Friday, November 21, 2014

Газарзүйн мэдээллийн системийн өдрийн (GIS Day) илтгэлүүд

Газарзүйн мэдээллийн системийн өдрийн (GIS Day) илтгэлүүд

Өчигдөр буюу 11-р сарын 19-ний өдөр Мэдээлэл технологийн үндэсний парк (IT Park)-ийн 211 тоотод Монголын Гео-мэдээллийн Холбооноос жил бүр зохион байгууллагддаг Газарзүйн мэдээллийн системийн өдрийг (GIS Day) тэмдэглэлээ. 

Энэ өдрийг Монгол улсад 2009 оноос эхлэн тэмдэглэж ирсэн бөгөөд энэ жилийн онцлог нь нэгдсэн нээлтийн үйл ажиллагаа болон салбар хурлуудыг МУИС, ШУТИС, ХААИС-уудын газарзүйн мэдээллийн систем, зайнаас тандан судлалын чиглэлийн лабораториуд, тэдгээр суралцдаг оюутан судлаачид өөрсдийн санаачилга, судалгааны чиглэл, ач холбогдолын тухай олон нийтэд илтгэлүүдээ танилцууллаа. 

Нэгдсэн үйл ажиллагаанд танилцуулагдсан илтгэлүүдийг та бүхэнд хүргэж байна.

  • Газарзүйн мэдээллийн системийн өдрийн (GIS Day) нээлт

  • Монгол улсын Үндэсний оронзайн мэдээллийн дэд бүтэц, түүний хэрэглээ, ач холбогдол - Э. Баярмаа, Газрын харилцаа геодези зураг зүйн газар


  • Сансар дахь хүний үйл ажиллагааны олон улсын зохицуулалтанд Монгол улсын оролцоо - В. Батбаяр, Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газар

  • GIS Day-ийн нээлтийн бялуу

  • Үндэсний зайнаас тандан судлалын төвийн мэдээ, мэдээллийг "Вэб-ГМС" технологи ашиглан нийтэд түгээх нь - М.Одбаяр, ЦУОШГ-ын Байгаль орчны мэдээллийн төв

  • Газарзүйн мэдээллийн системийн программ хангамжийн хэрэглээ - Б.Жавзандулам, МонМЭП ХХК

GIS Day-гийн фото альбом:



Энэхүү үйл ажиллагааг дэмжиж ажилласан бүх байгууллага, судлаач, хувь хүмүүс болон GIS Day -д хүрэлцэн ирсэн та бүхэнд маш их баярлалаа.

No comments: