Эх сурвалж: WMO; УЦОШГ
Зайнаас тандан судлал (RS), Газарзүйн мэдээллийн систем (GIS),
Байршил тогтоогч хиймэл дагуулын систем (GNSS)-ийн хэрэглээний тухай
Tuesday, March 23, 2010
Дэлхийн Цаг уурын өдөр 2010: Таны сайн сайхан, аюулгүй байдлын төлөөх 60 жилийн үйлчилгээ
Эх сурвалж: WMO; УЦОШГ
Saturday, March 13, 2010
Ядуурлыг бууруулах зорилготой UN залуучууд
НҮБ-ийн Амьдрах орчин байгууллагын (UN-Habitat) "Залуучуудыг дэмжих сан" (Urban Youth Fund)-аас ажилгүйдэл, сайн засаглал, хоргодох байр, түүний аюулгүй байдалтай төслүүдийг санхүүжүүлэх 1 сая долларыг зарцуулахаа мэдэгдсэн байна. Эдгээр сэдвүүдийг дагуу хэрэгжиж буй, хэрэгжүүлэхээр төлөвлөж буй төслүүдийн саналыг 2010 оны 4 сарын 15-ны дотор хүлээн авах юм байна. Төслүүд санлуудаас шалгаруулж хамгийн багадаа 5,000 ам доллар(US$5.000), дээд тал нь 25,000 ам доллар(US$25.000)-аар санхүүжилнэ.Энэ чиглэлээр ажиллах сонирхолтой 15-32 насны залуучууд дараахь хаягуудаар орж нэмэлт мэдээллүүдийг авна уу: www.unhabitat.org/youthfund, www.tinyuri.com/urbanyouthfund.
Эх сурвалж: UN-Habitat
Жич: Засаглал болон хоргодох байр, түүний аюулгүй байдлын төслүүдийг мэдээллийн технологи, ялангуяа гео-мэдээллийн технологийн арга зүйтэй байх хэрэгтэй.
Friday, January 29, 2010
Үнэгүй ASPRS-ийн сэтгүүл
ASPRS-ийн гишүүд уг сэтгүүлийн хэвлэгдэн гарсан өдрөөс эхлэн 24 сарын турш нийтлэлүүдийг ашиглах онцгой эрхтэй байна. Бүх нийтлэлүүд вэб сайтны хэвлэмэл хэсэг дээр гарна. Гишүүд иж бүрэн дижитал хувилбарыг уншихын тулд өөрсдийн нэр, нууц үгээр нэвтрэн орно.
Сэтгүүлийн сайжруулсан хувилбар нь ASPRS-ийн гишүүн болох бүх компаниудтай холбоотой байх ба зар сурталчилгаа, бусад интернет мэдээг байрлуулна. Хэвлэмэл хувилбар нь вэб сайтанд гарах боловч бүх нийтлэл бүрэн эхээрээ гарахгүй. Цаашид бүх гишүүд, уншигчдадаа зориулж мэйл ба цаасан хувилбарыг гаргах гэж ажиллаж байна.
Thursday, January 28, 2010
GeoNetwork-Үнэгүй орон зайн мэдээ, мэдээллийн портал
GeoNetwork-ийн нээлттэй эх үүсвэр нь олон төрлийн газрын зураг, GIS-ийн өгөгдлийн сан, хиймэл дагуулын зураглал болон түүнтэй холбоотой бусад төрлийн нэмэлт мэдээллийг хайх болон дэлхийн өнцөг булан бүрээс олон зуун байгууллага аж ахуйн нэгжүүд газарзүйн байрлалтай холбоотой сэдэвчилсэн мэдээллүүдийг СОЛИЛЦОХ болон ҮНЭГҮЙ ТАТАЖ АВАХ боломжийг олгожээ. Энэхүү онлайн мэдээллийн сан нь 450 гаруй төрлийн мэдээллийг агуулжээ. Дэлгэцэн дэх газрын зургаа график, атрибут хэлбэрээр нь GIS-ийн төрөл бүрийн форматаар чөлөөтэй татаж болох ажээ.
Гол онцлогууд:
- Газарзүйн оронзайн каталогоос тухайн газар нутгийг хайх
- Мэдээ мэдээллийг PDF болон бусад агуулгаар нь оруулах болон татах
- Интернет зураглалыг ашиглан дэлхийн өнцөг булан бүр дэх хэрэглэгчид байгаа тухайн мэдээллүүдийг газрын зураг хэлбэрээр харж болно
- Онлайнаар газрын зургийг PDF хэлбэрээр болон харагдаж байгаа байдлаар нь экспортлон авах
- Онлайнаар системд нэвтрэн мета-өгөгдөлийг оруулах
- Каталогуудаас метад-өгөгдөл оруулсан он сарыг харах, холбоо барих
- Бүлгэм үүсгэх болон хэрэглэгчдийн менежмент
Сэдвээрээ каталог хайх
- Засаг захиргаа, улсуудын хил
- Хөдөө аж ахуй
- Экологийн талаархи мэдээлэл
- Биологи, Экологийн нөөцүүд
- Загас агнуур, далай судлал
- Ой мод
- Усзүй, усны нөөц
- Газрын бүрхэвч, газар ашиглалт
- Хүн ам, нийгэм эдийн засгийн үзүүлэлтүүд
- Хөрс, хөрсний нөөц
- Зурагзүй
GeoNetwork-ийн нээлттэй эх үүсвэр нь интернет ашиглан байгууллага болон шийдвэр гаргах түвшинд оронзайн мэдээллээ солилцох, мэдээлэх зэрэг боломжийг нэмэгдүүлэх, тодорхой мета-өгөгдөлийг ашиглах мэдээллийг нийлүүлэгчтэй холбогдон зурагзүйн бүтээгдэхүүнүүд, мэдээллийн санг газарзүйн холболтонд оруулах зэрэг оронзайн мэдээллийн менежментийн системийг задалахад суурилсан стандарт юм.
Энэхүү систем нь олон төрлийн мэдээллийн эх үүсвэрээс сэдэвчилсэн зургаа орон зайн мэдээллийн хамт ашиглах боломжтой буюу шийдвэр гаргах түвшинд ч хэрэглэгчид хэрэглэх боломжтойгоороо цаг хугацаа хэмнэсэн, хялбархан систем болсон байна. Порталын гол зорилго нь байгууллагуудын хоорондын мэдээллийг хуулбарлах явдлыг багасгах, чанартай, тогтмол мэдээллийг нэмэгдүүлэх зэрэг хамтын ажиллагааг ихэсгэснээрээ тогтсон 1 стандартын дагуу зохион байгуулалттай , баримттай, нэгдсэн газарзүйн мэдээллийг өргөн хүрээнд ашиглах боломжийг нэмэгдүүлэх зэрэг болно.

GeoNetwork-ийн зорилго:
- Оронзайн мэдээ мэдээллийг ашиглах боломжийг нэмэгдүүлэх
- Шийдвэр гаргах түвшний мэдээллээр хангах
- Олон янзын мэдээллийг нэгтгэн тогтвортой хөгжлийг дэмжих
- Газарзүйн мэдээллийн системийн үр ашгийг нэмэгдүүлэх
GeoNetwork порталд нэвтрэхийг хүсвэл доорхи линкэн дээр дарна уу
http://www.fao.org/geonetwork/srv/en/main.home
Tuesday, December 22, 2009
Google Map Maker-ийн Уралдаан
Та бүхэнд Google Inc. компаниас зарласан Дэлхийн газрын зураг бүтээх уралдаанд оролцохыг урьж байна. Та 2009 оны 12 дугаар сарын 15-наас 2010 оны 1 дүгээр сарын 31-ны хооронд өөрийнхөө хамгийн дуртай, сайн мэддэг газрынхаа зураг зүйн мэдээллийг сайжруулсанаар та орон нутагтаа алдарших боломжтой боллоо. Уралдааны тэргүүн шагналыг хожиж орон нутагтаа тусалцгаая. Google Map Maker-т их дээд сургууль, ерөнхий боловсролын сургууль, эмнэлэг, эрүүл мэндийн төвийн байршлын мэдээллийг өндөр чанартай, хамгийн ихээр оруулсан уралдааны тэргүүлэгч таны хүч хөдөлмөр НҮБ-ын Хүүхдийн Сангаас 50,000 ам.долларын санхүүжилтэй “ Өндөр технологи ашиглан залуучуудын мэдлэг чадварыг бэхжүүлэх” төслийг эхлүүлэх болно. Та энэ уралдаанд түрүүлбэл танай улсад хэрэгжүүлэх төслийн НҮБ-ын Хүүхдийн Сангийн төлөөлөгч нартай нягт ажиллах түүнчлэн Google Super Mappers 2010 бага хуралд оролцох урилга хүлээн авах болно. Хуралд оролцох зардлыг Google Map Maker бүрэн даана.
Их дээд сургууль, ерөнхий боловсролын сургууль, эмнэлэг, эрүүл мэндийн төвийн мэдээллийг зурагт оруулснаар олон улсын хүний төлөө ажилладаг НҮБ-ын Хүүхдийн Сан мэт байгууллагууд танай оронд үйл ажиллагаа явуулахад ихээхэн туслах юм. Google Map Maker-аар бүрэн, үнэн зөв, баялаг мэдээлэл бий болох нь орон нутгийн хүмүүс, бизнесийн байгууллага, аялал жуулчлал, нийгмийн үйлчилгээ болон онцгой байдал, яаралтай тусламжийн үйл ажиллагаа явуулахад ихээхэн чухал юм.
Таны хувь нэмэр үнэлэгдэх болно. Энэ уралдааны тэргүүлэгч орон нутагтаа болон Google Map Maker, цаашилбал Google Maps дээр ч таны нэр алдарших болно.
Энэ уралдаанд оролцоход тун амархан. Та дараах холбоосоор орж уралдаанд бүртгүүлэн Google Map Maker-т мэдээ оруулж эхлээрэй.
Нэмэлт мэдээллийг дараах холбоосноос авна уу.
http://www.google.com/intl/en/help/mapmaker/competitions/global/getstarted.html
Анхаарах зүйлс
Оруулсан мэдээлэл чанарын өндөр түвшинд байх ёстой.
- Google Map Maker-ийг ашиглаж мэдээллээ оруулах ёстой.
- Map Your World ярилцлагын группэд элсэж санал бодолоо бусадтай хуваалцаж болно.
- Уралдаанд онлайнаар бүртгүүлэх ёстой.
- Уралдаан 2009 оны 12 дугаар сарын 15-наас 2010 оны 1 дүгээр сарын 31 хооронд явагдана.
Шалгаруулалт
Уралдааныг дараах үзүүлэлтээр шалгаруулна:
- Зургийн чанар: Оруулсан болон засвар хийсэн зураг нарийвчлал өндөр, мэдээлэл сайтай байх.
- Зургийн тоо хэмжээ: Олон зураг оруулж, олон зурагт засвар хийсэн байх тусмаа сайн!
- Moderate-ийн чанар: Хийсэн moderate-ууд нөхөрсөг, тус болохуйц, үнэн зөв байх.
- Moderate-ийн тоо: Олон moderate хийсэн байх тусмаа сайн!
2010 оны 2 дугаар сарын 15-нд уралдааны тэргүүлэгчдийг зарлана.
Thursday, December 17, 2009
Дэлхийн газрын зураглал 2005: Landsat-ын мэдээний шинэ өгөгдлийн сан
Тус бүр нь 15 х 15 км-ийн орон зайн нарийвчлалтай бөгөөд ойролцоогоор 10,000 аад зураг уг GLS2005 иж бүрдэлд одоогоор ашиглахад бүрэн боломжтой. Бүх GLS2005 зургуудыг USGS -ийн Glovis ба Earth explorer 2 вэб хуудаснаас харах, татаж авах боломжтой.
Өмнөх GLS иж бүрдэл болох GLS 1975 , GLS 1990 ба GLS 2000 -ууд нь АНУ ба ОУ-ын хамтын хүлээн авах станцын архивт байдаг юм.
Friday, December 11, 2009
Google-ын газрын зураг дээр мэдээллээ байрлуулцгаая
Cургалт 2 удаа зохиогдоно
Хаана: Мэдээлэл Технологийн Үндэсний Парк
Хэзээ: 2009 оны 12-р сарын 21 –ны 16 – 18 цагийн хооронд
2009 оны 12-р сарын 23 –ны 16 – 18 цагийн хооронд
Харилцах хаяг:
Утас: 9514-1282
email: info@latitude.mn
url: www.latitude.mn
Friday, November 27, 2009
Erasmus Mundus-ийн Гео-мэдээллийн Магистрийн хөтөлбөр
Герман улсын Münster, Испани улсын Jaume I, Португал улсын Лисбоны Шинэ Их сургуулиуд Гео орон зайн технологийн чиглэлээр магистрын хөтөлбөрт сургалтыг үзүүлж байна. Энэхүү англи хэлээр явагдах сургалт нь Европын ERASMUS MUNDUS нэртэй холбооны сургалтын хөтөлбөрт албан ёсоор хамрагддаг бөгөөд олон улсын суралцахыг хүсэгч хүн бүрт нээлттэй.
- 10 хүнд - бүрэн тэтгэлэг - Европын оюутнуудад хамаарахгүй.(26.000 € + сургалтын төлбөр + даатгал)
- 2 хүнд - бүрэн тэтгэлэг - Зөвхөн Western Balkans ба Туркийн оюутнуудад хамаатай. (26.000 € + сургалтын төлбөр + даатгал)
- 8 санхүүгийн дэмжлэг - Зөвхөн Европ оюутнууд + EEA-EFTA ийн орны ба Switzerland (9.000 € + сургалтын төлбөр + даатгал)
- 4 буцалтгүй тусламж - Европын бус судалгааны ажилтан ба эрдэмтдэд (багшлах ба судалгаа хийх эхний 4 сард 14.800 € )
- Оюутнууд - ГМС, Газар зүй, Хүрээлэн буй орчны төлөвлөлт, Бүсийн төлөвлөлт, Зам тээвэр/логистик, ХАА, Ой, Худалдаа/Маркетинг гэх мэт салбарын бакалавр зэрэгтэй магистрт сурахыг хүсэгч хүмүүсийг хамруулна.
- Судалгааны ажилтангууд - ГМС ийн өндөр түвшний академийн зэрэгтэй хүмүүс хамрагдана.
Erasmus Mundus хөтөлбөрт ордог бусад хөтөлбөрүүдийг дараахь хаягаар орж үзнэ үү:
http://eacea. ec.europa. eu/erasmus_ mundus/results_ compendia/ selected_ projects_ action_1_ master_courses_ en.php
Thursday, November 19, 2009
GIS Day амжилттай боллоо
Өчигдөр Монгол Улсын Их Сургуулийн 1-р байрны 320 тоотод Монгол анх удаа GIS Day-г амжилттай тэмдэглэлээ. Энэхүү өдрийг тэмдэглэхэд дэмжиж тусласан JEMR компани, AНД Консерциум, MonMAP компани, мөн зохион байгуулахад тусласан МУИС-ийн NUM-ITC-UNESCO Зайнаас тандан судлал/Газарзүйн мэдээллийн системийн лабораторийн оюутнуудад МАШ ИХ БАЯРЛАЛАА. Мөн энэ өдөр ирж өөрсдийн хийж байгаа ажил, судалгаагаа танилцуулсан илтгэгч нартай баярлалаа.
Өдөрлөгийг нээж МУИС-ийн Физик-Электроникийн Сургуулийн Сургалтын албаны дарга Проф, Д.Улам-Оргих, MonMAP компаний захирал М.Саандар нар үг хэллээ. Та бүхэнд өчигдөр танилцуулсан илтгэлүүд болон зургын албомийг танилцуулж байна.
1. GIS болон GIS Day-гийн танилцуулга:
2. NUM-ITC-UNESCO Зайнаас тандан судлал/Газарзүйн мэдээллийн системийн лабораторийн үйл ажилллагаа, Проф, PhD Р. Цолмон:
3. Web-GIS-ийн хэрэглээ: Усны Чанарын Хяналтын Шинжилгээний Мэдээллийн Сан, П.Тамир, Азийн Сангийн мэргэжилтэн:
4. Газарзүйн Мэдэээллийн Системийн Хэрэглээ, Цаашдын Хандлага, PhD, Суканта Зумар Жена, RMSI Компани:
5.Google Earth-ийг хэрэглэх нь, Робин Грейсон, Eco-Minex Компани:
Энэ илтгэлийн танилцуулгыг удахгүй хүргэх болно.
6. Фото альбом: GIS Day in Mongolia
Хурлын төгсгөлд хэлэлцүүлэг явуулсан бөгөөд MonMAP компаний захирал М.Саандар дараа жил энэ үйл ажиллагааг үргэлжүүлэн хийх бөгөөд мөн зайнаас тандан судлал, ГМС-ийг ашиглаж судалгаа хийдэг, сонирхдог залуучууд, оюутнуудыг дэмжих зорилгоор эрдэм шинжилгээний өгүүллэгийн уралдаан зарлаж, түүний шагналыг бүрэн дэмжихээ мэдэгдсэн болно. Уралдааны 1-р байр 1500000 төг, олон улсын хуралд оролцох зардлыг даах, 2-р байр 800000 төг, 3-р байр 500000 төг, мөн бусад урамшуулалууд байх болно. Уралдааны тухай мэдээлэл, цаг хугацааг бид удахгүй мэдээлэх болSно. Мөн хуралд оролсон их дээд сургуулиадад ArcGIS 9.2 evaluation CD, "ArcGIS-ийг эхлэх нь", "ArcCatalog-ийг хэрэглэх нь" номнуудыг хандивлалаа.
JEMR компаний захирал Р.Оюун хэлэлцүүлгийг удирдсаж, өөрийн мэдлэг туршлага, түүхийг ярилцаж, өөрийн компаний үйл ажиллагааг танилцуулан нээлттэй эх үүсвэр бүхий ГМС-ийг дэмжиж, ашиглах, энэ талаар сонирхогчдыг хамтран ажиллахыг уриаллаа.
Хэлэлцүүлэгт М.Эрдэнэтуяа, Энхцэцэг нарын мэргэжилтнүүд өөрсдийн байгууллагын үйл ажиллагаа болон өөрсдийнхөө саналыг мөн хэлэлцүүлсэн болно.
Эцэст энэхүү үйл ажиллагаанд ИДЭВХТЭЙ оролцсон 130 гаруй GIS-ийн хэрэглэгч, сонирхогчдоо баярлалаа.
Wednesday, November 18, 2009
HAPPY GIS DAY
Мөн Youtube сайт дээр энэ өдөртэй холбоотой GIS Day TV суваг ажиллаж байгаа бөгөөд эндээс та бүхэнд "Layers of Asia: A GIS Journey Through our World" гэсэн танилцуулга видео-г хүргэж байна.
GIS Day TV: http://www.youtube.com/user/GISDayTV
Tuesday, November 17, 2009
GIS day-ийн хөтөлбөр

Thursday, November 5, 2009
Монгол ном: Геодези, Зураг зүйн Тайлбар Толь-Лавлах
Саяхан, бараг уржигдар байхаа "Интерном" номын дэлгүүр хэсэж байгаад шинэ номын буланд бидэнд хэрэгтэй чухал нэг ном болох "А.Дэмбэрэл: Геодези, Зураг зүйн Тайлбар Толь-Лавлах" гарсныг олж хараад, зохиогчтой нь холбогдож номны тухай мэдээллийг блог дээрээ танилцуулахыг хүссэн юм. Харин ч санасныг бодвол зохиогч маань хурдан хариу өгч, мэдээллэхийг минь зөвшөөрлөө.Номын өмнөтгөл үг:
Геодези, байр зүй, зураг зүй, газар зохион байгуулалт, кадастрын мэргэжилтнүүд, газрын даамал нар болон шинжлэх ухаан, техник, боловсрол, хөдөө аж ахуйн их, дээд сургуулийн багш, оюутан, нийтийн хэрэгцээнд тайлбар толь-лавлахыг зориулсан болно.
Эрин зууны шинжлэх ухааны хөгжилтэй уялдан геодези, байр зүй, зураг зүйн салбарт төрөл бүрийн тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл, программ хангамж нэвтэрч, нийгмийн шинэ харилцаа-интернет өдөр дутмын амьдралд хэрэглэх болсон нь геодези, зураг зүйн шинжлэх ухааны тухай ойлголт шинэчлэгдэж, түүний нэр томъёоны санг ихээхэн нэмэгдүүлж байна.
Тайлбар толь-лавлахад орсон нэр томъёог Монгол үгсийн санд одоо хэрэглэж байгаагаар нь аль болох зурагтай тайлбарлалаа.
Энэ тайлбар толь- лавлахад геодези, байр зүй, зураг зүй, агаарын зураглал, геодезийн гравиметр, хиймэл дагуулын геодезийн хэмжилт, ураглалд өргөн хэрэглэгддэг 500 гаруй толгой үгийн тайлбарыг оруулсан болно.
Тайлбар толь-лавлахыг ашиглахдаа дараах зүйлийг анхаарна уу. Үүнд:
- Тайлбар толь-лавлахад орсон нэр томъёог цагаан толгойн үсгийн дарааллаар бичиж англи, орос хэл дээр хөрвүүлсэн.
- Нэрийг ганц тоон дээр бичсэн боловч зарим тохиолдолд олон тоон дээр эрэх хэрэгтэй. Энэ нь нэг үгний олон утга, хэрэглээг тайлбарлахад чиглэгдсэн юм.
- Зарим нэрийн тайлбар дунд орсон үгийн тайлбарыг, жишээ нь агаарын байр зүй доторх фотограмметрийн, агаарын байр зүйн зураглал доторх дүрс хэмжигч г.м. тухайн үгийн тайлбараас дэлгэрэнгүй авч болно.
Тайлбар толь-лавлахыг бүтээхэд мэргэжлийн туслалцаа үзүүлсэн доктор, профессор Ж. Алтанцэцэг, геодезийн инженер Д. Мөнхцэцэг, Э. Баярмаа, аэрофотогеодезийн инженер Ц. Дашзэвгэ нарт талархал илэрхийлье.
Зохиогч.
Эх сурвалж: Б. Дэмбэрэл, "Мэргэжил бүхэн сайхан" блог
Tuesday, November 3, 2009
GIS day-г тэмдэглэх гэж байна. 2009 оны 11-р сарын 18
Tuesday, October 27, 2009
Дэлхийн Бодит Ууршилт болон Хуурайшилтын индексийн өгөгдлийн сан
Дэлхийн ууршилтын боломж болон Хуурайшлын индексийн мэдээллийн санг ҮНЭГҮЙ-гээр ашиглах боломжтой боллоо. Энэхүү өгөгдлийн сан нь өндөр нарийвчлал бүхий растер зурагнуудаас бүрдэх бөгөөд энэ уур амьсгалын мэдээ нь хуурайшлын үйл явц болоод хур тунадасны хомсдолтой холбоотойгоор бодит ургамлын өсөлтыг харуулжээ.
Эдгээр мэдээллүүдийг Антони Трабукк-ийн анализ болон загвар /Ой, Экологи, Менежментийн судалгааны групп/дээр үндэслэсэн бөгөөд Олон улсын Усны менежментийн институт (IWMI), Олон улсын Уулын хөгжлийн төв (ICIMOD) санхүүгийн дэмжлэг үзүүлснээс гадна CGIAR-CSI ийн Оронзайн мэдээллийн консорциум, Олон улсын Тропикийн хөдөө аж ахуйн төв (CIAT) зэрэг газрууд онлайнаар мэдээллэлээр хангаж байгаа юм.

Дэлхийн ууршилт, хуурайшлын индексийн өгөгдлийн сан нь арилжааны зорилгоор биш буюу ҮНЭГҮЙ ашиглагдах бөгөөд ARC/INFO-ийн гридийн форматаар 30 секунд тутамд (экваторт 1 км) ялангуя хөгжиж буй орнуудын биологийн төрөл зүйл, байгаль хамгаалал, хомсдол, уур амьсгалын өөрчлөлтийн зохицол зэрэг тогтвортой хөгжилд хувь нэмэр оруулахад дэмжлэг болно гэж үзэж байгаа ажээ.
Энэхүү мэдээллийн сан нь дараах хэд хэдэн давхаргыг агуулсан.
- Сарын дундаж потенциал хуурайшил /1950-2000 оны сарын дундаж, 12 давхаргатай, сар бүр/
- Жилийн дундаж потенциал хуурайшил /1950-2000оны жилийн дундаж, 1 давхаргатай/
- Дэлхийн хуурайшлын мэдээний давхарга: Жилийн дундаж хуурайшил /1950-2000 оны жилийн дундаж , 1 давхарга/
Үнэгүй мэдээллийг интернет хаяг: http://csi.cgiar.org/Aridity/
Friday, October 23, 2009
ESRI-гийн Ерөнхийлөгч Jack Dangermond-ийн илтгэл
Өнгөрсөн 9-р сарын 9-10-ны хооронд болсон Gov 2.0 Summit буюу Засаглалыг бэхжүүлэх олон улсын хуралд ESRI-гийн Ерөнхийлөгч Jack Dangermond засаглалын үйл ажиллагааг жигдрүүлэхэд гео-мэдээллийн технологийг хэрхэн ашиглаж, сайжруулж болох талаар танилцуулсан сонирхолтой илтгэлийг та бүхэнд хүргэж байна.
Эх үүсвэр: ESRI


