Дэлхий судлал, хиймэл дагуул, Зайнаас тандан судлал:
(Earth Science Satellite Remote Sensing)
1-р боть. Онол, багаж төхөөрөмжууд (Vol1.Science, Instruments)
Энэ номны эхний хэсэг нь Дэлхий судлал, түүнд зайнаас тандан судлалыг хэрхэн ашиглах талаар дурьдсан бөгөөд үүний тулд нилээн өргөн судалгааны арга зүй болон зайнаас тандан судлалын мэдрэгчүүдийг хэрхэн ашиглах, тэдгээрийн зорилгоор нь Moderate Resolution Imaging Spectro radiometer (MODIS), National Polar Orbiting Environmental Satellite System (NPOESS) болон NPOESS Preparatory Project (NPP) гэсэн 3 үндсэн хэсэгт хувааж, тэдгээрийн өгөгдөл, түүнийг хэрхэн боловсруулах талаар өгүүлсэн болно.1-р боть. Онол, багаж төхөөрөмжууд (Vol1.Science, Instruments)
MODIS нь дэлхийн гадаргыг бүхэлд нь судлаж, түүний тухай өргөн мэдээллийг цуглуулдаг. NPP болон NPOESS нь ирээдүйд хэрэглэх сайжруулсан ажиглалтын системүүд бөгөөд MODIS мэдрэгчтэй ойролцоо.
Эндээс татна уу: Хаяг
2-р боть. Өгөгдөл, Боловсруулалт, Багаж Хэрэгслүүд (Vol2.Data, Computational Processing, & Tools)
2-р хэсэг нь 1-р хэсэгт дурьдагдсан багаж төхөөрөмжүүдийн хэрэглээ, тэдгээрийг төрөл бүрийн салбарт хэрхэн ашиглах талаар, үүний тулд тэдгээр өгөгдлүүдийг хэрхэн олж авах, боловсруулах талаар дэлгэрэнгүй өгүүлсэн болно.1-7 -р бүлэгт EOS Data and Information System (EOSDIS)-ийн олон нийтэд түгээж байгаа өгөгдлүүдийг хэрхэн олж авах, боловсруулах талаар өгүүлсэн байна.
8-13 -р бүлэгт ЕОS-ийн цувралуудын өгөгдлүүдийн файлын формат, түүнийг боловсруулах хэрэгслүүдийн тухай дурьдсан байна.
Харин 14-17 -р бүлэгт сансраас судалсан өгөгдлүүдийг тухайн судалгаанд оруулахадаа хэрхэн ГМС-ийг ашиглах тухай оруулсан байна.
Эндээс татна уу: Хаяг
Эх сурвалж: http://www.softarchive.net/ebooks/
No comments:
Post a Comment