Wednesday, January 5, 2011

Монгол программ хангамж: БиоСАН

Монгол программ хангамж: БиоСАН


Өнгөрөгч онд гарсан томоохон нэг зүйлийн тухай бичихээр аль эртнээс бэлдсэн боловч амжихгүй өдий хүрчихлээ. 2010 онд Монгол улсад гео-мэдээллийн салбарт асар их ололт амжилт авчирсан зүйл бол Монгол хүнийн ухаанаар бичигдсэн газарзүйн мэдээллийн системийг ашиглан биологийн төрөл зүйлийн судалгаа, ажиглалт, хяналт шалгалтын мэдээллийн санг үүсгэх, түүнд дүн шинжилгээ хийх БиоСАН нэртэй программ хангамж гарсан билээ. Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-ийн Монгол дахь хөтөлбөрийн газараас гаргасан энэхүү программ хангамж нь өнгөрөгч хавар Мэдээлэл, шуудан, харилцаа холбоо, технологийн газараас зарласан "Шилдэг шийдэл-2010" уралдаанд шалгарч 2 дугаар байр эзлэсэн юм.

Та бүхэнд энэхүү программ хангамжийн танилцуулгыг хүргэе.



Мөн WWF-ийн Монгол дахь хөтөлбөрийн газар эсвэл тэдний вэб сайтаар дамжуулан нэмэлт мэдээлэл болон хэрэглэхийг хүсвэл татаж эсвэл СД-ийг авч болох юм байна.

1 comment:

Anonymous said...

Manaihnii tavij bga iltgeluud hunii nudend tushaar yum yer algaa, heden doctor prof-uud ch yalga alga, slide duuren l oguulberuud hen unshihiin. Olon ulsiin tuvshind hurtel haa ch bn daa