Monday, September 21, 2015

Есдүгээр сарын "Гео-уулзалт"

Есдүгээр сарын "Гео-уулзалт"

Хичээлийн шинэ жил гэдэг шиг л гео-мэдээллийн мэргэжилтэнгүүд, сонирхогчдын манай уламжлалт сар бүрийн уулзалт энэ сараас эхлэн тухайлбал, нөгөөдрөөс буюу 9-р сарын 23-ний өдөр 18:00 цагаас Цаг уур, орчны шинжилгээний газрын хурлын танхимд болно. 


Энэ сарын уулзалт:
  • 18:00 Бүртгэл
  • 18:05 Гео-уулзалтын танилцуулга, төлөвлөгөө
  • 18:20 Монгол орны Зүүн бүсийн ой, хээрийн түймрийн эрсдэлийн тархалтыг тодорхойлох нь - Н.Элбэгжаргал, Ус, цаг уур, орчны судалгаа, мэдэээллийн хүрээлэн, Зайнаас тандан судлалын хэлтэс
  • 18:45 Завсарлага
  • 18:55 Хиймэл дагуулын мэдээ боловсруулалтанд дүрс мэдээний GDAL санг ашиглан анхан шатны боловсруулалтыг хагас автоматжуулах тухай - А.Батчимэг, Ус, цаг уур, орчны судалгаа, мэдэээллийн хүрээлэн, Зайнаас тандан судлалын хэлтэс
  • 19:20 Асуулт, хариулт
гэсэн хөтөлбөрийн хүрээнд Монгол улсад хэрэглэж буй зайнаас тандан судалгааны хэрэглээ, дүрс мэдээний боловсруулалтын тухай болно.


No comments: