Есдүгээр сарын "Гео-уулзалт"-ийн илтгэлүүд
Өчигдар буюу 9-р сарын 23-ний өдөр 18:00 цагаас Цаг уур, орчны шинжилгээний газрын хурлын танхимд Ус, цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгийн Зайнаас тандан судлалын хэлтэсийн дэмжлэг, хамтын ажиллагааны хүрээнд энэ сарын "Гео-уулзалт" амжилттай боллоо. Та бүхэн уулзалтаар танилцуулагдсан илтгэллүүдтэй танилцана уу:
- Гео-уулзалтын танилцуулга, төлөвлөгөө
- Монгол орны Зүүн бүсийн ой, хээрийн түймрийн эрсдэлийн тархалтыг тодорхойлох нь - Н.Элбэгжаргал, Ус, цаг уур, орчны судалгаа, мэдэээллийн хүрээлэн, Зайнаас тандан судлалын хэлтэс
- Хиймэл дагуулын мэдээ боловсруулалтанд дүрс мэдээний GDAL санг ашиглан анхан шатны боловсруулалтыг хагас автоматжуулах тухай -А.Батчимэг, Ус, цаг уур, орчны судалгаа, мэдэээллийн хүрээлэн, Зайнаас тандан судлалын хэлтэс
Энэхүү уулзалтанд хүрэлцэн ирсэн та бүхэнд баярлалаа.
No comments:
Post a Comment