90 метрийн нарийвчлалтай өндөршлийн мэдээ
(SRTM DEM data - 90 m)
(SRTM DEM data - 90 m)
Шайтлийн Радарын Топозураглалын Төсөл (Shuttle Radar Topography Mission) нь 2000 оны 2-р сард гүйцэтгэсэн хөтөлбөр бөгөөд дэлхийн гадаргуугийн тоон өндөршлийн загвар (DEM)-ийн өгөгдлийг цуглуулсан байна. Өнгөрсөн сард түүний өгөгдлийг сайжруулсан, зассан хувилбарын 4 дэх нь гарсан байна. Өгөгдөл CSI-CGIAR-ийн вэб хуудсан дээр байрлаж байгаа бөгөөд үнэгүй татаж авах боломжтой юм байна. Энэ сүүлийн үеийн хувилбар нь өмнөх хувилбараас шинэ интерполяцийн алгоритм болон илүү сайн DEM ашиглах боломжтой болсноороо давуу талтай юм.
Хурдан, хялбар байдлаар өгөдлийг татаж авах энэхүү интернет хуудас буюу портал нь хэрэглэгчдэд дараах 3 уян хатан сонголт хийх үйлчилгээтэй бөгөөд татаж авахын тулд олон янзын мужуудаар (tiles) сонгох боломжтой.
- Мужууд дээр дарж хэсэгчлэн татах
- Дэлхийн газрын зургаас хулгананыхаа заагчийг ашиглан хүссэн газраа олж тэмдэглэх, дурын мужуудыг сонгох
- Өргөрөг, уртрагийг оруулах
Зураг дээр дарж томоор харан энэ бүхэн хэр хялбар болохыг үзнэ үү.
SRTM-ийн 90м-ийн DEM өгөгдөл нь экватор дээр 90 м-ийн орон зайн нарийвчлалтай ба 5 хэм х 5 хэм -ээр мозайк хийгдсэн татаж авахад хялбар хэмжээтэй. ArcInfo ба GeoTiff форматаар ашиглах боломжтой.
http://srtm.csi.cgiar.org/ хаягаар орж үнэгүй өгөгдөл татах мөн дэлгэрэнгүй мэдээлэл авч болно.
Эх сурвалж: CSI-CGIAR
1 comment:
ene arai delegrenguigeer baixgui yu mongol xel deer
Post a Comment