боловсрол, шинжлэх ухаан яамны Новосибирск хотын шинэтгэлийн бодлогын газар
  • Новосибирск хотын эрүүл мэндийн газар
  • Новосибирск хотын зам тээврийн газар
  • Новосибирск хотын Хөдөө аж ахуйн хөгжлийн газар
  • Новосибирск хотын соёлын газар
  • Новосибирск хотын Үл хөдлөх хөрөнгө, газрын харилцааны газар
  • Новосибирск хотын Ойн газрын сан
  • Новосибирск хотын Хотын хөгжлийн архивын мэдээллийн системийг баримтжуулах газар
  • Новосибирск хотын Геомэдээллийн архивын газар
  • Новосибирск хотын Хот төлөвлөлтийн газар

Мэдээллийн системийг байгуулахдаа ГМС-ийн Esri-гийн ArcGIS for Server Standard Enterprise, ArcGIS for Desktop Standard (ArcEditor),  ArcGIS Data Interoperability, ArcGIS Network Analyst зэрэг програмууд дээр суурьлуулагдсан байна.



Новосибирск хотын Геопортал систем нь хэрэглэгчдийн нэгдсэн мэдэээллийн сан бөгөөд хэрэглэгчдийг бүртгэх, ГМС /РГИС/-ийн материалын хайлтын системыг шалгуураар нь бүрдүүлж, хэрэглэгчийн хүссэн мэдээллээр нь хангах,  програмын системд нэвтрүүлэх, мэдээ, өгөгдлүүдийн тухай метадатаг үүсгэх, хасах, засварлах, нийтлэх эрхийг олгодог байна. Геопортал нь Esri Geoportal Server дээр суурьлагдаж бүтээгдсэн байна.

                                                                     Геофондын зураг
                                                                Байгууллагын зураг
                                                            Зам харилцааны зураг
                                                                   Хаягийн зураг
                                                             Хөдөө аж ахуйн зураг
                                                    Эрүүл мэндийн байгууллагын зураг
                                                           Үйлдвэр, аж ахуйн зураг


Геопортал нь мэдээ, өгөгдлүүдийг бүрдүүлэхээс гадна тэдгээр тулгуурлан хэрэглэгч вэбийн орчинд ГМС-ийн үндсэн үйлдлүүд, сэдэвчилсэн зураглал болон газрын зураг үүсгэх чадвартай юм байна. Түүнчлэн, хэрэглэгчид нь ГМС-ийн үйлдлүүд, боломжуудыг ашиглан, өөрийн багаж хэрэгсэл, үйлчилгээг нэмж өөрсдийн үйл ажиллагааг тусгасан програмуудыг үүсгэх боломжийг олгодог байна.

Эх сурвалж: www.dataplus.ru

No comments: