Thursday, January 28, 2010

GeoNetwork-Үнэгүй орон зайн мэдээ, мэдээллийн портал

GeoNetwork-Үнэгүй орон зайн мэдээ, мэдээллийн портал

GeoNetwork-ийн нээлттэй эх үүсвэр нь олон төрлийн газрын зураг, GIS-
ийн өгөгдлийн сан, хиймэл дагуулын зураглал болон түүнтэй холбоотой бусад төрлийн нэмэлт мэдээллийг хайх болон дэлхийн өнцөг булан бүрээс олон зуун байгууллага аж ахуйн нэгжүүд газарзүйн байрлалтай холбоотой сэдэвчилсэн мэдээллүүдийг СОЛИЛЦОХ болон ҮНЭГҮЙ ТАТАЖ АВАХ боломжийг олгожээ. Энэхүү онлайн мэдээллийн сан нь 450 гаруй төрлийн мэдээллийг агуулжээ. Дэлгэцэн дэх газрын зургаа график, атрибут хэлбэрээр нь GIS-ийн төрөл бүрийн форматаар чөлөөтэй татаж болох ажээ.

Гол онцлогууд:

  • Газарзүйн оронзайн каталогоос тухайн газар нутгийг хайх
  • Мэдээ мэдээллийг PDF болон бусад агуулгаар нь оруулах болон татах
  • Интернет зураглалыг ашиглан дэлхийн өнцөг булан бүр дэх хэрэглэгчид байгаа тухайн мэдээллүүдийг газрын зураг хэлбэрээр харж болно
  • Онлайнаар газрын зургийг PDF хэлбэрээр болон харагдаж байгаа байдлаар нь экспортлон авах
  • Онлайнаар системд нэвтрэн мета-өгөгдөлийг оруулах
  • Каталогуудаас метад-өгөгдөл оруулсан он сарыг харах, холбоо барих
  • Бүлгэм үүсгэх болон хэрэглэгчдийн менежмент

Сэдвээрээ каталог хайх

  • Засаг захиргаа, улсуудын хил
  • Хөдөө аж ахуй
  • Экологийн талаархи мэдээлэл
  • Биологи, Экологийн нөөцүүд
  • Загас агнуур, далай судлал
  • Ой мод
  • Усзүй, усны нөөц
  • Газрын бүрхэвч, газар ашиглалт
  • Хүн ам, нийгэм эдийн засгийн үзүүлэлтүүд
  • Хөрс, хөрсний нөөц
  • Зурагзүй

GeoNetwork-ийн нээлттэй эх үүсвэр нь интернет ашиглан байгууллага болон шийдвэр гаргах түвшинд оронзайн мэдээллээ солилцох, мэдээлэх зэрэг боломжийг нэмэгдүүлэх, тодорхой мета-өгөгдөлийг ашиглах мэдээллийг нийлүүлэгчтэй холбогдон зурагзүйн бүтээгдэхүүнүүд, мэдээллийн санг газарзүйн холболтонд оруулах зэрэг оронзайн мэдээллийн менежментийн системийг задалахад суурилсан стандарт юм.

Энэхүү систем нь олон төрлийн мэдээллийн эх үүсвэрээс сэдэвчилсэн зургаа орон зайн мэдээллийн хамт ашиглах боломжтой буюу шийдвэр гаргах түвшинд ч хэрэглэгчид хэрэглэх боломжтойгоороо цаг хугацаа хэмнэсэн, хялбархан систем болсон байна. Порталын гол зорилго нь байгууллагуудын хоорондын мэдээллийг хуулбарлах явдлыг багасгах, чанартай, тогтмол мэдээллийг нэмэгдүүлэх зэрэг хамтын ажиллагааг ихэсгэснээрээ тогтсон 1 стандартын дагуу зохион байгуулалттай , баримттай, нэгдсэн газарзүйн мэдээллийг өргөн хүрээнд ашиглах боломжийг нэмэгдүүлэх зэрэг болно.

GeoNetwork-ийн зорилго:

  • Оронзайн мэдээ мэдээллийг ашиглах боломжийг нэмэгдүүлэх
  • Шийдвэр гаргах түвшний мэдээллээр хангах
  • Олон янзын мэдээллийг нэгтгэн тогтвортой хөгжлийг дэмжих
  • Газарзүйн мэдээллийн системийн үр ашгийг нэмэгдүүлэх

GeoNetwork порталд нэвтрэхийг хүсвэл доорхи линкэн дээр дарна уу

http://www.fao.org/geonetwork/srv/en/main.home


No comments: