Thursday, June 19, 2008

Хүний замнал (Human footprint) өгөгдлийн сан

Хүний замнал (Human footprint) өгөгдлийн сан

Хүний үйл ажиллагааны нөлөө нь уур амьсгалын өөрчлөлт, геологийн
нөлөө, сансрын хүчин зүйлстэй адилхнаар дэлхийн экологийн
өөрчлөлтийн чухал нэг нөлөө билээ. Зэрлэг амьтдыг хамгаалах
нийгэмлэг (WCS), Колумбын их сургуулийн Дэлхий судлалын мэдээллийн
сүлжээний олон улсын төв (CIESIN) хамтраад хүний замнал
(human footprint)-ыг болон
түүний дэлхийн гадаргад нөлөөлж буй
нөлөөллийн тухай мэдээллийг газрын зурагт оруулан зурагласан
байна. Сүүлчийн зэрлэг байгаль (Last of the Wild) гэсэн нэртэй
энэхүү мэдээлэл нь 2000 оны байдлаар хуурай газрын экосистемүүдэд
үзүүлж буй хүний үйл ажиллагааны нөлөөллийг агуулсан байна.



Энэхүү өгөгдлийн сангийн шинэ сайжруулсан хувилбар нь хүн амын
нягтшил, газар ашиглалт, хүний хандлага, цахилгаан түгээх
сүлжээний бүтэц, суурин газар зэрэг мэдээллүүдийг агуулсан байна.
Энд оруулсан хот,суурин газруудын хил хязгаарыг CIESIN-ийн
хотжилтын хүн амын тооны мэдээнээс, хүн амын нягтшилийн тухай
мэдээ болон зам, дэд бүтцийн мэдээллийг НАСА (NASA)-гийн
Нийгэм-эдийн засгийн өгөгдөл болон хэрэглээний төв (SEDAC)-ийн
тусламжтайгаар тус тус сайжруулсан байна. Хүний замнал (Human
Footprint), хүний үйл ажиллагааны нөлөө (Human Influence Index),
сүүлчийн зэрлэг байгаль (Last of the Wild) зэрэг өгөгдлүүдийг
http://sedac.ciesin.columbia.edu/wildareas/ - ээс тус тус
татан авна уу.

Эх сурвалж: CIESIN

No comments: