Monday, April 5, 2010

Гамшгийн үед хэрхэн үйл ажиллагаа явуулах вэ?

Гамшгийн үед хэрхэн үйл ажиллагаа явуулах вэ?

Сүүлийн үеийн мэдээллээр Улаанбаатар хотын барилга маань газар хөдлөлтөнд тэсвэргүй, мөн удахгүй газар хөдлөлт болно гэж их ярьж байна. Мэдээж энэ бүгдийг худлаа, бас болохгүй гэх газаргүй бөгөөд гамшиг болон барилгын мэргэжилтэнгүүд Гайти-гийн газар хөдлөлтийг улмаас орон сууцнууд муу байсан учир төдий тооны их хүн нас барсан, Чилийн газар хөдлөлтийн дараахь цунамиг тооцоолоогүй улмаас 500 илүү хүн нас барсан гээд сүүлийн үеийн аймшигтай тоо баримтуууд их байна.

Эдгээр сүүлийн үеийн мэдээлэлд тулгуурлан гамшгийн үед авах хэмжээний талаар Дэлхийн Банк, Гамшгийг бууруулах, аврах үйл ажиллагааны даян дэлхийн сан (Global Facility for Disaster Reduction and Recovery, the (GFDRR)) -гаас гамшгийг урьдчилан мэдээлэх, тухайн үед авах хэмжээнүүдийг хэрхэн талаар зааварчилгаа "Гэр болон гэр бүлээ хамгаалах: Байгалийн гамшгийн дараахь сэргээлтийн гарын авлага" (Safer homes, stronger communities: a handbook for reconstructing after natural disasters) саяхан гаргасан байна. Электрон хэлбэрээр татаж авч болно.

Эх сурвалж: PreventionWeb

Friday, April 2, 2010

Arramagong DVD: OSGeo-гийн LiveDVD, Virtual Machine хувилбарууд бэлэн болсон байна.

Arramagong DVD: OSGeo-гийн LiveDVD, Virtual Machine хувилбарууд бэлэн болсон байна.

Өмнө нь бид QGIS-LiveCD болон Arramagong DVD хувилбарыг танилцуулж байсан билээ. Энэ удаа Arramagong DVD-ийн 3.0 хувилбарыг Гео-оронзайн ЛайвДВД (Geospatial LiveDVD) багийн хамт олон бэлэн болгосон байна. Энэ хувилбар нь XUbuntu 9.10 үйлдлийн систем дээр суурилсан 34 төрлийн Гео-оронзайн нээлттэй эх үүсвэр бүхий программ хангамж, 2009 оны FOSS4G хурлаар хэлэлцэгдсэн нэмэлт 14 програм хангамж, мөн өмнөх зарим нэг програм хангамжуудыг алдааг засаж, сайжруулсан хувилбаруудыг агуулсан бөгөөд та өөрийн компьютерийнхээ CD/DVD уншигч энэхүү LiveDVD-ийг уншуулж шууд ачаалж, ажиллах боломжтой юм байна.

Агуулагдаж буй программ хангамжууд:

  • AtlasStyler SLD editor and Geopublisher :: 1.4 (new)
  • deegree WMS, WFS, WCS and iGeoPortal :: 2.2
  • GDAL :: 1.6.3
  • GeoKettle :: 3.2.0-20090609
  • Geomajas :: 1.4.2 (new)
  • GeoNetwork :: 2.4.2
  • GeoServer :: 2.0.1
  • GMT: The Generic Mapping tools :: 4.4.0 (new)
  • GpsDrive :: 2.10pre7
  • GRASS GIS :: 6.4.0rc5
  • gvSIG :: 1.9 stable
  • Kosmo :: 2.0 RC1
  • Mapfish :: 1.2 (new)
  • Mapnik :: 0.6.1 (new)
  • Mapserver :: 5.6.1
  • MapTiler :: 1.0 beta2
  • Marble :: 0.8.1
  • MB System :: 5.1.2
  • Octave Mapping Toolbox :: 3.0 / 1.0.7 (new)
  • Open Jump :: 1.3
  • Open Layers :: 2.8 (new)
  • OpenCPN :: 1.3.6 (new)
  • OpenStreetMap editors and tools :: JOSM svn1788, Gosmore svn20090624 (new)
  • osgEarth :: 1.3 (new)
  • Ossim/OssimPlanet :: 1.8.3 (new)
  • pgRouting :: 1.04
  • Postgres/PostGIS :: 8.4/1.4
  • PROJ.4 :: 4.7.0 (new)
  • QuantumGIS :: 1.4.0
  • R geostatistics :: 2.10.1
  • SpatiaLite :: 2.4.0 (new)
  • uDig :: 1.2RC1
  • Unofficial gvSIG Mobile for Linux :: 0.1.6 (new)
  • Xubuntu :: 9.10

Татаж авах: http://download.osgeo.org/livedvd

Энэ LiveDVD-ийн талаар илүү нэмэлт мэдээлэл, зүйлсийг http://wiki.osgeo.org/wiki/Live_GIS_Disc хаягнаас авч болох бөгөөд энэ хувилбар удахгүй болох FOSS4G хурал дээр шинэчилэгдэх юм байна.

Эх сурвалж: OSGeo, "Cameron Shorter" blog

Tuesday, March 23, 2010

Дэлхийн Цаг уурын өдөр 2010: Таны сайн сайхан, аюулгүй байдлын төлөөх 60 жилийн үйлчилгээ

Дэлхийн Цаг уурын өдөр 2010: Таны сайн сайхан, аюулгүй байдлын төлөөх 60 жилийн үйлчилгээ

Эгнээндээ дэлхийн 189 орныг багтаасан Дэлхийн Цаг уурын Байгууллага (WMO) энэ жилийг "Таны сайн сайхан, аюулгүй байдлын төлөөх 60 жилийн үйлчилгээ" сэдвийн доор байгууллагдснаас хойших бүхий л ДЦУБ-аас авч хэрэгжүүлсэн хөтөлбөр, явуулсан үйл ажиллагаанууд нь нийгэм эдийн засгийн үр ашгаараа онцгой жишээ болж байгаа бөгөөд тэдгээрийг цаг уурын салбар дахь хамтын ажиллагаагаар дамжуулан олон олон секторын хүрээнд ялангуяа хүн төрөлхтөний аюулгүй байдал сайн сайхны төлөө онцгойлон үзэж болно. Жишээ болгон хөдөө аж ахуй хүнсний аюулгүй байдал, эрүүл мэнд, зам тээвэр, аялал жуулчлал, барилга, эрчим хүч зэргийг дурдаж болох юм. Энэ өдөр нийт цаг уурчдаа ДЭЛХИЙН ЦАГ УУРЫН ӨДРИЙН МЭНД ХҮРГЭЖ байна.


Эх сурвалж: WMO; УЦОШГ

Saturday, March 13, 2010

Ядуурлыг бууруулах зорилготой UN залуучууд

НҮБ-Амьдрах орчин: Залуучууудыг дэмжих хөтөлбөр






НҮБ-ийн Амьдрах орчин байгууллагын (UN-Habitat) "Залуучуудыг дэмжих сан" (Urban Youth Fund)-аас ажилгүйдэл, сайн засаглал, хоргодох байр, түүний аюулгүй байдалтай төслүүдийг санхүүжүүлэх 1 сая долларыг зарцуулахаа мэдэгдсэн байна. Эдгээр сэдвүүдийг дагуу хэрэгжиж буй, хэрэгжүүлэхээр төлөвлөж буй төслүүдийн саналыг 2010 оны 4 сарын 15-ны дотор хүлээн авах юм байна. Төслүүд санлуудаас шалгаруулж хамгийн багадаа 5,000 ам доллар(US$5.000), дээд тал нь 25,000 ам доллар(US$25.000)-аар санхүүжилнэ.Энэ чиглэлээр ажиллах сонирхолтой 15-32 насны залуучууд дараахь хаягуудаар орж нэмэлт мэдээллүүдийг авна уу: www.unhabitat.org/youthfund, www.tinyuri.com/urbanyouthfund.

Эх сурвалж: UN-Habitat

Жич: Засаглал болон хоргодох байр, түүний аюулгүй байдлын төслүүдийг мэдээллийн технологи, ялангуяа гео-мэдээллийн технологийн арга зүйтэй байх хэрэгтэй.

Friday, January 29, 2010

Үнэгүй ASPRS-ийн сэтгүүл

Үнэгүй ASPRS-ийн сэтгүүл

2010 оны 1 сард Америкийн Агаар сансрын зураглал, Зайнаас Тандан Судлалын Холбооны (ASPRS)-ийн "Агаар сансрын зураглал инженер, Зайнаас тандан судлал" (PE & RS)" сэтгүүлийн бүрэн дижитал хувилбарыг www.asprs.org хаягаар орон ASPRS-ийн гишүүд ашиглах боломжтой боллоо. Дижитал хувилбар дахь нийтлэлүүд хэвлэмэл байдлаар харагдах юм.

ASPRS-ийн гишүүд уг сэтгүүлийн хэвлэгдэн гарсан өдрөөс эхлэн 24 сарын турш нийтлэлүүдийг ашиглах онцгой эрхтэй байна. Бүх нийтлэлүүд вэб сайтны хэвлэмэл хэсэг дээр гарна. Гишүүд иж бүрэн дижитал хувилбарыг уншихын тулд өөрсдийн нэр, нууц үгээр нэвтрэн орно.

Сэтгүүлийн сайжруулсан хувилбар нь ASPRS-ийн гишүүн болох бүх компаниудтай холбоотой байх ба зар сурталчилгаа, бусад интернет мэдээг байрлуулна. Хэвлэмэл хувилбар нь вэб сайтанд гарах боловч бүх нийтлэл бүрэн эхээрээ гарахгүй. Цаашид бүх гишүүд, уншигчдадаа зориулж мэйл ба цаасан хувилбарыг гаргах гэж ажиллаж байна.

Thursday, January 28, 2010

GeoNetwork-Үнэгүй орон зайн мэдээ, мэдээллийн портал

GeoNetwork-Үнэгүй орон зайн мэдээ, мэдээллийн портал

GeoNetwork-ийн нээлттэй эх үүсвэр нь олон төрлийн газрын зураг, GIS-
ийн өгөгдлийн сан, хиймэл дагуулын зураглал болон түүнтэй холбоотой бусад төрлийн нэмэлт мэдээллийг хайх болон дэлхийн өнцөг булан бүрээс олон зуун байгууллага аж ахуйн нэгжүүд газарзүйн байрлалтай холбоотой сэдэвчилсэн мэдээллүүдийг СОЛИЛЦОХ болон ҮНЭГҮЙ ТАТАЖ АВАХ боломжийг олгожээ. Энэхүү онлайн мэдээллийн сан нь 450 гаруй төрлийн мэдээллийг агуулжээ. Дэлгэцэн дэх газрын зургаа график, атрибут хэлбэрээр нь GIS-ийн төрөл бүрийн форматаар чөлөөтэй татаж болох ажээ.

Гол онцлогууд:

  • Газарзүйн оронзайн каталогоос тухайн газар нутгийг хайх
  • Мэдээ мэдээллийг PDF болон бусад агуулгаар нь оруулах болон татах
  • Интернет зураглалыг ашиглан дэлхийн өнцөг булан бүр дэх хэрэглэгчид байгаа тухайн мэдээллүүдийг газрын зураг хэлбэрээр харж болно
  • Онлайнаар газрын зургийг PDF хэлбэрээр болон харагдаж байгаа байдлаар нь экспортлон авах
  • Онлайнаар системд нэвтрэн мета-өгөгдөлийг оруулах
  • Каталогуудаас метад-өгөгдөл оруулсан он сарыг харах, холбоо барих
  • Бүлгэм үүсгэх болон хэрэглэгчдийн менежмент

Сэдвээрээ каталог хайх

  • Засаг захиргаа, улсуудын хил
  • Хөдөө аж ахуй
  • Экологийн талаархи мэдээлэл
  • Биологи, Экологийн нөөцүүд
  • Загас агнуур, далай судлал
  • Ой мод
  • Усзүй, усны нөөц
  • Газрын бүрхэвч, газар ашиглалт
  • Хүн ам, нийгэм эдийн засгийн үзүүлэлтүүд
  • Хөрс, хөрсний нөөц
  • Зурагзүй

GeoNetwork-ийн нээлттэй эх үүсвэр нь интернет ашиглан байгууллага болон шийдвэр гаргах түвшинд оронзайн мэдээллээ солилцох, мэдээлэх зэрэг боломжийг нэмэгдүүлэх, тодорхой мета-өгөгдөлийг ашиглах мэдээллийг нийлүүлэгчтэй холбогдон зурагзүйн бүтээгдэхүүнүүд, мэдээллийн санг газарзүйн холболтонд оруулах зэрэг оронзайн мэдээллийн менежментийн системийг задалахад суурилсан стандарт юм.

Энэхүү систем нь олон төрлийн мэдээллийн эх үүсвэрээс сэдэвчилсэн зургаа орон зайн мэдээллийн хамт ашиглах боломжтой буюу шийдвэр гаргах түвшинд ч хэрэглэгчид хэрэглэх боломжтойгоороо цаг хугацаа хэмнэсэн, хялбархан систем болсон байна. Порталын гол зорилго нь байгууллагуудын хоорондын мэдээллийг хуулбарлах явдлыг багасгах, чанартай, тогтмол мэдээллийг нэмэгдүүлэх зэрэг хамтын ажиллагааг ихэсгэснээрээ тогтсон 1 стандартын дагуу зохион байгуулалттай , баримттай, нэгдсэн газарзүйн мэдээллийг өргөн хүрээнд ашиглах боломжийг нэмэгдүүлэх зэрэг болно.

GeoNetwork-ийн зорилго:

  • Оронзайн мэдээ мэдээллийг ашиглах боломжийг нэмэгдүүлэх
  • Шийдвэр гаргах түвшний мэдээллээр хангах
  • Олон янзын мэдээллийг нэгтгэн тогтвортой хөгжлийг дэмжих
  • Газарзүйн мэдээллийн системийн үр ашгийг нэмэгдүүлэх

GeoNetwork порталд нэвтрэхийг хүсвэл доорхи линкэн дээр дарна уу

http://www.fao.org/geonetwork/srv/en/main.home


Tuesday, December 22, 2009

Google Map Maker-ийн Уралдаан

Google Map Maker-ийн Уралдаан

Та бүхэнд Google Inc. компаниас зарласан Дэлхийн газрын зураг бүтээх уралдаанд оролцохыг урьж байна. Та 2009 оны 12 дугаар сарын 15-наас 2010 оны 1 дүгээр сарын 31-ны хооронд өөрийнхөө хамгийн дуртай, сайн мэддэг газрынхаа зураг зүйн мэдээллийг сайжруулсанаар та орон нутагтаа алдарших боломжтой боллоо.

Уралдааны тэргүүн шагналыг хожиж орон нутагтаа тусалцгаая. Google Map Maker-т их дээд сургууль, ерөнхий боловсролын сургууль, эмнэлэг, эрүүл мэндийн төвийн байршлын мэдээллийг өндөр чанартай, хамгийн ихээр оруулсан уралдааны тэргүүлэгч таны хүч хөдөлмөр НҮБ-ын Хүүхдийн Сангаас 50,000 ам.долларын санхүүжилтэй “ Өндөр технологи ашиглан залуучуудын мэдлэг чадварыг бэхжүүлэх” төслийг эхлүүлэх болно. Та энэ уралдаанд түрүүлбэл танай улсад хэрэгжүүлэх төслийн НҮБ-ын Хүүхдийн Сангийн төлөөлөгч нартай нягт ажиллах түүнчлэн Google Super Mappers 2010 бага хуралд оролцох урилга хүлээн авах болно. Хуралд оролцох зардлыг Google Map Maker бүрэн даана.

Их дээд сургууль, ерөнхий боловсролын сургууль, эмнэлэг, эрүүл мэндийн төвийн мэдээллийг зурагт оруулснаар олон улсын хүний төлөө ажилладаг НҮБ-ын Хүүхдийн Сан мэт байгууллагууд танай оронд үйл ажиллагаа явуулахад ихээхэн туслах юм. Google Map Maker-аар бүрэн, үнэн зөв, баялаг мэдээлэл бий болох нь орон нутгийн хүмүүс, бизнесийн байгууллага, аялал жуулчлал, нийгмийн үйлчилгээ болон онцгой байдал, яаралтай тусламжийн үйл ажиллагаа явуулахад ихээхэн чухал юм.

Таны хувь нэмэр үнэлэгдэх болно. Энэ уралдааны тэргүүлэгч орон нутагтаа болон Google Map Maker, цаашилбал Google Maps дээр ч таны нэр алдарших болно.

Энэ уралдаанд оролцоход тун амархан. Та дараах холбоосоор орж уралдаанд бүртгүүлэн Google Map Maker-т мэдээ оруулж эхлээрэй.

Нэмэлт мэдээллийг дараах холбоосноос авна уу.

http://www.google.com/intl/en/help/mapmaker/competitions/global/getstarted.html

Анхаарах зүйлс

Оруулсан мэдээлэл чанарын өндөр түвшинд байх ёстой.

  • Google Map Maker-ийг ашиглаж мэдээллээ оруулах ёстой.
  • Map Your World ярилцлагын группэд элсэж санал бодолоо бусадтай хуваалцаж болно.
  • Уралдаанд онлайнаар бүртгүүлэх ёстой.
  • Уралдаан 2009 оны 12 дугаар сарын 15-наас 2010 оны 1 дүгээр сарын 31 хооронд явагдана.

Шалгаруулалт

Уралдааныг дараах үзүүлэлтээр шалгаруулна:

  • Зургийн чанар: Оруулсан болон засвар хийсэн зураг нарийвчлал өндөр, мэдээлэл сайтай байх.
  • Зургийн тоо хэмжээ: Олон зураг оруулж, олон зурагт засвар хийсэн байх тусмаа сайн!
  • Moderate-ийн чанар: Хийсэн moderate-ууд нөхөрсөг, тус болохуйц, үнэн зөв байх.
  • Moderate-ийн тоо: Олон moderate хийсэн байх тусмаа сайн!

2010 оны 2 дугаар сарын 15-нд уралдааны тэргүүлэгчдийг зарлана.

Эх сурвалж: Latitude TEAM

Thursday, December 17, 2009

Дэлхийн газрын зураглал 2005: Landsat-ын мэдээний шинэ өгөгдлийн сан

Дэлхийн газрын зураглал 2005:
Landsat-ын мэдээний шинэ өгөгдлийн сан

Landsat хиймэл дагуулын дэлхийн гадаргуугийн 2005, 2006 оны зураглалууд дээр үндэслэсэн шинэ өгөгдлийн сан болох "Дэлхийн газрын зураглал 2005 (GLS 2005)" -ыг одоо дэлхийн аль ч хэсэгт орших хэрэглэгчид ҮНЭГҮЙ татаж авах боломжтой боллоо.

АНУ-ын Геологийн судалгааны алба (USGS) ба NASA-гийн удаан хугацааны хамтын ажиллагааны үр дүнд нь Landsat хиймэл дагуулын хамгийн боломжтой гэж үзсэн зурагнуудаас мянга мянган зургийг сонгон авч тодорхой хугацаанд Дэлхийн гадаргуугын зураглалын санг бүрдүүлж дэлхийн газрын гадаргуугийн үндсэн хэсгүүд болох ойн бүрхэвч, хотжилт, тариалангийн газрууд, мөстөлтийн хэмжээ, цасан бүрхүүл, ган зудын байдал, түймэрт автсан газрууд, далайн эргийн байдал гэх зэргийг бүртгэн тайлагнасан байна.


Тус бүр нь 15 х 15 км-ийн орон зайн нарийвчлалтай бөгөөд ойролцоогоор 10,000 аад зураг уг GLS2005 иж бүрдэлд одоогоор ашиглахад бүрэн боломжтой. Бүх GLS2005 зургуудыг USGS -ийн Glovis ба Earth explorer 2 вэб хуудаснаас харах, татаж авах боломжтой.

Өмнөх GLS иж бүрдэл болох GLS 1975 , GLS 1990 ба GLS 2000 -ууд нь АНУ ба ОУ-ын хамтын хүлээн авах станцын архивт байдаг юм.

Эх сурвалж: GIS in Education

Friday, December 11, 2009

Google-ын газрын зураг дээр мэдээллээ байрлуулцгаая

Google-ын газрын зураг дээр мэдээллээ байрлуулцгаая

Latitude Team бол ГЗМС, газар ашиглалт, газрын бүрхэвчийн зураглал, зайнаас тандан судлал, мэдээллийн технологийн чиглэлээр боловсрол эзэмшсэн Монгол инженер, техникчдын баг юм. Энэ багийнхан оюутан залуучууд болон ажил хэрэгч хүмүүстээ зориулж интернетийн газрын зураг дээр мэдээлэл яаж байрлуулах талаар үнэгүй сургалт яавуулах гэж байна.

Cургалт 2 удаа зохиогдоно

Хаана: Мэдээлэл Технологийн Үндэсний Парк

Хэзээ: 2009 оны 12-р сарын 21 –ны 16 – 18 цагийн хооронд

2009 оны 12-р сарын 23 –ны 16 – 18 цагийн хооронд

Харилцах хаяг:
Утас: 9514-1282
email: info@latitude.mn
url: www.latitude.mn

Эх сурвалж: Latitude TEAM

Friday, November 27, 2009

Erasmus Mundus-ийн Гео-мэдээллийн Магистрийн хөтөлбөр

Erasmus Mundus-ийн Гео-мэдээллийн Магистрийн хөтөлбөр


Герман улсын Münster, Испани улсын Jaume I, Португал улсын Лисбоны Шинэ Их сургуулиуд Гео орон зайн технологийн чиглэлээр магистрын хөтөлбөрт сургалтыг үзүүлж байна. Энэхүү англи хэлээр явагдах сургалт нь Европын ERASMUS MUNDUS нэртэй холбооны сургалтын хөтөлбөрт албан ёсоор хамрагддаг бөгөөд олон улсын суралцахыг хүсэгч хүн бүрт нээлттэй.

  • 10 хүнд - бүрэн тэтгэлэг - Европын оюутнуудад хамаарахгүй.(26.000 € + сургалтын төлбөр + даатгал)
  • 2 хүнд - бүрэн тэтгэлэг - Зөвхөн Western Balkans ба Туркийн оюутнуудад хамаатай. (26.000 € + сургалтын төлбөр + даатгал)
  • 8 санхүүгийн дэмжлэг - Зөвхөн Европ оюутнууд + EEA-EFTA ийн орны ба Switzerland (9.000 € + сургалтын төлбөр + даатгал)
  • 4 буцалтгүй тусламж - Европын бус судалгааны ажилтан ба эрдэмтдэд (багшлах ба судалгаа хийх эхний 4 сард 14.800 € )
  • Оюутнууд - ГМС, Газар зүй, Хүрээлэн буй орчны төлөвлөлт, Бүсийн төлөвлөлт, Зам тээвэр/логистик, ХАА, Ой, Худалдаа/Маркетинг гэх мэт салбарын бакалавр зэрэгтэй магистрт сурахыг хүсэгч хүмүүсийг хамруулна.
  • Судалгааны ажилтангууд - ГМС ийн өндөр түвшний академийн зэрэгтэй хүмүүс хамрагдана.
Илүү дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар орж авна уу. http://geotech. uni-muenster. de.

Erasmus Mundus хөтөлбөрт ордог бусад хөтөлбөрүүдийг дараахь хаягаар орж үзнэ үү:

http://eacea. ec.europa. eu/erasmus_ mundus/results_ compendia/ selected_ projects_ action_1_ master_courses_ en.php



Thursday, November 19, 2009

GIS Day амжилттай боллоо

GIS Day амжилттай боллоо



Өчигдөр Монгол Улсын Их Сургуулийн 1-р байрны 320 тоотод Монгол анх удаа GIS Day-г амжилттай тэмдэглэлээ. Энэхүү өдрийг тэмдэглэхэд дэмжиж тусласан JEMR компани, AНД Консерциум, MonMAP компани, мөн зохион байгуулахад тусласан МУИС-ийн NUM-ITC-UNESCO Зайнаас тандан судлал/Газарзүйн мэдээллийн системийн лабораторийн оюутнуудад МАШ ИХ БАЯРЛАЛАА. Мөн энэ өдөр ирж өөрсдийн хийж байгаа ажил, судалгаагаа танилцуулсан илтгэгч нартай баярлалаа.

Өдөрлөгийг нээж МУИС-ийн Физик-Электроникийн Сургуулийн Сургалтын албаны дарга Проф, Д.Улам-Оргих, MonMAP компаний захирал М.Саандар нар үг хэллээ. Та бүхэнд өчигдөр танилцуулсан илтгэлүүд болон зургын албомийг танилцуулж байна.

1. GIS болон GIS Day-гийн танилцуулга:



2. NUM-ITC-UNESCO Зайнаас тандан судлал/Газарзүйн мэдээллийн системийн лабораторийн үйл ажилллагаа, Проф, PhD Р. Цолмон:



3. Web-GIS-ийн хэрэглээ: Усны Чанарын Хяналтын Шинжилгээний Мэдээллийн Сан, П.Тамир, Азийн Сангийн мэргэжилтэн:



4. Газарзүйн Мэдэээллийн Системийн Хэрэглээ, Цаашдын Хандлага, PhD, Суканта Зумар Жена, RMSI Компани:



5.Google Earth-ийг хэрэглэх нь, Робин Грейсон, Eco-Minex Компани:

Энэ илтгэлийн танилцуулгыг удахгүй хүргэх болно.

6. Фото альбом: GIS Day in Mongolia



Хурлын төгсгөлд хэлэлцүүлэг явуулсан бөгөөд MonMAP компаний захирал М.Саандар дараа жил энэ үйл ажиллагааг үргэлжүүлэн хийх бөгөөд мөн зайнаас тандан судлал, ГМС-ийг ашиглаж судалгаа хийдэг, сонирхдог залуучууд, оюутнуудыг дэмжих зорилгоор эрдэм шинжилгээний өгүүллэгийн уралдаан зарлаж, түүний шагналыг бүрэн дэмжихээ мэдэгдсэн болно. Уралдааны 1-р байр 1500000 төг, олон улсын хуралд оролцох зардлыг даах, 2-р байр 800000 төг, 3-р байр 500000 төг, мөн бусад урамшуулалууд байх болно. Уралдааны тухай мэдээлэл, цаг хугацааг бид удахгүй мэдээлэх болSно. Мөн хуралд оролсон их дээд сургуулиадад ArcGIS 9.2 evaluation CD, "ArcGIS-ийг эхлэх нь", "ArcCatalog-ийг хэрэглэх нь" номнуудыг хандивлалаа.

JEMR компаний захирал Р.Оюун хэлэлцүүлгийг удирдсаж, өөрийн мэдлэг туршлага, түүхийг ярилцаж, өөрийн компаний үйл ажиллагааг танилцуулан нээлттэй эх үүсвэр бүхий ГМС-ийг дэмжиж, ашиглах, энэ талаар сонирхогчдыг хамтран ажиллахыг уриаллаа.

Хэлэлцүүлэгт М.Эрдэнэтуяа, Энхцэцэг нарын мэргэжилтнүүд өөрсдийн байгууллагын үйл ажиллагаа болон өөрсдийнхөө саналыг мөн хэлэлцүүлсэн болно.

Эцэст энэхүү үйл ажиллагаанд ИДЭВХТЭЙ оролцсон 130 гаруй GIS-ийн хэрэглэгч, сонирхогчдоо баярлалаа.

Wednesday, November 18, 2009

HAPPY GIS DAY

HAPPY GIS DAY




Монголд анх удаа GIS Day-г өнөөлөр тэмдэглэх гэж байна. Энэхүү үйл ажиллагаа нь нээлттэйгээр, ямар нэгэн ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ GIS-ийн хэрэглэгч, мэргэжилтэн, судлаач, оюутнууд болон сонирхогчдын уулзалт, ярилцлага, танилцуулга бүхий өдөр болно. Та бүхнийг ИДЭВХТЭЙ оролцохыг уриалж, урьж байна.

Мөн Youtube сайт дээр энэ өдөртэй холбоотой GIS Day TV суваг ажиллаж байгаа бөгөөд эндээс та бүхэнд "Layers of Asia: A GIS Journey Through our World" гэсэн танилцуулга видео-г хүргэж байна.



GIS Day TV: http://www.youtube.com/user/GISDayTV

Tuesday, November 17, 2009

GIS day-ийн хөтөлбөр

GIS day-ийн хөтөлбөр
(GIS Day agenda)




-->
Газарзүйн Мэдээллийн Систем (GIS)-ийн өдөр
2009 оны 11-р сарын 18-ны өдөр
Монгол Улсын Их Сургууль, 1-р байр, 320 тоот
Хөтөлбөр
14:00 – 14:15 Газарзүйн Мэдээллийн Систем (GIS)-ийн өдрийн тухай танилцуулга
14:15 – 14:45 1-р лекц: Зайнаас тандан судлал, Газарзүйн Мэдээллийн Системийн Олон улсын Лабораторийн үйл ажиллагаа, Проф, Др. Р.Цолмон
14:45 – 15:25 Танилцуулга: GNSS буюу Байрлал тогтоогч системийн хэрэглээ, “Global Directions” Co.,Ltd
15:45 – 15:40 Цайны завсарлагө
15:40 – 16:40 2-р лекц: ГМС-ийн хэрэглээ, цаашдын хандлага, Др Суканта Кумар Жена, RMSI Компани
16:40 – 17:00 Танилцуулга: Web-GIS-ийн хэрэглээ: Усны Чанарын Хяналтын Шинжилгээний Мэдээллийн Сан, П.Тамир, Азийн Сангийн мэргэжилтэн
17:00 – 17:20 3-р лекц: Google Earth-ийг хэрэглэх, Робин Грейсон, Eco-Minex, Co.,Ltd
17:20 – 18:00 Хэлэлцүүлэг
Санаачлагч:









Нэмэлт мэдээлэл болон харилцахыг хүсвэл: mongeoinfo@gmail.com

Thursday, November 5, 2009

Монгол ном: Геодези, Зураг зүйн Тайлбар Толь-Лавлах

Монгол ном: Геодези, Зураг зүйн Тайлбар Толь-Лавлах

Саяхан, бараг уржигдар байхаа "Интерном" номын дэлгүүр хэсэж байгаад шинэ номын буланд бидэнд хэрэгтэй чухал нэг ном болох "А.Дэмбэрэл: Геодези, Зураг зүйн Тайлбар Толь-Лавлах" гарсныг олж хараад, зохиогчтой нь холбогдож номны тухай мэдээллийг блог дээрээ танилцуулахыг хүссэн юм. Харин ч санасныг бодвол зохиогч маань хурдан хариу өгч, мэдээллэхийг минь зөвшөөрлөө.
Номын өмнөтгөл үг:
Геодези, байр зүй, зураг зүй, газар зохион байгуулалт, кадастрын мэргэжилтнүүд, газрын даамал нар болон шинжлэх ухаан, техник, боловсрол, хөдөө аж ахуйн их, дээд сургуулийн багш, оюутан, нийтийн хэрэгцээнд тайлбар толь-лавлахыг зориулсан болно.

Эрин зууны шинжлэх ухааны хөгжилтэй уялдан геодези, байр зүй, зураг зүйн салбарт төрөл бүрийн тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл, программ хангамж нэвтэрч, нийгмийн шинэ харилцаа-интернет өдөр дутмын амьдралд хэрэглэх болсон нь геодези, зураг зүйн шинжлэх ухааны тухай ойлголт шинэчлэгдэж, түүний нэр томъёоны санг ихээхэн нэмэгдүүлж байна.

Тайлбар толь-лавлахад орсон нэр томъёог Монгол үгсийн санд одоо хэрэглэж байгаагаар нь аль болох зурагтай тайлбарлалаа.

Энэ тайлбар толь- лавлахад геодези, байр зүй, зураг зүй, агаарын зураглал, геодезийн гравиметр, хиймэл дагуулын геодезийн хэмжилт, ураглалд өргөн хэрэглэгддэг 500 гаруй толгой үгийн тайлбарыг оруулсан болно.

Тайлбар толь-лавлахыг ашиглахдаа дараах зүйлийг анхаарна уу. Үүнд:
  1. Тайлбар толь-лавлахад орсон нэр томъёог цагаан толгойн үсгийн дарааллаар бичиж англи, орос хэл дээр хөрвүүлсэн.
  2. Нэрийг ганц тоон дээр бичсэн боловч зарим тохиолдолд олон тоон дээр эрэх хэрэгтэй. Энэ нь нэг үгний олон утга, хэрэглээг тайлбарлахад чиглэгдсэн юм.
  3. Зарим нэрийн тайлбар дунд орсон үгийн тайлбарыг, жишээ нь агаарын байр зүй доторх фотограмметрийн, агаарын байр зүйн зураглал доторх дүрс хэмжигч г.м. тухайн үгийн тайлбараас дэлгэрэнгүй авч болно.
Эрхэм Та тайлбар толь-лавлахыг боловсронгуй болгох, сайжруулахад үнэтэй санал, зөвлөмж, шүүмжлэлээ demberel_2003@yahoo.com хаягаар ирүүлнэ гэдэгт зохиогч би найдаж байна.

Тайлбар толь-лавлахыг бүтээхэд мэргэжлийн туслалцаа үзүүлсэн доктор, профессор Ж. Алтанцэцэг, геодезийн инженер Д. Мөнхцэцэг, Э. Баярмаа, аэрофотогеодезийн инженер Ц. Дашзэвгэ нарт талархал илэрхийлье.

Зохиогч.

Эх сурвалж: Б. Дэмбэрэл, "Мэргэжил бүхэн сайхан" блог

Tuesday, November 3, 2009

GIS day-г тэмдэглэх гэж байна. 2009 оны 11-р сарын 18

GIS day-г тэмдэглэх гэж байна.
2009 оны 11-р сарын 18

өдрийн тухайн танилцуулж байсан билээ. Тэрхүү мэдээлэл
дээрээ бид ч гэсэн Монголд энэхүү өдрийг тэмдэглэх
саналыг дэвшүүлж байсан билээ. Энэ саналаа дахин та
бүхэнд сануулж, 2009 оны 11-р сарын 18-ний өдөр тохиож
буй GIS day-г Монголд анх удаа Монгол Улсын Их
Сургуулийн (МУИС) NUM-ITC-UNESCO-гийн Олон улсын
Зайнаас тандан судлал (Remote sensing), Газарзүйн
Мэдээллийн Систем (GIS)-ийн лаборатори, "Гео-мэдээлэл"
блог хамтран зохион байгуулах гэж байгааг танилцуулж
байна. Энэхүү өдрийг 11-р сарын 18-ний өдөр МУИС-ийн
1-р байранд, 14:00-18:00 цагийн хооронд зохион
байгуулах болно.

Өдөрлөг олон нийтэд нээлттэй бөгөөд гео-мэдээллийг
сонирхогч, мэргэжилтэн та бүхнийг оролцохыг урьж байна.

Энэ жилийн GIS Day-гийн танилцуулгыг үзнэ үү.



Удахгүй та бүхэнд GIS day-гийн бүрэн хөтөлбөрийг
танилцуулах болно. Мөн энэ үеэр өөрийн судалгааны ажил,
байгууллагынхаа танилцуулгыг танилцуулж, хамтран
энэхүү өдөрлөгийг зохион байгуулахыг хүсэж байвал:
mongeoinfo@gmail.com хаягаар холбогдоно уу.