Tuesday, December 22, 2009

Google Map Maker-ийн Уралдаан

Google Map Maker-ийн Уралдаан

Та бүхэнд Google Inc. компаниас зарласан Дэлхийн газрын зураг бүтээх уралдаанд оролцохыг урьж байна. Та 2009 оны 12 дугаар сарын 15-наас 2010 оны 1 дүгээр сарын 31-ны хооронд өөрийнхөө хамгийн дуртай, сайн мэддэг газрынхаа зураг зүйн мэдээллийг сайжруулсанаар та орон нутагтаа алдарших боломжтой боллоо.

Уралдааны тэргүүн шагналыг хожиж орон нутагтаа тусалцгаая. Google Map Maker-т их дээд сургууль, ерөнхий боловсролын сургууль, эмнэлэг, эрүүл мэндийн төвийн байршлын мэдээллийг өндөр чанартай, хамгийн ихээр оруулсан уралдааны тэргүүлэгч таны хүч хөдөлмөр НҮБ-ын Хүүхдийн Сангаас 50,000 ам.долларын санхүүжилтэй “ Өндөр технологи ашиглан залуучуудын мэдлэг чадварыг бэхжүүлэх” төслийг эхлүүлэх болно. Та энэ уралдаанд түрүүлбэл танай улсад хэрэгжүүлэх төслийн НҮБ-ын Хүүхдийн Сангийн төлөөлөгч нартай нягт ажиллах түүнчлэн Google Super Mappers 2010 бага хуралд оролцох урилга хүлээн авах болно. Хуралд оролцох зардлыг Google Map Maker бүрэн даана.

Их дээд сургууль, ерөнхий боловсролын сургууль, эмнэлэг, эрүүл мэндийн төвийн мэдээллийг зурагт оруулснаар олон улсын хүний төлөө ажилладаг НҮБ-ын Хүүхдийн Сан мэт байгууллагууд танай оронд үйл ажиллагаа явуулахад ихээхэн туслах юм. Google Map Maker-аар бүрэн, үнэн зөв, баялаг мэдээлэл бий болох нь орон нутгийн хүмүүс, бизнесийн байгууллага, аялал жуулчлал, нийгмийн үйлчилгээ болон онцгой байдал, яаралтай тусламжийн үйл ажиллагаа явуулахад ихээхэн чухал юм.

Таны хувь нэмэр үнэлэгдэх болно. Энэ уралдааны тэргүүлэгч орон нутагтаа болон Google Map Maker, цаашилбал Google Maps дээр ч таны нэр алдарших болно.

Энэ уралдаанд оролцоход тун амархан. Та дараах холбоосоор орж уралдаанд бүртгүүлэн Google Map Maker-т мэдээ оруулж эхлээрэй.

Нэмэлт мэдээллийг дараах холбоосноос авна уу.

http://www.google.com/intl/en/help/mapmaker/competitions/global/getstarted.html

Анхаарах зүйлс

Оруулсан мэдээлэл чанарын өндөр түвшинд байх ёстой.

  • Google Map Maker-ийг ашиглаж мэдээллээ оруулах ёстой.
  • Map Your World ярилцлагын группэд элсэж санал бодолоо бусадтай хуваалцаж болно.
  • Уралдаанд онлайнаар бүртгүүлэх ёстой.
  • Уралдаан 2009 оны 12 дугаар сарын 15-наас 2010 оны 1 дүгээр сарын 31 хооронд явагдана.

Шалгаруулалт

Уралдааныг дараах үзүүлэлтээр шалгаруулна:

  • Зургийн чанар: Оруулсан болон засвар хийсэн зураг нарийвчлал өндөр, мэдээлэл сайтай байх.
  • Зургийн тоо хэмжээ: Олон зураг оруулж, олон зурагт засвар хийсэн байх тусмаа сайн!
  • Moderate-ийн чанар: Хийсэн moderate-ууд нөхөрсөг, тус болохуйц, үнэн зөв байх.
  • Moderate-ийн тоо: Олон moderate хийсэн байх тусмаа сайн!

2010 оны 2 дугаар сарын 15-нд уралдааны тэргүүлэгчдийг зарлана.

Эх сурвалж: Latitude TEAM

1 comment:

Anonymous said...

Xexe.enen dr cadastrin zurgaa orulchixsan tuujival yaxav.Tegeel shuud turuulne bizde.Mongoldoo xamgin delgerengui medeellin san.Access(irgedin registry bairshlin medeelel)tain tsug kkkkk