2008 оны 8-р сарын 4-8 хооронд АНУ-ын Сан Диего хотноо болсон ESRI-гийн Олон улсын хэрэглэгчдийн хурал дээр түүний үүсгэн байгуулагч Jack Dangermond ArcGIS 9.3-ийг албан ёсоор нийтэд танилцуулсан байна. Тэрээр хэлэхдээ одоо дүрс файл (shapefiles) илүүтэйгээр гео-мэдээллийн санг (geodatabase) хэрэглэх болсныг сануулсан байна. Мөн түүний илтгэлд ESRI-гийн техникийн албаны тэргүүлэгч John Caulkins ArcMap 9,3-ийн шинэ шинэ боломжуудыг танилцуулсан байна. Эдгээрээс шилдэг 10 шинэчлэлт буюу сайжруулалтыг толилуулж байна. Үүнд:
10. Хавчуурга (Bookmarks)
Хавчуургыг маш хялбархнаар бусдад үзүүлэх болон түгээхдээ газрын зурагтайгаа (.mxd) хамтаар хадгалж дамжуулах зэрэг түүнтэй холбоотой зохион байгуулалт сайжирсан байна.
9. Нэршлүүдийг түр зогсоох (Pause Labels)
Ингэснээр ArcMap дээр ажиллах хурд болон боломжуудыг нэмэгдүүлж байна.
8. Давхаргуудыг бүлэглэх (Group Layers)
ArcGIS 9.3 компьютерийн гарны тусламжтайгаар (ALT товчийг дарж байгаад) давхаргуудыг бүлэгчлэх боломжтой болсон.
7. Графикийн дүрсийн хүрээгээр растер зургыг таслах (Clip Raster to a Graphic Shape)
Растер мэдээг таслахдаа график дүрсийн хүрээгээр нь таслаж шинээр растер зураг үүсгэх боломжтой болсон.
6. Тайлбаруудыг бүдэгрүүлэх (Transparent Legends)
Өмнөх хувилбаруудад тайлбарыг тухайн газрын зурган дээр шууд харуулж байсан бол одоо тухайн зурганд ууссан эсвэл нэвт харагдахаар бүдэгрүүлж г.м тайлбаруудыг ойлгомжтой болгоход дөхөм болсон.
5. Хүснэгтийг ангилах, нийлүүлэх (Table Sorting and Joins)
Нэгэн зэрэг хэд хэдэн талбаруудыг нь ашиглаж тухайн хүснэгтийн мэдээллүүдийг ангилах боломжтой болсон. Талбаруудыг хооронд хялбархнаар нийлүүлж, нэрээр нь харагдуулна.
4. Гео-кодчилолыг хөрвүүлэх (Reverse Geocoding)
Хаягтай холбоотой мэдээлэл, нэршлүүдийг газрын зурган дээр хялбархнаар график дүрс болгоно. Хулганы заагч байгаа хэсэгт тухайн байршлийн хаягны мэдээлэл тодрох болно. Хулганы заагчийг дарж хаягны нэршлүүдийг хэвлэх болно.
3. Графикуудыг геометр дүрс рүү шилжүүлэх (Graphics to Features)
График дүрслэл, тэдгээрийн нэршлүүдийг геометр дүрс рүү хөрвүүлж түүнтэй холбоотой мэдээллүүдийг атрибут хэсэгт нь оруулах боломжтой болсон.
2. Таних хэрэгсэл (Identify Tool)
Таних хэрэгсэл 2 шинэ үүрэг нэмэгдсэн бөгөөд эхнийх нь тухайн давхаргын дүрслэлийн тохируулгыг сайжруулах, удаах нь тухайн дүрстэй холбоотой мэдээллийг жижиг цонхоор HTML хуудас хэлбэрээр харах юм.
1. Алдааг мэдээлэх (Error Reporting)
Хамгийн шилдэг сайжруулалт бол хэрэглэгчийн ажиллаж буй явцад гарсан ямар нэгэн алдааг сайжруулалтын багт түргэн мэдэгдэж засах боломж нэмэгдсэн байна.
Эдгээр жагсаалт нь зөвхөн тухайн хурал дээр танилцуулсан бөгөөд илүү өөр сайжруулалтуудыг ESRI-гийн вэб хуудаснаас үзнэ үү.
Эх сурвалж: http://gislounge.com
2 comments:
ARCGIS 9.3
ERDAS 9.1
ERMAPPER 7.0
GEOSOFT 6.4
ALL OTHERS SOFTWARE
software.mngl@yahoo.com
software.blog.mn
Post a Comment