Friday, November 27, 2009

Erasmus Mundus-ийн Гео-мэдээллийн Магистрийн хөтөлбөр

Erasmus Mundus-ийн Гео-мэдээллийн Магистрийн хөтөлбөр


Герман улсын Münster, Испани улсын Jaume I, Португал улсын Лисбоны Шинэ Их сургуулиуд Гео орон зайн технологийн чиглэлээр магистрын хөтөлбөрт сургалтыг үзүүлж байна. Энэхүү англи хэлээр явагдах сургалт нь Европын ERASMUS MUNDUS нэртэй холбооны сургалтын хөтөлбөрт албан ёсоор хамрагддаг бөгөөд олон улсын суралцахыг хүсэгч хүн бүрт нээлттэй.

  • 10 хүнд - бүрэн тэтгэлэг - Европын оюутнуудад хамаарахгүй.(26.000 € + сургалтын төлбөр + даатгал)
  • 2 хүнд - бүрэн тэтгэлэг - Зөвхөн Western Balkans ба Туркийн оюутнуудад хамаатай. (26.000 € + сургалтын төлбөр + даатгал)
  • 8 санхүүгийн дэмжлэг - Зөвхөн Европ оюутнууд + EEA-EFTA ийн орны ба Switzerland (9.000 € + сургалтын төлбөр + даатгал)
  • 4 буцалтгүй тусламж - Европын бус судалгааны ажилтан ба эрдэмтдэд (багшлах ба судалгаа хийх эхний 4 сард 14.800 € )
  • Оюутнууд - ГМС, Газар зүй, Хүрээлэн буй орчны төлөвлөлт, Бүсийн төлөвлөлт, Зам тээвэр/логистик, ХАА, Ой, Худалдаа/Маркетинг гэх мэт салбарын бакалавр зэрэгтэй магистрт сурахыг хүсэгч хүмүүсийг хамруулна.
  • Судалгааны ажилтангууд - ГМС ийн өндөр түвшний академийн зэрэгтэй хүмүүс хамрагдана.
Илүү дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар орж авна уу. http://geotech. uni-muenster. de.

Erasmus Mundus хөтөлбөрт ордог бусад хөтөлбөрүүдийг дараахь хаягаар орж үзнэ үү:

http://eacea. ec.europa. eu/erasmus_ mundus/results_ compendia/ selected_ projects_ action_1_ master_courses_ en.php



1 comment:

Сумъяа said...

Blog master-т

http://geotech.uni-muenster.de/
Сайн уу.
Миний мэргэжил геодези бөгөөд энэ хэсэгт нь орох байх гэж бодлоо.Тэгээд энд бас нэг юм байна.Одоо ингээд бөглөөд явуулах гэхээр surveying гэж мэргэжлээ бичих болж байна уу.Энд Apply хийхэд минь жаахан туслаад өгөөч.Миний ID keygen86@yahoo.com
Gmail ruu mail bichix gexeer nileedgui ym bolox boltoi.Orxiloo.