Friday, April 10, 2009

Дэлхийн ус ба уур амьсгалын атлас

Дэлхийн ус ба уур амьсгалын атлас

Дэлхийн ус ба уур амьсгалын атласыг хэрэглэгчдийн заасан байршлын дагуу хураангуй байдлаар онлайнаар хийсэн байна. Та өөрийн хүсч буй газрын солбицлыг бичиж оруулан тухайн газрын уур амьсгалын үзүүлэлтүүдээс өөрт хэрэгтэйгээ мэдэх боломжтой. Энэ онлайн хэрэгсэл нь Дэлхийн ус ба уур амьсгалын атлас дотроос их хэмжээний мэдээллийг хайж олон хоромхон зуурын хугацаанд уг уур амьсгалын мэдээллүүдийг хураангуйлан танд хүргэнэ. Мэдээллүүдийг уншихад хялбар байдлаар сар сараар ангилан харуулдаг бөгөөд та Үнэгүй Дэлхийн Уур Амьсгалын Мэдээллийн сайт руу нэвтэх боломжтой юм байна. 

Та нэгэн зэрэг 5 өөр газрын солбицлыг оруулж лавлаж болно.

Дэлхийн ус ба уур амьсгалын атлас нь хэрэглэгчдэд газар тариалангийн чанартай уур амьсгал болон чийгшилтийн тухай нарийн мэдээллийг хурдан шуурхай хүргэнэ.

Атласт хяруу унаагүй өдрийн тоо, хур тунадастай ба тунадас унаагүй өдрүүд, салхины хурд, ууршилтын хэмжээ, нар харагдах цаг, чийгшилт, агаарын хэм, хур тунадас уналт зэрэг бүх мэдээллүүд жил сараар багтсан байгаа.

Атласын хамгийн гол тал нь 1961-1990 хүртэлх хугацаан дахь дэлхийн бүх цаг уурын станцуудын мэдээллүүдийг нэгтгэн оруулсан явдал юм. Мэдээллүүдийг Атлас программ хангамж ашиглан нарийн аргаар оруулсан бөгөөд өөр төрлийн зорилгоор ашиглахад зориулж бусад стандартын форматуудаар хадгалж авах боломжтой. Та хүссэн газрын мэдээллийг дэлгэрэнгүй зураг, ижил төстэй орон нутгуудын хамт харж болно.

Уур амьсгалын мэдээллийн лавлахын үр дүнг харуулсан хүснэгт


Та энд:
  • Газар тариаланд тохиромжтой газруудыг харах
  • Хэр их усжуулалт шаардлагатай байгааг болон уур амьсгалын нөлөөллүүдийг харах
  • Голын сав газрын гидрогеологийн загварчлалыг үүсгэн харах
  • Загварчлалыг тайрч хэрэгтэй хэсгийн мэдээллийг олж авах гэсэн үйлдлүүдийг хийж болно.

No comments: