Sunday, July 20, 2008

Олон улсын тоон ертөнц сэтгүүл

Олон улсын тоон ертөнц сэтгүүл
(International Journal of Digital Earth)


Олон улсын тоон ертөнцийн холбоо (International Society for Digital Earth) -ноос 2007 онд эртний түүхтэй Taylor & Francis (1798 онд анхны хэвлэлээ гаргаж байсан) групп-тэй харилцан тохиролцсоны үр дүнд энэ онд шинээр Олон улсын тоон ертөнц сэтгүүл (International Journal of Digital Earth) -ийг эрхлэн гаргаж байгаа юм байна.

1999 онд Хятад-д тоон ертөнцийн тухай анхдугаар их хурал болсоноос хойш Канад (2001), Чех (2003), Япон (2005) улсуудад болж дэлхийн нийтийн анхаарал энэхүү чиглэлд маш эрчимтэй өсөж байгаа билээ. 2006 оны Шинэ Зеаланд-д болсон хурал дээр дэлхийх ихэнх орон тоон технологийн чухал нэг хэсэг бол тоон ертөнц гэдгийг хүлээн зөвшөөрч байгааг зарласан байна. 2007 оны 6-р сарын 5-9 -ны хооронд АНУ-ийн Сан Франциско хотонд болсон Олон улсын их хурлын үеээр Google earth, ESRI, Microsoft Virtual Earth зэрэг энэхүү гео-мэдээллийн чиглэлийн томоохон компаниуд цуглаж өөрсдийн шинэ технологи болон цаашдын хөгжлийн тухай ярилцаж, өргөн жишээ боломжуудыг харуулсан билээ. Иймд тоон ертөнцийн тухай мэдээ, мэдээлэл, онолын үндэслэл, шинэ технологи, түүнд зайнаас танадан судлал, газарзүйн мэдээллийн систем, байршил тогтоогч систем, интернет, компьютер, дүрс боловсруулалтын системүүд зэрэг бүхий л тоон системүүдийг хэрэглээг бие биенд ойртуулах, цаашдын харилцан ашиглах боломжийг нэмэгдүүлэх үүднээс энэхүү сэтгүүлийг ОУТЕХ (ISDE)-ноос гаргаж байгаа юм байна. Сэтгүүл дараахь сэдвүүдийг агуулах болно. Үүнд:
  • Тоон ертөнцийн загвар, стандарт
  • Орон зайн мэдээллийн загвар, өгөгдөл
  • Тоон ертөнцийн хэрэглээ, ашиглалт
  • Байрлалд тулгуурласан үйлчилгээнүүд
  • Тоон хот, хороолол
  • Гео-мэдээлэл
  • Тоон загварлалын дүрслэлүүд
  • Гео-орон зайн шинжлэх ухаан
  • Зөөврийн зураглалын систем
  • Дэлхийн байгаль, цаг уурын өөрчлөлт
  • Өгөгдлүүдийн үзүүлэлт, алгоритм
  • Дэлхийн ажиглалт
  • Өгөгдлийн сан
  • 3 хэмжээст үзүүлэлтүүд
  • Зайнаас тандан судлал, газарзүйн мэдээллийн систем, байршил тогтоогч системүүдийг хам боловсруулалтанд хэрэглэх, арга зүй
  • Байгалийн болон хүний бүтээсэн биетүүдийн харилцан холбоо
  • Бусад
Энэхүү сэтгүүлийн эхний дугаар бэлэн болсон бөгөөд одоогоор интернет хэрэглэгч нар эхээр авч хэрэглэх боломжтой байгаа тул та бүхэнд үзэж сонирхож, мөн өөрсдийн судалгаа, шинжилгээний ажилаа тавихыг хүсэж байна. Үүний тулд та бүхэн дараахь интернет хаягаар орон онлайнаар холбогдож өөрсдийн бүтээлээ өгч болно. Хаяг: http://mc.manuscriptcentral.com/ijde

Эх сурвалж: http://www.digitalearth-isde.org/

Monday, June 23, 2008

Газарзүйн мэдээллийн сан болон хүн амын тоо бүргэлийн зураглалын тухай гарын авлага

Газарзүйн мэдээллийн сан болон хүн амын тоо бүргэлийн
зураглалын тухай гарын авлага


Энэхүү гарын авлага өмнө нь Нэгдсэн үндэстний (UN) Тоон зураглал болон Газарзүйн мэдээллийн систем (ГМС) номны сайжруулсан хувилбар бөгөөд одоо НҮ-ийн Газарзүйн мэдээллийн сан болон хүн амын тоо бүргэлийн зураглалын тухай гарын авлага гэсэн нэрээр дахин хэвлэгдэх гэж байгаа юм байна.
Дэлхийн байршил тогтоогч системүүд (GPS), бага өртгийн агаарын болон хиймэл дагуулуудын зураглал зэрэг технологиуд компьютерүүдийн тусламжтайгаар өргөн бололцоотой болсон хэдий ч тэдгээрийн хэрэгслүүд нь үндэсний стастикийн байгууллагуудын хувьд хангалттай мэдээлэл цуглуулж чадах эсэх, тэдгээрийн хүн амын нягтшлын болит мэдээлэл мөн эсэх эргэлзээтэй байдаг билээ.

Энэхүү гарын авлагыг SCGIS Mongolia Yahoo group-ээс татна уу.

P.S: Урд нь Gogo share дээр тавьсан боловч устсан байна.

Эх сурвалж: SDI-Asia Pacific Newsletter

Thursday, June 19, 2008

Хүний замнал (Human footprint) өгөгдлийн сан

Хүний замнал (Human footprint) өгөгдлийн сан

Хүний үйл ажиллагааны нөлөө нь уур амьсгалын өөрчлөлт, геологийн
нөлөө, сансрын хүчин зүйлстэй адилхнаар дэлхийн экологийн
өөрчлөлтийн чухал нэг нөлөө билээ. Зэрлэг амьтдыг хамгаалах
нийгэмлэг (WCS), Колумбын их сургуулийн Дэлхий судлалын мэдээллийн
сүлжээний олон улсын төв (CIESIN) хамтраад хүний замнал
(human footprint)-ыг болон
түүний дэлхийн гадаргад нөлөөлж буй
нөлөөллийн тухай мэдээллийг газрын зурагт оруулан зурагласан
байна. Сүүлчийн зэрлэг байгаль (Last of the Wild) гэсэн нэртэй
энэхүү мэдээлэл нь 2000 оны байдлаар хуурай газрын экосистемүүдэд
үзүүлж буй хүний үйл ажиллагааны нөлөөллийг агуулсан байна.



Энэхүү өгөгдлийн сангийн шинэ сайжруулсан хувилбар нь хүн амын
нягтшил, газар ашиглалт, хүний хандлага, цахилгаан түгээх
сүлжээний бүтэц, суурин газар зэрэг мэдээллүүдийг агуулсан байна.
Энд оруулсан хот,суурин газруудын хил хязгаарыг CIESIN-ийн
хотжилтын хүн амын тооны мэдээнээс, хүн амын нягтшилийн тухай
мэдээ болон зам, дэд бүтцийн мэдээллийг НАСА (NASA)-гийн
Нийгэм-эдийн засгийн өгөгдөл болон хэрэглээний төв (SEDAC)-ийн
тусламжтайгаар тус тус сайжруулсан байна. Хүний замнал (Human
Footprint), хүний үйл ажиллагааны нөлөө (Human Influence Index),
сүүлчийн зэрлэг байгаль (Last of the Wild) зэрэг өгөгдлүүдийг
http://sedac.ciesin.columbia.edu/wildareas/ - ээс тус тус
татан авна уу.

Эх сурвалж: CIESIN

Wednesday, June 18, 2008

Дэлхий судлал, хиймэл дагуул, Зайнаас тандан судлал

Дэлхий судлал, хиймэл дагуул, Зайнаас тандан судлал:
(Earth Science Satellite Remote Sensing)

1-р боть. Онол, багаж төхөөрөмжууд (Vol1.Science, Instruments)

Энэ номны эхний хэсэг нь Дэлхий судлал, түүнд зайнаас тандан судлалыг хэрхэн ашиглах талаар дурьдсан бөгөөд үүний тулд нилээн өргөн судалгааны арга зүй болон зайнаас тандан судлалын мэдрэгчүүдийг хэрхэн ашиглах, тэдгээрийн зорилгоор нь Moderate Resolution Imaging Spectro radiometer (MODIS), National Polar Orbiting Environmental Satellite System (NPOESS) болон NPOESS Preparatory Project (NPP) гэсэн 3 үндсэн хэсэгт хувааж, тэдгээрийн өгөгдөл, түүнийг хэрхэн боловсруулах талаар өгүүлсэн болно.

MODIS нь дэлхийн гадаргыг бүхэлд нь судлаж, түүний тухай өргөн мэдээллийг цуглуулдаг.
NPP болон NPOESS нь ирээдүйд хэрэглэх сайжруулсан ажиглалтын системүүд бөгөөд MODIS мэдрэгчтэй ойролцоо.

Эндээс татна уу: Хаяг

2-р боть. Өгөгдөл, Боловсруулалт, Багаж Хэрэгслүүд (Vol2.Data, Computational Processing, & Tools)

2-р хэсэг нь 1-р хэсэгт дурьдагдсан багаж төхөөрөмжүүдийн хэрэглээ, тэдгээрийг төрөл бүрийн салбарт хэрхэн ашиглах талаар, үүний тулд тэдгээр өгөгдлүүдийг хэрхэн олж авах, боловсруулах талаар дэлгэрэнгүй өгүүлсэн болно.

1-7 -р бүлэгт EOS Data and Information System (EOSDIS)-ийн олон нийтэд түгээж байгаа өгөгдлүүдийг хэрхэн олж авах, боловсруулах талаар өгүүлсэн байна.

8-13 -р бүлэгт ЕОS-ийн цувралуудын өгөгдлүүдийн файлын формат, түүнийг боловсруулах хэрэгслүүдийн тухай дурьдсан байна.
Харин 14-17 -р бүлэгт сансраас судалсан өгөгдлүүдийг тухайн судалгаанд оруулахадаа хэрхэн ГМС-ийг ашиглах тухай оруулсан байна.

Эндээс татна уу: Хаяг

Эх сурвалж: http://www.softarchive.net/ebooks/

Tuesday, June 17, 2008

Залуу судлаачдын сэтгүүлийн санаачилга

Залуу судлаачдын сэтгүүлийн санаачилга

Нидерландын Reed Business Geo хэвлэлийн компаниас залуу судлаачдын оролцоотойгоор тэдний сонгосон сэдвийн дагуу сэтгүүл гаргах, түүний вэб хуудасыг хийх санаачилга гаргасан байна. Энэ сэтгүүл нь Залуу Гео Мэргэжилтэн (Young Geo Professional) нэртэй бөгөөд гео-мэдээллийн чиглэлээр ажиллаж байгаа туршлага, судалгааны тухай мэдээлэлийг агуулах юм байна. Цаашид энэ чиглэлийн өргөн хүрээтэй мэдээлэл, ажилын зар болон түүнтэй холбоотой мэдээллүүдийг агуулах юм байна.

Сэтгүүлд 16-27 насны залуус, оюутнууд, судлаачдын судалгааны ажил болон дараа дараагийн алхамууд тухай хэвлэх бөгөөд мөн вэб хуудасанд тавих болно. Эдгээр нь зөвхөн аргазүйн тухай биш, хээрийн судалгааны ажлын үр дүн болон залуу судлаачдын цаашдын мэргэжлийн хүрээний хөгжлийг дэмжих арга замуудын тухай байх болно.

2008 оны 9-р сар гэхэд 150 000 ширхэг хэвлэж 350 гаруй мэргэжлийн сургууль, судалгааны байгууллагуудад тараахь бөгөөд энэхүү сэтгүүлээр дамжуулан залуу судлаачид, оюутнууд хэрэгтэй мэдээлэлээ олж авна гэдэгт итгэж байна. Мөн энэ үед вэб хуудас нь бэлэн болно.

Сэтгүүлийн вэб хуудас: http://younggeopro.com

Эх сурвалж: http://www.reedbusiness-geo.nl/

Wednesday, June 4, 2008

Биологийн төрөл зүйлийн ГМС

Биологийн төрөл зүйлийн ГМС (Biodiversity GIS)

Саяхан Өмнөд Африкийн Үндэсний Биологийн төрөл зүйлийн Хүрээлэнгээс (SANBI) биологийн төрөл зүйлийн орон зайн мэдээллийг бий болгох, түүнд тулгуурлан хамгааллын арга хэмжээ авахад зориулсан мэдээллүүдийг агуулсан Биологийн төрөл зүйлийн ГМС (Biodiversity GIS (BGIS)) гэсэн вэб хуудасыг гаргасан байна. Энэхүү вэб хуудасыг Хүн ба хүрээлэн буй орчны нэмэлт үйл ажиллагааны төлөвлөгөөний (C.A.P.E.) хүрээнд хийсэн бөгөөд ГМС-ийн тухай онолын хичээл, мэдээ, мэдээлэл, зарим нэг багаж хэрэгслүүдийг агуулж байна.

Эх сурвалж: Biodiversity GIS

1884 оноос хойших дэлхийн гадаргын температур

1884 оноос хойших дэлхийн гадаргын температур

НАСА-гийн эрдэмтэдийн бодож гаргаснаар 1884 оноос өнөө хүртэлх дэлхийн гадаргын температурын зураглалыг үзүүлж байна.



Эх сурвалж: Vector one

Monday, May 26, 2008

Сургалтын хөтөлбөрийн тэтгэлэг

Сургалтын хөтөлбөрийн тэтгэлэг
(Intergraph-Geomedia
)

Intergraph-ийн боловсролын хөтөлбөрийн хүрээнд энэхүү тэтгэлгийг зарлаж байгаа бөгөөд энэ хөтөлбөр нь Intergraph Нууцлал, засгийн газар болон дэд бүтэц (SG&I) –ээс практик арга зүйгээр баялаг гэж сайшаагдсан байна. Энэ хөтөлбөр нь анги, тэнхимд газарзүй мэдэллийн системийн шинжлэх ухааныг сайжруулан хөгжүүлэхэд дэмжлэг болох зорилготой юм. Орон зайн технологийн нэмэлт давуу талуудын хэрэгслүүдийн тусламжтайгаар багш, оюутнууд шинэ боломжууд, газарзүй мэдээллийн системийн шинжлэх ухаан болон гео орон зайн үйлдвэрлэлийн цаашдын хөгжил хүрэх суурь боломжтой болно.

Intergraph-ийн академик сургалтын санаачилга нь өнөөгийн нийгэм дэх орон зайн технологийн багаж хэрэгслүүдийг хөгжүүлж сайжруулахын тулд боловсролын болон олон нийтийн үйлчилгээний байгууллагуудын хамтын ажиллагааг өөрсдийн зорилгоо болгож байна. Intergraph нь хэд хэдэн хөтөлбөрийн хүрээнд орон зайн технологийн дээд боловсролын хөтөлбөрүүдийг дэмжихээр ажиллаж байна. Энэ академик сургалтын санаачилга нь сургалтын хөтөлбөрийн тэтгэлэг хэлбэрээр явагдах бөгөөд үүнд программ хангамж, сургалтын материал, сургалтууд, программ хангамжийн сайжруулалт болон бусад нэмэлт үйлчилгээнүүд багтаж байгаа болно.

Ач холбогдол

  • Оюутнууд бүрэн хэмжээний орон зайн технологийн программ хангамжийг мэргэжлийн түвшинд ашиглах боломж олгох
  • Орон зайн технологийн хэрэгцээ бидний өдөр тутмын амьдралд өсөн нэмэгдэж байгаа билээ. Энэ өсөлтийн хэрэгцээ түүнтэй зэрэгцээ мэргэжлийн боловсон хүчний хэрэглээ ихэсэж, түүний шийдэхийн тулд оюутнуудад орон зайн технологийн сүүлийн үеийн мэдээлэл бүхий сургалтуудыг явуулснаар тэдний цаашдын судалгаанд хэрэгтэй суурийг бэлдэж өгөх болно.
  • Их сургуулиудын сургалтын төлөвлөгөөнд дэмжлэг үзүүлж программ хангамж,тоног төхөөрөмж зэрэг бага хэмжээний хөрөнгө оруулалт хийглэх болно.

Тэтгэлгийн санал

  • GeoMedia Professional –ийн хэрэглэгчийн лиценз
  • GeoMedia WebMap Professional-ийн 2 хэрэглэгчийн лиценз
  • Тухайн их сургуульд тохиромжтой бусад Intergraph-ийн программ хангамж
  • Maintenance for initial grant (renewals for universities meeting program requirements)

Оролцох боломж

Энэхүү орон зайн технологийг сургалтын төлөвлөгөөндөө оруулах хүсэлтэй бүх л боловсролын байгууллагууд Intergraph SG&I боловсролын тэтэгэлэгт хөтөлбөрт оролцож болно.

Шаардлага

  • Өгөгдлийн маягтыг бөглөх
  • Сургалтын төлөвлөгөө болон сургалтын материалаа олон нийтэд хуваалцах

Хэрхэн хандах

Өгөгдлийн маягт –ыг татан авч бөглөөд education@intergraph.com хаягаар явуулна уу.

Дэлхийн боловсролын бүхий л байгууллагууд бидний бүтээгдэхүүнийг аль хэдийн ашиглаж байгаа бөгөөд энэхүү технологийн шинэчлэлтэнд нэгдэн орсон байна. Өөрийн оюутнуудыг энэ салбард нарийн мэдлэг болон чадварыг эзэмшүүлэхэдээ бидэнтэй хамтран ажиллахыг урьж байна.

Орчуулсан: Тунгалаг

Эх сурвалж: Intergraph

ILWIS 3,4 нээлттэй байна.

ILWIS 3,4 нээлттэй байна.

Жич: Энэ мэдээ нилээн дээр үед гарсан ч хэрэглэгчид, оюутан, судлаачдад дахин сануулах үүднээс оруулж байна.


Integrated Land and Water Information System (ILWIS) бол ITC-ээс боловсруулсан ГМС болон ЗТС-ийн программ хангамж бөгөөд 2007 оноос нээлттэй болж олон нийтэд үнэгүй тараагдаж байна. Энэ нь 52°North буюу орон зайн мэдээллийг нээлттэй болгох санаачилгын хүрээнд багтаж олон нийтэд нээлттэй болсон байна.

ILWIS 3.4 бол дүрс мэдээ, вектор мэдээ, сэдэвчилсэн газрын зураг боловсруулах үйлдлүүдийг агуулсан нэгэн багц программ хангамж юм. Төрөл бүрийн файлын форматуудыг хөрвүүлэх, дижитайзер хийх, засвах хийх, дүрс мэдээг харах, дүн шинжилгээ хийх, газрын зураг боловсруулах зэрэг өргөж боломжуудтай.

Үндсэн үйлдүүд:

  • Растер болон вектор бүтэцүүдийг хооронд уялдуулах
  • Дүрс мэдээний төрөл бүрийн форматуудыг хөрвүүлэх
  • Дэлгэц болон ширээнд дижитайзер хийх
  • Дүрс боловсруулалтын үндсэн хэрэгсэлүүд
  • Ортофото, дүрсийн гео холболт, шилжүүлэх, нийлүүлэх боломжтой
  • Орон зайн дүн шинжилгээ болон сайжруулан загварчлах
  • 3 хэмжээстээр харуулах, засвар хийх боломжтой
  • Буулгалтын болон координатын системийн баялаг сантай
  • Гео-статистикийн дүн шинжилгээ хийх боломжтой
  • Стерео хос зураглал хийх, харах
  • Орон зайн олон шалгуураар дүгнэх боломжтой

ILWIS-ийг татан авах хэд хэдэн боломж байгаа хэдий ч шууд хэрэглэхээр нэгтгэн нэг багц болгосныг нь татан авна уу. Хэрэглэгчийн гарын авлага болон тусламж-ийг мөн татан авч болно.

Эх сурвалж: http://www.itc.nl/ilwis

Friday, May 23, 2008

Цэвэр усны экобүсүүдийн зураглал

Цэвэр усны экобүсүүдийн зураглал

Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF) болон Байгаль хамгаалал (TNC) байгууллагуудын хамтын ажиллагааны хүрээнд Дэлхийн цэвэр усны экобүсүүд (Freshwater Ecoregions of the World) -ийн зураглалыг хийсэн байна. Эко бүсийн зураглал нь тухайн бүс нутагт байгаа зүйлүүдийн тухай мэдээлэл,тэдгээрийн бүс нутаг, олон улсын хэмжээнд хамгаалах төлөвлөгөөг тусгаж өгсөн байна.

Энэ төсөл нь эхний ээлжинд дэлхийн хэмжээний цэвэр усны зураглалыг хийж, тухайн бүс нутгуудын биологийн төрөл зүйл, тэдгээрт тулгарч буй бэрхшээлүүдийн мэдээлэлтэй холбож өгсөн байна. Энэхүү вэб хуудаснаас цэвэр усны эко бүсүүдийн ГМС shape файлыг мета өгөгдлийн хамтаар татан авна уу. Мөн Google Earth-ийн КМL формат-аар татан авах боломжтой.

Эх сурвалж: http://www.feow.org

JMars программ хангамж нээлттэй боллоо.

JMars программ хангамж нээлттэй боллоо.

НАСА-гийн Ангараг гаригийн судалгаанд хэрэглэж байсан "Жава зорилго төлөвлөгч болон тандан судлалын дүн шинжилгээ" /Java Mission-planning and Analysis Remote Sensing (JMars)/ GPL лицензийн хүрээнд нээлттэй болж байна. Энэхүү программ хангамж нь Жава (Java) суурьтай гео оронзайн мэдээллийн систем бөгөөд Аризонийн их сургуулийн Ангарагийн сансрын нислэгийн тэнхимд боловсруулсан байна.

Програм хангамж нь НАСА-гийн ашиглаж байгаа мэдрэгчүүдэд нягт холбоотой ГМС-ийн үйлдлүүдийг агуулсан интерфейстэй юм байна. Энэ программ хангамжийг Ангарагийн судалгаа, Дэлхийн гадаргын судалгаа, Замналуудын дахин тодорхойлох гэсэн хэд хэд зорилгонд хэрэглэж, төрөл бүрийн түвшингийн өгөгдлүүдийг нэгтгэн харах, газрын зураг боловсруулахд хэрэглэж байна.

Мөн түүнчлэн төрөл бүрийн түвшингийн өгөгдлийн сан, арга зүй, багаж, хэрэгслүүдийг агуулж байдаг. Энэ арга зүй, багаж, хэрэгслүүдийг судалгааны бүс нутгийн зураглал хийх, түүний тусламжтайгаар зорилгодоо хүрэхэд судлаачид хэрэглэж боломжтой.

Энэ программ хангамжийг JMARS Wiki -ээс татан авч, хэрэглэнэ үү.

Эх сурвалж: Spatial sustain blog of V1 magazine

GLONASS чиглүүлэгч систем 2008 онд ашиглалтанд орно

GLONASS чиглүүлэгч систем энэ онд багтааж ашиглалтанд орохоор болж байна. Ингэснээр ОХУ-ын чиглүүлэгч системүүдийн чадвар дээшилж улмаар энэ бүс нутгийн хэмжээнд чиглүүлэгч системүүдийн ажиллагаа сайжирах нь нээ. Энэ ажлын хүрээнд 3 хиймэл дагуул амжилттай хөөргөж ажиллагаанд оруулж байгаа юм байна. Энэ тухай мэдээний видеог үзнэ үү.



Эх сурвалж: GIM International

Tuesday, May 20, 2008

1984-2020 оны хооронд хөөрсөн, ашиглаж байгаа болон хөөргөх гэж байгаа хиймэл дагуул, мэдрэгчүүд

1984-2020 оны хооронд хөөрсөн, ашиглаж байгаа болон хөөргөхөөр төвөллөгдөж буй
хиймэл дагуулууд, мэдрэгчүүд


Дэлхийн гадаргын судалгаанд дэлхий улс орнуудаас хөөргөж, цаашигд хөөргөн ашиглах гэж байгаа судалгааны хиймэл дагуулын он цагын хэлхээсийг танилцуулж байна. Эдгээрийг зарим нэгийг манай судлаачдад өөрсдийн судалгаандаа өргөн хэрэглэж бүрэн ашиглаж байгаа билээ.

Жич: Зураг дээр даран томруулж харна уу.

Эх сурвалж: http://www.space-risks.com

Friday, May 16, 2008

MODIS/TERRA хиймэл дагуулын мэдээний тухай

MODIS/TERRA хиймэл дагуулын мэдээний тухай


АНУ-ын Yндэсний Сансар Огторгуйн Захиргаа (NASA)-ны Дэлхийг Ажиглах Систем (EOS) хєтєлбєрийн хүрээнд эрдэм шинжилгээний ажлыг єргєтгєх зорилгоор тус хєтєлбєрийн нэг хэсэг болох янз бүрийн 36 спектр мужлал бүхий МODIS буюу Moderate Resolution Imaging Spectroradiometer (Дунд зэргийн нарийвчлалтай дүрсийн спекторадиометр) мэдрэгчийг TERRA хиймэл дагуулд байрлуулан 1999 оны 12 дугаар сарын 18-нд (Зураг 1), AQUA хиймэл дагуулд байрлуулан 2002 оны 5 дугаар сарын 4-нд (Зураг 2) тус тус хєєргєжээ.

1 дүгээр зураг. MODIS/TERRA хиймэл дагуул

2 дугаар зураг. MODIS/AQUA хиймэл дагуул

MODIS тєхєєрємж нь 0.4 мкм-ээс 14.4 мкм хүртэл ЦСД-ны мужлал ажиллах чадвартай єндєр радиометрийн мэдрэмжтэй (12 бит) 36 сувгаас бүрдэх бєгєєд эдгээрээс 2 суваг нь 250 м-ийн нарийвчлалтай, 5 суваг нь 500 м-ийн нарийвчлалтай, үлдсэн 29 суваг нь 1 км-ийн нарийвчлалтай бєгєєд 705 км-ийн єндєрт, 2330 км-ийн єргєн зурвастайгаар дэлхийн гадаргыг 1-ээс 2 єдєрт бүрэн тойрч мэдээлэл цуглуулдаг (Хүснэгт 1). MODIS тєхєєрємжийн инженерийн загварчлалыг 1995 оны дундуур зохион бүтээж, байгуулж бүтээсэн бєгєєд дараахь бүтэцтэй байдаг. Yүнд:

  • Агаар мандал, газар болон далайн дүрсийг нэг тєхєєрємжєєр
  • 1000 м, 500 м, болон 250м-ийн нарийвчлалтай спектр суваг
  • 0.4-ээс 14.4 хүртэлх мкм-ийн тєрєл бүрийн спектр суваг
  • Оптик механикийн систем
  • Yндсэн хэсэг
  • Удаан туршид ажиллахад зориулсан давхар эргэлтийн систем
  • Идэвхгүй цацрагийн сэнс
  • Оптик системийн тохиргоо
  • Дэлхий, нар болон сансрын хэсгийн талууд
  • Электроникийн систем
  • Сансарын хэсгийн аналог модуль
  • Арын хэсгийн аналог модуль
  • Yндсэн электроникийн модуль
  • Хєлєг дээрх залруулгын систем
  • Нэл улаан туяаны залруулгын тохиргоо
  • Бага зэргийн сүүдэртэлтийн тохиргоо
  • Хєлєг дээрх нарны мониторинг, хар биетийн аператур, спектрорадиометрийн залруулгын систем

1 дүгээр хүснэгт. MODIS хиймэл дагуулын үндсэн үзүүлэлтүүд

Oрбит:

705 kм, 10:30 уруудах чиглэлээр (Terra) эсвэл 13:30 єгсєх чиглэлээр (Aqua), туйлын орбиттой

Моторын хурд:

20.3 rpm

Зурвасын єргєн:

2330 km (бүтнээрээ), 10 km (тухайн цэг)

Teлескоп:

17.78 cм диаметр

Хэмжээ:

1.0 x 1.6 x 1.0 м

Жин:

228.7 кг

Чадал:

162.5 W (дундаж)

Єгєгдлийн хурд:

10.6 Mbps (єдрийн хугацаанд); 6.1 Mbps (дундаж)

Єгєгдлийн бүтэц:

12 бит

Орон зайн нарийвчлал:

250 м (1-2-р суваг)
500 м (3-7-р суваг)
1000 м (8-36-р суваг)

Ажиллах хугацаа:

6 жил


Мєн 36 дугаар сувгийн тухай мэдээллийн 2 дугаар хүснэгтэд жагсааж харуулав.


Yндсэн зорилго

Суваг

Сувгийн урт

Газар, үүл, аерозолын хил, хязгаар

1

620-670

2

841-876

Газар, үүл, аерозолын шинж чанар

3

459-479

4

545-565

5

1230-1250

6

1628-1652

7

2105-2155

Далайн єнгє, Биогеохими, питопланктон

8

405-420

9

438-448

10

483-493

11

526-536

12

546-556

13

662-672

14

673-683

15

743-753

16

862-877

Агаар мандлын усны уур

17

890-920

18

931-941

19

915-965

Гадарга/Yүлний температур

20

3660-3840

21

3929-3989

22

3929-3989

23

4020-4080

Агаар мандлын температур

24

4433-4498

25

4482-4549

Нимгэн үүлний усны уур

26

1360-1390

27

6535-6895

28

7175-7475

Y¿лний шинж чанар

29

8400-8700

Озон

30

9850-9880

Гадарга/Yүлний температур

31

10780-11280

32

11770-12270

Yүлний дээд єндєр

33

13185-13485

34

13485-13785

35

13785-14085

36

14085-14385


Энд: 1-ээс 19 хүртэлх суваг нь нм, 20-оос 36 хүртэлх суваг нь мкм

Орон зайн өгөгдөлийг зураглах болон дүн шинжилгээ хийх DIVA-GIS программ хангамж

Орон зайн өгөгдөлийг зураглах болон дүн шинжилгээ хийх

1) DIVA-GIS (5.4-р хувилбар) программыг татах

2) Сургалтын материалууд болон гарын авлага, хичээл, дасгал ажлууд, өгүүллэгүүдийг авах

3) Үнэгүй өгөгдөл татах

DIVA-GIS бол газрын зураглал буюу газарзүйн мэдээллийн систем (ГМС)-ийн үнэгүй программ хангамж бөгөөд маш олон төрлийн үйлдлийг агуулдаг. Энэ программ хангамж нь биологийн төрөл зүйлийн чухал өгөгдөл болох зүйлүүдийн тархалт, тэдгээрийн байршлын зураглал, дүн шинжилгээ хийхэд тохиромжтой программ хангамж юм.

DIVA-GIS нь:

  • Жижиг судалгааны цэгээс дэлхийг бүхэлд хамарсан буюу төрөл бүрийн мэдээллийг хам боловсруулалтанд оруулж зураглал хийж чадна. Жишээлбэл, амьтдын зүйл амьтдын байрлалыг хиймэл дагуулын дүрс мэдээ, гол, горхи, улсын хил гэсэнтэй давхцуулах

  • Биологийн нягтшралын тархалтын торлол (grid) бүтэцтэй мэдээ болгож, төрөл зүйл бүрийн түвшинд "халуун цэг"-ийг тодорхойлж чадна.

  • Уур амьсгалын өгөгдөлүүдийг авч, зураглаж чадна. BIOCLIM эсвэл DOMAIN загваруудыг ашиглан зүйлүүдийн тархалтыг урьдчилан тодорхойлно. ESRI shapefile үүсгэх, торлол өгөгдөлийг хөрвүүлэх, оруулах болон бусад төрөл бүрийн файлуудыг таньж ажиллаж чадна.

Мөн DIVA-GIS-ийн комманд бичдэг хувилбар болох AVID-GIS (0.3-р хувилбар)-ийг үнэгүй татаж авч болно. Эсвэл Google Maps -тэй хэрхэн зохицохыг үзээрэй.

DIVA-GIS -ийг Robert Hijmans, Luigi Guarino, Andy Jarvis болон Rachel O'Brien нар хөгжүүлсэн бөгөөд энэ программ хангамжтай холбоотой асуултууд, асуудлууд, хүсэлтийг э-шуудан: info@diva-gis.org руу хандаж бичнэ үү. Мөн цаашдын DIVA-GIS-ийн хөгжилд хувь нэмэрээ (PayPal-ээр дамжуулан) оруулна уу.

Орчуулсан SeD. Эх сурвалж: http://www.diva-gis.org