Sunday, January 23, 2011

2011 онд JAXA жижиг төслүүдийг санхүүжилнэ

2011 онд JAXA жижиг төслүүдийг санхүүжилнэ

Жил бүр Японы сансар судлалын агентлаг (JAXA)-гээс гео-мэдээллийн шинжлэх ухаан, технологийн хэрэглээ, арга зүйг өргөжүүлэх, нэвтрүүлэх үүднээс зайнаас тандан судлал, газарзүйн мэдээллийн системийн "Жижиг төслүүд-2011"-ийг оны өмнөх зарласан байна.

Энэхүү хөтөлбөрт Азийн улс орнуудал тулгарч буй байгалийн гамшигт үзэгдэлүүд, тэдгээрийн үйл явц, байнгын хяналт шинжилгээ, байгаль, цаг уурын мэдээлэлүүдийг хиймэл дагуулын мэдээтэй хам боловсруулан олон нийтэд үйлчлэх судалгааны болон үйл ажиллагааны төслүүдийг хамруулах бөгөөд JAXA-гээс санхүүжилж, Тайландын Азийн Технологийн Их Сургуулийн Гео-мэдээллийн төв дээр хэрэгжүүлэх юм байна.

Энэ хөтөлбөр нь JAXA-гийн олон улсын хүний нөөцийн чадавхийг дээшлүүлэх хөтөлбөрийн хүрээнд:
зэрэг олон улсын хөтөлбөрүүдэд хамрагдсан улс орны мэргэжилтэнгүүдийн чадварыг сайжруулах, дээшүүлэх зорилготой болно.

Манай улсын хувьд ч энэ хөтөлбөрт оролцоход нээлттэй бөгөөд:
  • Төслийн саналыг хүлээж авах эцсийн хугацаа: 2011 оны 3-р сарын 6
  • Төслийн шалгаруулалтын дүнг мэдээлэх: 2011 оны 4-р сар
  • Төслийн арга зүй, үйл ажиллагааны явцыг тодорхойлох сургалт: 2011 оны 7-р сар (4 долоо хоног)
  • Судалгааны ажил: 2011 оны 8-10-р сар
  • Үр дүнг боловсруулах сургалт: 2011 оны 11-12-р сар
гэсэн хөтөлбөрийн дагуу энэ жил хэрэгжих юм байна. Та бүхэн нэмэлт мэдээллийг дараахь танилцуулгаас үзэх эсвэл татаж авч болно.



Төслийн саналыг электрон хэлбэрээр дараахь э-шуудангаар хүлээн авах юм байна.

Эх сурвалж: JAXA, AIT

No comments: