Дэлхийн эрүүл мэндийн атлас
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Халдварт өвчний дэлхийн атлас нь үндсэн платформоосоо гадна тухайн мэдээллийн сан дээр харьцуулалт ба дүн шинжилгээ хийх боломжтой стандартын өгөгдөл бүхий, халдварт өвчний тархалт, байршлыг улс, муж, дэлхийн түвшинд харуулдаг атлас юм. Хүн ам зүй, нийгэм эдийн засгийн нөхцөл, хүрээлэн буй орчны хүчин зүйлсийн мэдээг агуулсан учраас уг халдварт өвчний талаар дүн шинжилгээ хийх, тайлал хийхэд маш тустай юм. Атлас нь ямар нэг халдварт өвчний цар хүрээ, тархалт, дамжилтыг тогтооход зориулагдсан.
Ирэх жилээс уг атласын систем нь хумхаа, ХДВХ/ДОХ, ноцтой халдварт өвчин, сүрьеэ зэрэг өвчнүүдийн тайлан материал, мэдээллийг ашиглах үйлчилгээг үзүүлэх, тунгалгийн өвчин, нойтон хамуу, гвинейн хорхой , тахал, менеингит, булчин задрах тахал, шар халуун зэрэг өвчнүүдийг бүр мөсөн устгаж, алга болгох өвчний эсрэг эм бэлдмэл бий болгох зорилготой байгаа.
Мэдээллийн лавлах
Энэ нь хэрэглэгчдэд ДЭМБ-ийн Халдварт өвчний дэлхийн мэдээллийн сан дотроос файл сонгох, харах, лавлах, хайх, мэдээллийг тайлан, гарфик, газрын зураг хэлбэрээр гаргах үйлчилгээг үзүүлдэг.
Ангилал
- Халдварт өвчнүүд
- Эрүүл мэндийн хүний нөөц
- Халдварт бус өвчнүүд
- Дэлхийн эрүүл мэндийн статистик
- Холер ХДВХ/ДОХ/БЗХӨ/Томуу
- Хумхаа
- Полиомиелит (2005 оны 11 сарын байдлаар)
- Галзуу ба сүрьеэ (2009 оны 3 сарын 24-ний байдлаар)
- Шар халуун (2005 оны 7 сарын 21-ний байдлаар) гэх мэт хэдэн зуун сэдвүүд байгаа.
Энэ газрын зураг нь хэрэглэгчдэд тухайн өвчний газар нутгийг сонгон зураг үүсгэх боломж олгож, эмнэлэг, сургууль, зам, эрүүл мэндийн техник төхөөрөмж зэргийн байршлыг харуулсан газарзүйн мэдээллийг хүргэдэг.
Газрын зураг ба сан
Энэ нь уг өвчинтэй холбоотой газрын зураг холбогдох материал, статистик мэдээг харуулдаг.
No comments:
Post a Comment