2014 оны блогын төлөвлөгөө
За,
шинэ он гараад нилээд хэд хоночихлоо... блог дээрээ бичлэг хийнэ гэж
явсааар өдий хүрлээ... Өмнөх жилүүдэд дэмжиж, хамтарч
ажилласан бүх хүмүүсдээ талархаж байна. Та хэдийн дэмжлэггүй байсан бол
Geo-meeting болохгүй, GIS Day-гээ
тэмдэглэж чадахгүй... гээд олон зүйлс дурдаж болохоор л байна. Гэхдээ
шинэ онд буюу 2014 онд блогын зүгээс ямар ямар ажлуудыг хийхээр бодож
байгаагаа бичмээр санагдлаа... та бүхэн өөрсдийн санал, шүүмжлэлээ
чөлөөтэй илэрхийлээрэй...
- Geo-meeting-ээ сар бүр алгасахгүй хийх
- Гео-орон зайн мэдээллийн шинжлэх ухаан, технологийн талаарх мэдээллүүдийг хүргэх
- Гео-мэдээллийн ойлголтууудыг нутагшуулах чиглэлээр хэд хэдэн орчуулгын ажилд оролцох, эхлүүлэх, хэрэгжүүлэх, хэвлэх, түгээх
- Залуу судлаач, сонирхогчдыг дэмжиж, хамтарч ажиллах
- ... /P.S: энэ хэсгийг та бүхэнд үлдээе... саналаа нэмээд байгааарай/
6-р сард МУИС-ийн ФЭС-ийн NUM-ITC-UNESCO Зайнаас тандан судлал, газарзүйн мэдээллийн системийн лабораторийн жил бүр зохион байгуулдаг гео-мэдээлэл, астрономийн хурал болох бөгөөд энэхүү үйл ажиллагааг зохион байгуулахад хамтран ажиллана.
Холбоо барих:
эсвэл
No comments:
Post a Comment