HydroSHEDS: Усны мэдээлэл, зураглал
Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF) -ийн Хамгаалалын судалгааны хөтөлбөр нь одоогоор HydroSHEDS гэж нэрлэгдсэн, дэлхий нийтийн ус зүйн мэдээллийн санг шинэчлэн сайжруулж боловсронгуй болгож байна. Энэхүү өгөгдлийн ихэнх нь дэлхийг бүхэлд хамрах бөгөөд цэвэр усны хамгаалал, байгаль орчны төлөвлөлтийн дүн шинжилгээ, хэрэглээг нэмэгдүүлэхэд зориулагдсан байна.
HydroSHEDS нь НАСА-гийн SRTM (олон удаа ашиглах радар байр зүйн хөтөлбөр) -ийн хүрээнд цуглуулсан өндөр нарийвчлалтай өндөршлийн өгөгдөл дээр үндэслэгдэн хийгдсэн бөгөөд HydroSHEDS гэдэг нь Ус зүйн мэдээлэл болон газрын зураг – олон янзын масштабтай Олон ашиглагдах Өндрийн үүсгэвэр (Hydrological data and maps based on SHuttle Elevation Derivatives at multiple Scales) гэсэн утгатай үг юм.
HydroSHEDS –ийн түгээмэл хэрэглээ нь гол ба усны хагалбарын тоон зургийг гаргаж, бусад гео орон зайн өгөгдлүүдтэй хам боловсруулалтанд оруулж загварчлал хэрэглэх боломжтой. Жишээ нь: урсгалын горимыг тооцоолдог ус зүйн загвар.
Өмнөд Америк, Төв Америк, Азийн хэсгийн өгөгдөл, мэдээллүүд одоогоор хэрэглэхэд боломжтой бөгөөд бусад газруудын өгөгдлүүдийг энэ жилд багтаан оруулах төлөвлөгөөтэй.
HydroSHEDS нь ашгийн бус, үнэгүй хэрэглэхэд зориулагдсан. Илүү их мэдээлэл авах буюу өгөгдлийг татаж авахыг хүсвэл http://hydrosheds.cr.usgs.gov.
Үзүүлэлтүүд
HydroSHEDS бол янз бүрийн түвшингийн масштабаар ашиглах, формат нь олон программ хангамжууд таних боломжтой ус зүйн мэдээллийн шинэ бүтээгдэхүүн юм. HydroSHEDS нь усны хагалбарын хил зааг, усны хоолойн чиглэл, голын топологи мэдээ, зай, үерийн усны хуримтлал гэх мэтийг агуулсан нэмэлт мэдээллийн давхаргуудыг багтаасан иж бүрэн гео мэдээллийн сүлжээ юм.
HydroSHEDS-ийг хөгжүүлэх гол зорилго бол орон нутгийн болон дэлхийн усны хагалбарын дүн шинжилгээ, ус зүйн загварчлал, цэвэр усны чанарын хамгаалалтын төлөвлөгөө, өмнө нь хийж болохгүй байсан хэмжээ, нарийвчлалыг хангах гол давхаргуудыг үүсгэх юм. Оронзайн нарийвчлал нь 3 арк сек /ойролцоогоор экватор дээр 90м/ ээс 5 мин /ойролцоогоор экватор дээр 10км/ хүртэл байна.
http://www.worldwildlife.org/science/projects/freshwater/item1991.html
Эх сурвалж: WWF
No comments:
Post a Comment